Гадаад мэдээДЭЛХИЙ

Washington Post: Украины офицер “Nord Stream” хийн хоолойн халдлагыг зохион байгуулсан

Өнгөрсөн жилийн есдүгээр сард ОХУ-аас Европ руу байгалийн хий зөөвөрлөдөг “Nord Stream” хийн хоолойд дэлбэрэлт гарч, хий зөөвөрлөдөг дөрвөн шугамын гурав нь задарсан.

Тухайн үедээ АНУ болон НАТО дэлбэрэлтийг зориуд үйлдсэн халдлага гэсэн бол ОХУ олон улсын хэмжээний терроризм хэмээж байсан.Тэгвэл “Washington Post” нэрээ нууцалсан Европ болон Украины эх сурвалжуудаас мэдээлэл авч Украины зэвсэгт хүчний офицер тус халдлагыг зохион байгуулсан гэж мэдээлжээ.

Украины армийн тусгай хүчинд алба хааж байсан тагнуулын ажилтан Роман Червинский халдлагыг үйлдсэн зургаан хүнийг удирдсан ч өөрөө гар бие оролцоогүй гэж “Washington Post” мэдээлсэн байна. Харин Червинский “Nord Stream”-ийн дэлбэрэлтэд оролцоо байхгүй гэсэн юм.

“Reuters” агентлагт Украины зэвсэгт хүчний төлөөлөгч Червинский дэлбэрэлтийг зохион байгуулсан гэх асуудлын талаар мэдээлэл байхгүй гэж хэлжээ. “Washington Post” Володимир Зеленский “Nord Stream” хийн хоолойг дэлбэлэх төлөвлөгөөний талаар огт мэдээгүй байсан гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2023-11-13 11:52

Зеленски мэдээгүй байна гэж юу байсан юм? Тэр л бу�####�ар өрөвдүүлэх гэж да�##�гавар өгөө биз. Хэнд ч ойлгомжтой байна.

Зочин
Зочин
2023-11-13 12:20

Украйны эх орончид мандтугай !

Зочин
Зочин
2023-11-14 11:18

ЗЕЛЕНСКИЙ хий шатахуун битгий аваач ээ гээд хашгираад байсан хүн мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ.Нацист ажиллагаа.

Холбоотой мэдээ

Back to top button