Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден, Ши Жиньпин хоёр эцэст нь нэг уулзах нь

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй ирэх лхагва гарагт /2023.11.15/ уулзаж, хэлэлцэх болсон талаар Цагаан ордон мэдээлжээ.

Дэлхий хамгийн хүчирхэг хоёр улсын харилцаа хэцүүхэн байгаа тул тус уулзалтын ач холбогдол маш өндөр. Сан Франциско хотод Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын дээд хэмжээний уулзалт лхагва гарагт эхлэх юм.

Тус уулзалтаар Израил-Хамасын дайн, ОХУ-Украины дайн, Хойд Солонгос болон ОХУ-ын харилцаа, Энэтхэг-Номхон далайн бүс, хиймэл оюун ухаан, хүний эрх гэх мэт маш өргөн хүрээний асуудлуудыг авч хэлэлцэнэ гэж АНУ мэдэгджээ.

АНУ-ын дипломатчид Байден, Ши хоёрыг уулзуулахаар сүүлийн жил гаруйн хугацаанд ажилласан ч бүтэлгүйтсээр ирсэн. Жишээ нь өнгөрсөн есдүгээр сард Энэтхэг улсад болсон Их 20 орны уулзалтад Ши оролцоогүй юм.

Тэд 2022 онд Индонез улсад болсон Их 20 орны уулзалтаар л хамгийн сүүлд хэлэлцсэн. Шинжээчид ирэх лхагва гарагт /2023.11.15/ хоёр тал хэлэлцээг хөнгөвчлөхийн тулд өнгөцхөн чимэг үг ашиглана гэж үзэж буй. Харин харилцаанд гүн гүнзгий дэвшил гарах магадлал бага.

Учир нь АНУ болон БНХАУ сүүлийн үед бие биеэ хамтран ажиллах түншүүд гэхээсээ илүү зэвсэгт хүчин болон 21-р зууны дэлхийн эдийн засгийн манлайлагчийн байр суурийн төлөөх өрсөлдөгчид гэж харах нь нэмэгдсэн.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-11 10:10

Уулзуулах гэж манай улс ч их хичээсэн дээ.

Холбоотой мэдээ

Back to top button