Б.Бат-Эрдэнэ: Тусгай хамгаалалттай бүсийг дуудлага худалдаагаар зарна гэдэг худал

"Тусгай хамгаалалттай газар нутгийг дуудлага худалдаагаар худалдана" гэсэн агуулга бүхий мэдээлэл телевизийн мэдээгээр цацагдсан талаар иргэд цахим орчинд нийтэлжээ.
Уг агуулгын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрийг БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдаалсан хэрэг сөхөгдөж, ахин газар шороогоо зарах гэж байна гэх агуулга сөхөгдлөө. Тэгвэл үүнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өгч худал мэдээлэл болохыг нь залруулжээ.
Тэрбээр "Газар нутаг гадаадын иргэдэд зарна гэдэг нь худал мэдээлэл. Ийм агуулгаар худал мэдээлэл тараахгүй байхыг энэ телевизийнхнээс хүсье. Та бүхэн маш хариуцлагагүй мэдээлэл хийсэн байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагддаг харилцаа ба хуулиар дуудлага худалдаа явуулах боломжгүй байдаг" гэж тайлбарлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.