Н.Түвшинбаярын найз С.Гал-Эрдэнэ БНХАУ-ын компанийг ₮1 тэрбумаар хулхидаж, хоёр жил “луу унжжээ”

2023.11.15-нд нийтлэгдсэн контентыг сэргээн нийтлэв.
Одоогоос яг нэг сарын өмнө /2023.10.13/ Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэ цагдаагийн ажилтанд авлига өгсөн гэх хэргээрээ АТГ-т шалгагдаж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэрбээр, өнгөрсөн долдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байхдаа алба хаагчийн хамаарал бүхий хүний данс руу хоёр удаа мөнгө шилжүүлж хэргээ хаалгуулахаар хандсан байна.
Тэгвэл энэ удаад бид түүний БНХАУ-ын хөрөнгө оруулагч компанийг залилсан тухай мэдээллийг хүргэж байна.
-10,000 тонн төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ хийгээд 3,500-ийг нь өгөлгүй 2.5 жилийн нүүрийг үзжээ-
“Ковид-19”-ийн цар тахлын дөнгөж дараахан буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр худалдагч тал “Жи ар капитал логистик” ХХК-ийг төлөөлж С.Гал-Эрдэнэ БНХАУ-ын нэр бүхий компанид төмрийн хүдэр нийлүүлэх гэрээ байгуулжээ.
Худалдагч тал чанарын шаардлага хангасан 53-55% хүртэлх агуулгатай төмрийн хүдрийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр дэхь “Монголын төмөр зам" ТӨХК-ийн Хандгайт талбайгаас нийлүүлэхээр тусгасан байна. Ингэхдээ нийт 10 мянган тонн төмрийн хүдрийг 2021 оны тавдугаар сард “Эрээн хүртэл тээвэрлэж аваачих" нөхцөлтэйгээр хийжээ. Үүний үнийн дүн нь 830,000 ам.доллар. Энэ нь тухайн үеийн ханшаар 2.5 гаруй тэрбум төгрөг юм.
Түүнчлэн “барааг худалдагчийн DAP нөхцлөөр барааны 100% төлбөрийг бүрэн хүлээж авсны дараа нийлүүлнэ” гэж заасны дагуу БНХАУ талаас
- 2021.05.06-нд 290,500 ам.доллар
- 2021.06.18-нд 519,500 ам.долларыг тус тус шилжүүлжээ.
С.Гал-Эрдэнийн “Жи ар капитал логистик” ХХК гэрээнд тусгасан 10,000 тонн төмрийн хүдрийн 6,600 орчим тонныг нь худалдан авагч талд хүргэж өгчээ. Харин үлдсэн нэг цувааны ачилт болох 3,300 тонн буюу 315,000 ам.долларын төмрийн хүдрээ худалдан авагч талд өгөөгүй байгаа аж.
-Өнгөрсөн “Ковид-19” цар тахал руу буруугаа чихсэн хэд хэдэн бичиг илгээж, өөрөө зугтжээ-
Төмрийн хүдрээ эсвэл мөнгөө өгөхгүй байгаа шалтгаанаа “ковид-19”-ийн цар тахал руу чихэж, сунжруулж сунгасаар, шалтаг шалтгаан тоочсоор өдийг хүрчээ. Тухайлбал,
2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд “2021.04.29-ний өдрийн “Төмрийн хүдрийн худалдах, худалдан авах" гэрээний гүйцэтгэлээс нэг цувааны ачилт дутуу байгаа ба тус ачилтыг хилийн хорио тавигдангуут эхний ээлжинд ачилт хийнэ” гэж байжээ.
2022 оны арванхоёрдугаар сарын 22-нд “Гэрээгээ хэрэгжүүлэхэд бэлэн. Хүдрийн овоолго бэлэн. Экспортод гаргах гаалийн дүгнэлт гарсан. Цар тахлын улмаас вагоны хангалт олдохгүй байгаа хоёр талаас хамтран ажиллаж БТЕГ ХХК-с 100 ширхэг задгай вагон түрээсээр авч богино хугацаанд тээвэрлэлтийг хамтран зохион байгуулах хүсэлтэй” гэжээ.
315 мянган ам.доллар буюу тэрбум төгрөгийн 3.300 тонн төмрийн хүдрээ худалдан авагч БНХАУ-ын компани 2021 оны тавдугаар сараас хойш авч чадалгүй 2.5 жил болж буй аж.
-Ачаа тээврийн бизнес эрхэлдэг, вагон түрээсийн үйлчилгээ үзүүлдэг ч “вагон олдохгүй байна” гэж шалтаглажээ-
С.Гал-Эрдэнэд үлдэгдэл нэг цуваа төмрийн хүдрээ ачих вагон үнэхээр олдоогүй юу гэдэг асуулт гарч ирж байна.
Нэгт, цар тахлын үед давуу эрхтэйгээр тээвэр хийсэн компаниудын жагсаалтад түүний “Жи ар капитал логистик” ХХК багтсан нь ил болж байв. Улмаар гэрээс нь 7.3 тэрбум олдсон УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлтэй, С.Гал-Эрдэнийг хамааралтай эсэх дээр ч хэвлэлүүд хардаж бичиж байсан билээ.
Хоёрт, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үеэрээ өөрийгөө “Эм Жи Ти Майнинг” ХХК-ийн захирал гэж ярихдаа “Ачаа тээврийн бизнесээр эх орондоо жилд 200 тэрбумын валют оруулж ирдэг, УБТЗ-д 30-40 тэрбумын орлого төвлөрүүлдэг” хэмээн саймширч байсан бичлэг бий.
Гуравт, ОХУ-аас вагон түрээсэлж, дотоодынхондоо түрээслэх замаар бизнес хийдэг гэх. Ингэх явцдаа ОХУ талд мөнгөө өгөлгүй, асуудал үүсгэж байсан тухай эх сурвалжийн мэдээлэл ч дуулдаж буй юм.
-Булганд ИТХ-ын төлөөлөгч, нийслэлд компанийн захирал, уяач бас жүдоч…-
Сэрээнэнгийн Гал-Эрдэнийн хувьд: Булган аймгийн Гурванбулаг сумынх. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяртай нэг нутгийнх гэдэг утгаараа ойр нөхөрлөж явсан. Жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан.
Булганд нутгийн иргэдийн төлөөлөх төрийн албатай ч, Улаанбаатарт хувийнхаа компанийг удирдах оффис ажилтай. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутагт орших С.Гал-Эрдэнийн "Их хуралдай" төвд олимпийн аварга Н.Түвшинбаяр өсөх идэр начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг 2021.04.02-нд гарч байлаа. Түүний оффист болсон тул багагүй мэдүүлэг өгч хуулийн байгууллагаас явсан. Эцэст нь хариуцлага хүлээлгүй өнгөрсөн хэл амны бай болж байв.
Тэрбээр, 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшээд өвдөг шороодсон. Тухайн үедээ хамгийн залуу нэр дэвшигч хэмээн “пи-ар”-аа хийж байв. Улмаар Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч болж, ИТХ дахь АН-ын бүлгийн дарга болсон билээ.
5787874 регистрийн дугаартай “Хангай констракшн” ХХК-иа Батдэлгэрийн Загдзүсэмтэй 2014 оноос хамтран хувь эзэмшиж иржээ.
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ өөрийгөө “Эм Жи Ти майнинг” ХХК-ийн захирал гэж танилцуулж байв. Гэхдээ 2018 онд тус компанийн бүртгэлээс өөрийгөө хасуулжээ.
“Жи Ар Капитал Ложистик” ХХК-ийн Лувсандоржийн Наранбаатар гэгчтэй хамтран эзэмшдэг. Өөрсдийн эзэмшлийн вагоноор нүүрс ачуулж, урд хөрш рүү гаргах үйлчилгээ эрхэлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүн.
Хө хөө, энэ амьтан чинь харин яавч монгол хүн биш бна, тэр нүд хөмсөгий нь хараачээ ! Булганы Төлбөрий н голын хужаагийн удам уу, Баянхонгорын говийн сум дын төвдийн удам уу ?!
Ингэж байт�##� БНХАУ хөрөнгөө хамга�##�на гээд ороод ирэх юм байна л даа.
хүүшээ болж байгаан биш үү харин ч. Хятдуудаас мөнгө с�##�гаад мурина гэдэг чинь
Хамтрагчаа муринаа гэдэг чинь Женкогийн мөн чанар л даа. Г�##�-Эрдэнэ,Ариун-Эрдэнэ нтр чинь Баттулгын л "үр могой"-нууд ш дээ !!!
Эргүү гөлөг
Сонгууль болох гээд Г�##�-Эрдэнийг намнаж байгаа юм байхдаа кккк
Хөгийн луйварчин �######�аач монголоос
Бизнес хийж бгаа хүнд иймэрхүү асууд�##� байнга тулгадаг.Эсрэг намынх нь ПиАр эхэлж бгаам бндаа.
Ажил биезнес тийм амархан улаан шугамаар явдаг болчихсымуу? Хүний ажлыг зүгээр гэрээний дүн хамаг юмбыг нь ухаад, задруулаад сууж байдаг хэрэг үү? Хэнд ийм эрх байгаан??
Ачаа тээврийг нь хийж өгсөн байна, үлдэгдэл тээвэр дээр нь улс төр ороод, хамаг цуваа, тээврээ УБТЗ-д
дээрэмлүүлээд, өөрийн ачаагаа ч ачих боломжгүй болгож боож байгаа шд. Давхар хохироод явж байгаа хүнийг луйварчин мэтээр бичиж чадаж байгаа юм бол цуваагаа дээрэмдүүлсэнийг нь бас ингээд бичээч. Яагаад саатаад байгааг бас гаргаж тавиач!!!‼️‼️‼️
Найзыгаа �##�даг хүнд �##�уулчихаагүй нь их юм даа. Одоо өрөө төл дөө.
Хулгайч хог
Нэг л их мөнгө төгрөгтэй болоод хурдан морь уяж ур�##�дуулаад байгаа нөхөр дөө �##�тны уурхайтай гэсэн хаанаас мөнгөтэй болсоноо эх үүсьэр нь юу байдаг бол их л саагиж байгаа нөхөр дөө
СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИЙМЭРХҮҮ ЭСРЭГ НАМЫН ХАР ПИ-АР ИХ ЯВАХ БАЙХДАА. МОНГОЛД ОДОО ӨР ЗЭЭЛГҮЙ ХҮН, КОМПАНИ БАЙХГҮЙ. ЯДАЖ ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ, ТЭТГЭВЭРИЙН ЗЭЭЛГҮЙ, ИПОТЕКИЙН ХҮН ОЛДОХ Ч АРГАГҮЙ.
Хүн �##�ах нөхцөлийг бүрдүүлэхэд гол хүчин зүйл болсон хулгайч. Мөнгөөр бүхнийг худ�##�дан авсан биз
Яг үнэн. Тэр �########� сэтгүүлч эд нар нийлж хайран з�##�уугийн аминд хүрч хүрчихээд ямар ч ял зэмгүй өнгөрсөн. Цуг �##�сан ч юмуу хэн мэдлээ
Түвшинбаярын нэрийг оруулдаг нь юу ч билээ дээ. Аргаа ядсан бичигч.
Тийм шүү
Юуных нь компани морь м�##� иргэдийн хур�##� вэ . Нутаг орон найз нөхдийнхөө нэрийг зээлж яваа нэг муу з�##�илагч л гэж харагдхаар бна . Яаана да хөөрхий…..
Үүнд Түвшинбаярын нэр ямар хамаатай юм бэ. Улс төржих аргаа барж байгаа ядмаг арга юм даа. Захи�##�гатай нийтлэл байна даа.
Хамаатайн дээд хамаатай
Харах царайны зэвүүн хүйтэн царайтай шаар л бна
Бас ингэртээ иргэдийн хурлын гишүүний тэмдэгтэй тэгээд луйвар хулгайгаар тодорсон этгээд байна ичих булчирхай байна уу
тэнэг пзда минь Г�##� эрдэнэ гэвэл барав заав�##� Түвшинбаярын найз гэж овоглоод бхдаа яөдаг юмбэ .хүний мужд дуртай гөлөгвэ
Угаасаа цуг хүн �##�сан хулгайч нар
Songuuli dohoj baina daa. Bulganiihan ertnees negniigee namnaad ehelj
Удмаар чинь �##�на шүү урвагчидаа
Г�##�аа ч эвгүй л дээ... мэдэх нэг нь мэднэ.
Хийсэн хэргийнхээ төлөө ялаа эдэлж байгаа Түвшинбаярын нэрийг оруулаад байдаг хуншгүй л хөлсний пиарчин байна даа.
Харин ч голыг нь олж хэлжээ
Төрийн авилгач хулгайч амарбаясг�##�ан амарсайхан гээд хурлийзуудын ойр дотны хүн байждээ. Хохь нь 1 ч болов монгол хүн хөлжсөн бол сайн
Ардчилсан намаар дүүрэн байдаг хулгайч нарын нэг. Жинхэнэ хулхи хар �########� юм байна. Булганд ахиад ирвэл "май шүү" муу хулхи хулгайч минь. Шорондоо жангаа идээрэй муу л�##�ар.
Buh uul uurhaig zubhun mongol d hurungiin birgeer hubitsaag zardag boloh ot hubitsaag London d zardagiig bolih heregtei ba
Нэг тэр бум ч байна уу 100 тэр бум ч байна уу хамаагүй энэ хүн хариуцлагаа өөрөө хүлээдэг юм байгаа биз дээ Эсвэл Н. Түвшин баяр аварга гэрээ хийчихсэн юм уу Хэдийгээр гэмт хэрэг хийгээд ялаа эдэлж байгаа ч гэсэн огт хамаагүй юманд нэрийг нь хутгахаа болимоор юм
Гарчигтай зөв өгч байгаач,чаддаг л юм бол нэг мөр Т.Ганзулыг оруулаач хамт байсан нтр гээд
Оруулах хэрэгтэй. Новшнуудыг дахин шүүх хэрэгтэй
Алуурчин хулгайч хоёр сайхан гар нийлжээ. Хятад ч бай, �##�ь ч улсын иргэн бай хулхидаж болохгүй. Шоронд хатаа.
Энд төвшинбаярын нэрииг оролцуулдаг нь ямар учир байна вэ хүнииг муучлах гэж ядах юмдаа
Юм ойлгохгүй м�##� юмаа чи
Сайн байна эр хүн яадгиим хужааг нэг монгол боловч дээрэлхэг
Найдангийн Түвшинбаяр өөрөө �##�уурчин найз нь худ�##�ч хулгайч мөнч таарчдээ
Яг үнэн