Улс төрийн мэдээ

Баримт: Ч.Сайханбилэг Д.Сүндийн шилжүүлсэн ₮196 саяар энэ онд таван удаа гольф тогложээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д амьдрахдаа Д.Сүндийн эзэмшдэг "Нэткапитал" ББСБ-аар мөнгө угааж байж болзошгүй сэжим, баримт, дата хөөмж бүхий материалыг өнөөдөр уншигчдадаа танилцуулсан.

Хуулийн байгууллагад авагдсан мэдээллээр, Ч.Сайханбилэг одоо хүчинтэй байгаа хоёр ширхэг American Express картаар дамжуулж, энэ 2023 онд л гэхэд, Д.Сүндийгийн “Нэт капитал” ББСБ-аас 205 мянган ам.долларыг хүлээн авсан байгаа юм.

Энэ нь өнөөгийн ханшаар 717.5 сая төгрөг. Мөн Үүнийгээ 70, 45, 26, 120 мянгаар тус тус хувааж авсан гэх.

Түүнчлэн, энэ мөнгөөрөө найм, ес, арваннэгдүгээр саруудад Денвер хотын ойролцоо 57 мянган ам.доллараар нь гольф тоглосон баримт олдсон. Энэ нь өнөөгийн ханшаар 196 сая төгрөг болно.

Тодруулбал, Денвер хотын ойролцоох "Pinery Country Club"-д Ч.Сайханбилэг таван удаа такс төлсөн баримтыг доор үзүүлж байна.

Төлбөрийн таван ширхэг баримтыг утгачилбал:

  • 2023.08.08-нд 11 мянга 525 ам.долларын VIP такс
  • 2023.08.29-нд 10 мянга 290 ам.долларын VIP такс
  • 2023.09.03-нд 12 мянга 340 ам.долларын VIP такс
  • 2023.09.17-нд 11 мянга 534 ам.долларын VIP такс
  • 2023.11.05-нд 11 мянга 340 ам.долларын VIP такс тус тус төлж, гольф тогложээ.

Тус клуб нь 6900 N Pinery PkwyParker, CO 80134 гэсэн хаяг дээр үйл ажиллагаа явуулдаг. Дээр дурдсанчлан Денвер хотын ойролцоо юм.

"Pinery Country Club" нь зөвхөн гольф гэлтгүй олон төрлийн спорт клубийн үйлчилгээг хаалттай, гишүүнчлэлийн хүрээнд үзүүлдэг тусгай байгууллага юм байна. Тэд үйл ажиллагааныхаа тухай үндсэн сайтдаа,

"Гольфийн эртний уламжлалыг орчин үеийн тансаг тохь тухтай хослуулсан Pinery Country Club нь гишүүддээ байгалийн үзэсгэлэнт газар гэр бүл, найз нөхөдтэйгээ цагийг сайхан өнгөрүүлэх олон боломжийг санал болгож байна. Бидэнд гэр бүлийн гишүүн бүрийг татан оролцуулах зорилготой, зөвхөн гишүүдэд зориулсан арга хэмжээний нэг жилийн хуваарь бий. Мөн таныг залуужуулах, амраах, бие болон сэтгэл санааны сайн сайхан байдлыг сайжруулахад туслах олон төрлийн таатай үйлчилгааг санал болгоё" хэмээн бичжээ.

"Pinery Country Club"-ийн вэб хуудастай ЭНД ДАРЖ танилцах боломжтой.

Ч.Сайханбилэг, Д.Сүндий нарын 17 жилийн "нөхөрлөл" ба банк бусуудын тэлэлт, ₮1 тэрбумын мөр, ₮196 саяын гольфын баримт цогц материалыг ЭНД ДАРЖ уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 10, 2023 11:32

эх оронгүй хүн

Нэр Сор
Нэр Сор
11 сар 10, 2023 11:42

Хулгайч EСаа авчраад АНын нөхөдөө

Зочин
Зочин
11 сар 10, 2023 12:01

Ene hvniig chini mongoliin zasgiin gazar odor shongvi haigaad oldohgvi haan baigaan medgedehgvi bain geed baisan ingeed hezee hezee yu hiiseniin medeel baidag ym bishvv vnen dee tansag gar ymaa mongol saihanbeleg gej 1 hvn hvchrehgvi argaa barzan ymdaa

Зочин
Зочин
11 сар 10, 2023 13:11

Новш гэж хулгайч луйварчид нь яаж амьдраад байна. Эзэнгүй төр засагтай төр засагт нь цайрсан өлөн хулгайчууд нүүрэлсэн улс ч

Зочин
Зочин
11 сар 10, 2023 13:50

Наад гулзгайгаа эх орондоо ирэх эрхийг нь хаачих.

Мөнгөгүй хүн
Мөнгөгүй хүн
11 сар 10, 2023 14:01

АНУ -тай дипломт харьцаатай тэнд энд Элчин сайдын яамтай байж энэ луйварчинг барьж ирж чадахгүй байж худлаа үнэн өөрсдөдөө зориулсан хэзээч хэрэгжихгүй хууль бат�##�сан нэртэй баахан авилгачдыг тэжээгээд ихэнхийг нь гадаадад �##�даад даанч дээ бүхэл бүтэн бүрэн эрхт улс байж ганц хулгайчийг авчирч чадахгүй байж худлаа попор оод Нямбаатар сайд байхдаа шувуу ажиллагаагаар бүгдийг холбоод хөөгөөд чирээд ирнэ гэсэн яасан бэ? муу өвгөн Бадамжунайгаас өөр том хулгайчийг авчирч чадсан уу? Нөгөө сах�##� Эрдэнэбилэг Удаанжарг�##� баатар гэх мэт аймаар нөхдүүд байгаа гээд хашгираад одоохон олж ирээд шонд өлгөх юм яриад байсан таг чиг .Иргэдийн шахаасаар 20 шахам нүүрсний хулгайч байгаа гээд зарлаад байсан гэтэл ганцхан Ганхуягийг жил шахам байцаасан хорьсон нэртэй дүр эсгээд Аюурсайхан Д.БатЭрдэнэ хоёрын бүрэн эохийг түдгэлзэж Ж.Мөнхбат чөлөө өгөөд л нам жим боллоо. Нямбаатар хэл үгнээс айгаад сайдын ажлаа өгч хотын дарга болсноор үлгэр төгсөв бололтой.Жил хүрэхгүй хугацаанд хотын даргаар ажиллахад түгжрэл буурч удаа арилж иргэд энэ өвөл амар амг�##�ан өвөлжих үү.Нэг л сонин ад�##� явд�##� харагдаад байгааг анзаардаг сайхан сэтгэлтэй дарга гишүүний сэтэртэн байгаа болов уу.Хулгайч авилгачидтай тэмцнэ гэж eрөнхий сайд ганцаараа жил ярьлаа.хажууд нь байгаа Засгийн газрын гишүүдээс хэн хэн нэмэр болов .бүгд нөгөө худлаа дүр эсгэгчид өөрсдөө баяжиж үр хүүхэд төрөл саднаа �##�ь ашигтай газар ажиллуулах баяжуулах сонирхолтой БИРД үүд .Одоо Шинэ сайд Б
Энхбаярт бага ч болтугай итгэл төрж байна.Бусад нь бол БУЗРУУД.. дахин сонгогдох яаж луйвар хийхээ бодсон бэртэгчингүүд шударга болосролтой нэр цэвэр хүн байдаг бол МАН АН -ын нэрээр �##�ба хашдаг хуучин новшнуудыг бүгдийг нь өвөл гудамжнны цас цэвэрлүүлж дулааны улир�##�д зам тавиулах ажилд хөөгөөд явуулах юмсан Өвөл даарч зун х�##�ж үзэг. Ийм новшнууд төр засгийн эрхэнд байхад Улс хөгжихүү ? иргэд амар амг�##�ан мөр бүтэн гэдэс цатг�##�ан амьдрах уу. Ёстой гонж жоо0

Зочин
Зочин
11 сар 10, 2023 14:13

Наад цаасандаа өөрсдөө итгэ. Ийм хэмжээний мөнгө Монголын ямар ч банк шилжүүлдэггүй, дээр нь Америк цагаа am,pm гэдэг. VIP үйлчлүүлэгчийнхээ мэдээллийн гольфын компани өгөхгүй,м�##�нууд аа.

ard t
ard t
11 сар 10, 2023 14:44

deegvvrn huvaaj idej uuj bhad yaj mongol uls hogjihviide buun bi tom tom baishind amidarsn hvmvvs vl
hodlohiig ni shalgaad huraaj avch ulsiin orlogo bolgoo

Зочин
Зочин
11 сар 10, 2023 14:44

naad khuuree ekhner khuukhedtei ni ekh orond mini bitgii gishguuleerei...

Зочин
Зочин
11 сар 10, 2023 15:01

УГААСАА САЙРАНБИЛЭГИЙГ СОНГУУЛИЙН ӨМНӨ АВЧРАХ НЬ ТОДОРХОЙ .

Цацрал
Цацрал
11 сар 10, 2023 16:29

Гадаадад амьдардаг монголчууд бол санаж сарвайх эх орон, ард түмэнтэй хүмүүс. Монголд цаг сайхан болж шударга ёс тогтвол гүйгээд л ирнэ. Харин энэ хүн бол эх орон, элгэн түмнээсээ урвасан, т�##� биетэй хүн л гэсэн үг.

Зочин
Зочин
11 сар 10, 2023 17:20

Энэ дүрвэгч яаж санаа амар тоглож зугаацаад явдаг юм бол хүн биш юм боловуу санах ойгүй болсон юм боловуу

Зочин
Зочин
11 сар 10, 2023 20:14

Энэ новшийг баривчлаад аваад ирж чадахгүй манай АТГ ийнхан муу бна аа монголыг доромжлоод бж бна энэ хүн

Зочин
Зочин
11 сар 10, 2023 21:37

uudtei gaigui gj itgej ywsan humuus ni dandaa ingeed umhii hulgaichid bj taarhiimdaa, barag endee sain muugaar heluuleed uzeltsej ywaa heden mangaruud ni deer ch ymuu medku. yadaj enenii awgaigiin unet edlel hiideg baigal brand s ym awahaa boliidoo least i can do

Зочин
Зочин
11 сар 10, 2023 21:39

Эх ороноо зарчаад бас гольф тоглох сэтгэл хаанаасаа төрж байдаг хүн хог юм аа. Сүндий гэгч луйварчинг бас байх газарт нь үүрд байлгаа

Зочин
Зочин
11 сар 11, 2023 08:59

Наад новшийнхоо бүх орж гарах дансыг нь хааж болдоггүй юм уу. Хаагаад тэр америктаа гуйлгачин болгооч,эх оронгүй новшийг.

шшшшшшшшшшшш
шшшшшшшшшшшш
11 сар 11, 2023 09:20

үнэн бол ёстой эргүү хүн юм , өөрийгөө өмөөрөөд олон юм гоншигонож бхаар энд өчнөөн олон ядарч зүдэрсэн хүмүүст хандивласан бол нүгэл чинь жаахан ч гэсэн багасах бизд...ямар нүүрээрээ ч ирэхийн......

Зочин
Зочин
11 сар 11, 2023 09:39

Кассчин Сайханбилэг гэсэн бн. Ажил хийж бгаа болотой

Зочин
Зочин
11 сар 11, 2023 09:41

zaa shaal da kasschin geseniih ni ard ner ni baina shde. mungu tulsun bish huraaj avsan hun ni bainoo

Холбоотой мэдээ

Back to top button