Хүмүүс юу хамгийн их зүүдэлдгийг тогтоожээ

Та юуны талаар хамгийн их давтаж зүүдэлдэг вэ? Би лав эксээ ойрд их зүүдэлж байгаа. Тэгвэл энэ жилийн долоодугаар сард “Morning Life” сайт дэлхийн улс орнуудад амьдарч буй хүмүүс юуны талаар зүүдэлдэг болохыг судалсан аж.
Ингэхдээ тус сайт хүмүүс ямар зүүдний талаар “Google”-ээс хайж байгааг нягталсан байна. Тоо баримтад дүн шинжилгээ хийсний дараа дэлхий даяар могойн талаар хамгийн их зүүдэлдэг болохыг илрүүлжээ.
Баруун Европ, Ази болон Африкийн зарим орнууд могой их зүүдэлд аж. Тэгвэл дэлхий даяар “Google”-ээс хамгийн их хайсан хоёр дахь зүүд бол шүд унах талаар байжээ.

Монгол Улсын хувьд ч дэлхий нийттэй адил могойн зүүдний талаар хамгийн их “Google”-ээс хайсан байна. Сонирхолтой нь Мексик, Япон, Франц, Люксембург, Того болон Мадагаскарт үерхэж байсан хүнээ зүүдэлсэн талаар их хайсан аж.
Ямар ч зүүд зүүдэлсэн гэсэн шөнө сайн унтаж амрах нь чухал. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс нойрны эрүүл мэндээ сайжруулах зөвлөгөөг харвал
- Тогтмол цагт унтаж, босох
- Унтлагын өрөөгөө аль болох чимээгүй, харанхуй, тухтай температуртай байлгах
- Телевиз, компьютер, утас гэх мэт цахилгаан хэрэгслүүдийг унтлагын өрөөнөөсөө гаргах
- Өдөр нь дасгал хийхийг зөвлөжээ.
Эх сурвалж: Unilad, CDC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ш�##� худлаа ! Хүмүүс шааж чадаагүй үёрхэж чадаагүй хүүхнээ бас эрэгтэйгээ их зүүдэлдэг юм !!
Харин тий