Малчид хэцүүдлээ, УОК-ын дарга хаана байна вэ

Арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө нийт нутгаар ахиу хэмжээний цас орсон. Гэвч энэ анхны цаснаар баруун болон төвийн аймгуудад их хэмжээний цасан бүрхүүл тогтож, малчдад хүндрэл учраад буй.
Тодруулбал, малчид малаа бэлчэээрт нь гаргах боломжгүй болтол цаг уурын байдал хүндэрч, хүчтэй цасан шуурганы улмаас долоон эмэгтэй, нэг хүүхэд нас барсан харамсалтай үйл явдал болов. Одоогийн байдлаар цас ихээр орсон бүс нутгуудад өвөлжилт хүндэрч, малчид малаа олноор нь нядлахаас өөр аргагүйд хүрээд байна.
Хэдийгээр цаг уурын энэ мэт тааламжгүй гэнэтийн үзэгдэл давагдашгүй хүчин зүйл байж болох ч холбогдох албанынхан иргэдэд хангалттай сэрэмжлүүлж, анхааруулж, хэрэгцээт мэдээллээр бүрэн хангаж чадсан уу гэвэл үгүй.
Улсын онцгой комисс ч асуудлыг тоож, авч хэлэлцээгүй. Тэднийг толгойлж буй Шадар сайд С.Амарсайхан ч ам нээж, дорвитой хөдлөөгүй удав. Тэрбээр, зөвхөн өөрийн цахим хуудастаа ЦУОШ-ний газрын хоногийн мэдээг нийтлэхээс өөрийг чадсангүй.
Угтаа орон нутгийг зуд зурхнаас сэргийлэх, сэргийлж чадаагүй бол дорвитой хариу арга хэмжээг шуурхай авах нь УОК-ын хийх ёстой ажил. Цар тахлын бус үед УОК-ын хийх бараг үндсэн ажил бол тэр. Гэвчиг УОК-ыг тэргүүлдгийн хувьд С.Амарсайхан энэ асуудалд юу хийж, хэрхэж байгаа нь тодорхойгүй байна.
Өвөл хийсэж ирдэггүй, хэлж ирдэг. Зөвхөн Монголд биш, бүс нутгийн ихэнх орноор эрт бөгөөд их хэмжээний цас орж байна. Энэ бол урьдчилан сэргийлж болох байсан гэсэн ойлголт.
Өнөөдөр малчдад чиглэсэн яг ямар арга хэмжээ авч буй, авдаггүй юм гэхэд санаа тавьж, хэрхэн ажиллаж буй нь ч ойлгомжгүй байна. Харин Шадар сайд С.Амарсайхан урдах ажлаа хийхийн өмнө ипотекийн зээлийн хүүг бууруулах ёстой гэх мэтийн асуудал ярьж, хэлж яваа нь анхаарал татмаар.
Цаашид ихэнх нутгаар хүйтэрч, олон жилийн дунджаас их хэмжээний цас орно гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Ийм байтал өнөөдрийг хүртэл малчин иргэд өвөлжилтийг өнтэй давахад улс хэрхэн анхаарах, өвс тэжээлийн тусламж хэрхэн үзүүлэх, өөр ямар гарц шийдэл хэрэгжүүлэх тухай ч бүх зүйл тодорхой бус хэвээр байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчид малаа нядлахаас өөр аргагүйд хүрсэн ч тэд зах зээлийн үнээс хоёр дахин бага үнээр малын махаа борлуулах нөхцөл байдал ч үүслээ. Тиймээс тэднийг төр хайхрах зайлшгүй нөхцөл үүсээд байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүх юмаа төр засагт даатгахаа боль. М�##�чид зун найр наадам хэсхээ бол м�##�ынхаа тэжээлийг сайн бэлд монгол улс жилийн 4 улир�##�тайг байнга санаж яв. Зунд нь м�##�аа зөнд нь хаячаад өвөл болхоор төр засгаар м�##�луулах гээ юу? Төр нь ч төр, тэднийг татвараас чөлөөлнө, НДШ-г нь даана. Ингэх ямар хэрэгтэй юм?
Күээ энэ чинь. одоо. юу гэсэн үг вэ дөнгөж өвөл эхлэнгүүт ОБ-ын даргаа дуудана гэдэг чинь. М�##�чид өвс тоосоо сайн базаах ёстой биздээ. Жаахан хариуцлагатай байгаарай м�##�чид
Шагайгаар татсан цас орхоор л энэ хэдэ м�##�чид болохоо байлаа гээл улсаас өвс тэжээл нэхэх юм ер нь хэний м�##�ыг м�##�лаад байгаа юм вэ
Өвөл эхлээгүй байхад яачихваа. Өө Амарсайхан гэх нөхөр чинь дахин сонгогдох т�##�аар яриад тунчиг завгүй байгаа даг шүү. М�##�чид минь та бүхэн өөрснөө өөрсдийгээ арг�##� гэж хэлүүлсэн гэдэг шүү.
М�##�чид хэний өмнөөс амьдраад байгаа юм бэ?Өвөл болохоор хүйтэн болдог за юу!!!Тэд яах нь УОК-т ямар хамаа байна!!!Арчаагүй, том ярьсан, дулаан цагт өвөл болохыг мартаж суудаг нөхөд яршиг л байна.Хотынхонд үнэгүй юм өгсөн үү???Хот утаатай боллоо гээд м�##�чдыг дуудах уу!!!!Бүү давар!!!
Наргиж гайхуулах болохоор миний юм эзэн нь юмаа мэднэ гэх, өвөл болохоор татвар төлөгчидийн мөнгөөр УОК ыг ажлуулах гээд байдаг . Соци�##�ист нийгмээсээ хэзээ с�##�ах вэ? Махны үнээ буулга гэхээр өөдөөс хуц гэнэ юу вэ ? Та нарыг хүчээр олон м�##�тай бол гэж хэн ч шахаагүй шүү өөрийнхөө чадах хэмжээндээ амьдарв�##�
Энэ шамбий eр нь байгаа юу
хашаа хороо өвч тэжээлтэй нь л онд сайхан ордог доо. Одоо ч хашаа хороо харагдахаа байж . Гэрийнхээ гадаа задгай хотлуулсан маягтай л байхийм. Жаахан цас шуурахад л м�##� нь шуурга бороогоо дагаад урууддаг. Тэгээд араас нь м�##� дагаж яваад хүний амь эрсдээд байна даа
1000 м а л хашчихаад 1 ч боодол өвс бэлддэгүй м а л ч и н олон байна
Сонгуулийн шоу хийгээд 8хувийг 6 болгоно гээд явж бгоо самараа шүү дээ
Зунжин тэд эдэн жилийн ой энэ тэр гэж шоудчихаад анхны цаснаар үхлээ хатлаа гэдэг чинь м�##�чдын өөрсдийн муугийнх шүү, өвлийн бэлтгэлээ базааж байхгүй муу л байна даа
Яг үнэн, жилийн жилд л цас орж өвөл болдог. М�##�чид үүнийгээ мартадлаа наадамддаг ха ха ха
М�##� хувийн өмч �##�на т�##�нуу өөрсдийн дур
М�##�чид та нар минь цаашаа. Эхлээд муу хөөрхий ядарсан Самаосайхан чинь нахиад нэг их хурлын гишүн болог. Ядарсан юм �######�уул. Тэрний дараа та нартайгаа дахин нүүр учрах байхаа.