Машинаа барьж гараад, шатахуун хайгаад үзнэ үү, Ж.Ганбаатар сайд аа

ОХУ-ын зүгээс шатахууны экспортдоо хязгаарлалт тавьсны дараа шатахууны асуудлыг хариуцдаг чиг үүрэгтэй Ж.Ганбаатар "Манай улс түүхэндээ байхгүй их нөөцийг өнгөрөгч саруудад бүрдүүлж чадсан" гэж мэдээлэл хийж байв.
Гэвч бодит байдал дээр шатахууны нөөцийн асуудал үе үе гал өрдөх гээд байдаг болов. Орон нутагт дизель түлш олдохгүй байх нь эдүгээ хэвийн үзэгдэл болчхоод байна. Улмаар Нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцууд АИ92, АИ95 дууссан гэх бичгийг нааж, бензин худалдаалахгүй, хязгаарлалттай олгож байгаа талаар олон нийтийн зүгээс цахим сүлжээнд мэдээлж буй.
Харин холбогдох албаныхны амнаас дорвитой хариулт ч гарахаа больсон. "Нөөц хэвийн", "Хомсдол үүсэхгүй" тухай товчхон хариулаад өнгөрдөг. Яг ийм байдал ойрын өдрүүдэд ч гарч байна.
Өнөөдөр гэхэд бид АМГТГ-аас тодруулахад "Нөөц хэвийн байгаа. Шатахуун дутагдаж хомсодсон зүйл одоогоор алга. Бүх шатахуун түгээх станцууд түгээлтээ хийж байна. Өөрсдөө яваад асуугаач" гэх хайнга хариултыг өглөө.
Улмаар эл газар нөөцийн мэдээллээ дараах байдлаар байршуулж, танилцуулсан байна. Энэ гэхдээ гурав хоногоор хоцорч яваа мэдээлэл.

Нөөцийн тухай шинэ мэдээлэл баасан гарагт тавигдах аж. Гурав хоногийн өмнөх мэдээллээр өнөөдөр шатахуун хайж байгаа иргэдэд хариулт хэлээд сууж байгаа нь хэр зохимжтой вэ.
Өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр ОХУ газрын тосны зарим бүтээгдэхүүн болон шатахууны экспортоо тодорхой улсууд руу хязгаарласан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад ч шатахууны импорт хязгаарлалтад орох вий гэх болгоомжлол үүсэх болсон.
Х.Нямбаатар Хотын дарга болуутаа анхны цаснаар машинаа барьж гараад, лайв хийж, цэвэрлэгээ ч хийхээс наагуур болж байлаа. Үүнтэй адил УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар машинаа барьж гараад, шатахуун хайгаад үзэхэд буруудах зүйл алга.
АИ-92 шатахуунаар машинаа цэнэглэх хүсэлтэй иргэд ШТС-ууд тойрч явсаар арайхийж нэг олдог хэвшил тогтоод удлаа. Ихэнх жолооч нар хөл хөдөлгөөн багассан үеэр хотын ойролцоох ШТС-ууд руу очиж цэнэглэх зэрэг эрэл хайгуулд гардгийг салбарын сайд нь мэдэж байгаа юу. Бодит амьдралаас өөрөө аль хэдийнэ тасарсан мөртөө шатахууны нөөцийн талаарх хэдэн тоо цээжилчхээд, "Бид түүхэндээ байхгүй их шатахуун авч хадгалсан" гэж яриад яваад байж болохгүй баймаар.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шатахуун түгээх станцуудад дизелийн түлш байхгүй олон хонож байна аа??? байгаа ганц нэг станц нь зөвхөн тухайн компаний банкны карттай бол өгнө өө гэж байна. бусад хүмүүсийг хоосон буцааж байгаа.
Удахгүй нэг өглөө үнэ нь огцом өссөн байх болно.
Mongoliig 76, said darga nar l suidelj baina. Ehleed namuud muu humuusiig devshuuleed bid songood ted buruu humuusiig tomiloh yum.
Чадваргүй сайданцар бололтой
Ганбаатарыг гайгүй хүн гэж бодож байлаа начир дээрээ поп л хүн байнлээ.харин Х. Ганхуяг гишүүн дажгүй санагдсан шүү.ха нарыг Манжуур аялуулсан гм.....БГД юм хийсэн шүү.
Багаар нь сонгож хүчээ нэгтгэсэн нь…….
Татварын хөнгөлөлт 12сарын31нд дуусна тэгээд үнэ нэмэгдэх байхдаа одоо хязгаарл�##�ттай өгөөд байгаа нь ашиглах бодоод