Ирэх тав хоногийн цаг агаар: Ихэнх нутгаар цас орж, шуурна

2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 11 дүгээр сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -14...-19 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эг-Үүр гэж нэг гол биш , Эгийн гол, Үүрийн гол гээд хоёр гол байдаг юм шүү. Нэг гол мэтээр бичээд яриад байх юм аа.
Бүгдийг ойголлоо анхаар�##� сэрэмжилтэй байъя баярлаа
Улаанбатарчуудыг с�##�хи шуурга л аварна, өөр ямар ч том дарга аврахгүй, дулаараад тогтуун байх тусам улам их утаанд хордоно, хотын бүх иргэд цаг завсарлагагүй тагт болон амбаар гэрийнхээ үүдэнд шүгэлдэж, исгэрч с�##�хи хөгжөөх хэрэгтэй, бидэнд өөр авр�##� үгүй, энэ бол сүүлийн боломж шүү. Хахахаха
М�##�чид, хөдөөний иргэд минь сэрэмжлэх мэдээг олон хоногийн өмнөөс өгөх юм, болгоомжтой байгаарай даа. дизель түлш олдохгүй болсон дуулдана, өвөлжөө, отор нүүдлийн ид үе засаг төрөөс шуурхай арга хэмжээ аваасай