УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Энхбаяр: Цэргийн ангиудад шалгалт хийх шуурхай ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Зэвсэгт хүчний дугаар ангид цэргийн албанд татагдсан залуу харамсалтайгаар амь насаа алдсан явдалд талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар болсон үйл явдалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайдын мэдээллийг сонссон. Улмаар Ерөнхий сайдаас өгсөн үүргийн даргаа ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, зэвсэгт хүчний анги салбаруудад удаа дараа харамсалтай үйл явдал болж байгаад ХЭҮК-тай хамтран шалгалт хийхээр боллоо.

Удаа дараа хүний амь нас эрсдэж байгаа асуудлыг 2021 онд хэлэлцэж, тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын хэрэгжилтийг авч үзнэ. Үр дүнг хэлэлцэнэ. Салбарын хүрээнд нь дүгнэлт боловсруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хүний эрхийн мэдрэмжтэй байх цоо шинэ судалгаа, дүгнэлт гаргах шаардлагатай юм байна" гэлээ.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Оюутныг цэргийн албаас чөлөөлөх хууль байдаггүй юм уу?

-Амиа алдсан цэрэгтэй холбоотой хэргийг судалж үзнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Харин энэ үндсэн үүргийг холбогдох хууль тогтоомжийн дагуу ямар байдлаар зохицуулж байна, цэрэг татлагаас эхлээд хүний эрхийн ямар хязгаарлалт явагдаж байна гэдгийг шалгах шаардлагатай. Үүнийг дотроос нь биш хөндлөнгөөс шалгахын тулд, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг гаргаж байгаа нь ийм учиртай юм. 

-Амиа алдсан цэргийн задлан шинжилгээг хийхдээ ар гэрээс нь зөвшөөрөл аваагүй гэдэг асуудал яригдаж байна. Гурван сайдын хамтарсан тогтоол гэдэг зүйлээр халхавчилж шууд задлан хийдэг байж болох уу?

-Хүн амины асуудал, гэмт хэргийн шинжтэй байна уу үгүй юу гэдгийг цэвэр мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шийддэг. Бид энд хөндлөнгөөс оролцож болохгүй. Гэмт хэргийн шинжтэй байвал мөрдөгч, шинжээч өөрөө шийдвэр гаргаж задлан хийдэг. Үүн дээр заавал ар гэрийн зөвшөөрөл шаарддаггүй онцлогтой.

-2019 оноос хойш нийт 18 байлдагч, он гарсаар зургаан цэрэг мөн амиа алдаад байна. Өнөөдөр хэн ч хариуцлага хүлээгээгүй?

-Хэн ч хариуцлага хүлээгээгүй гэж худлаа хэлж болохгүй байх аа. 2021 онд уг ангид болсон хүн амины хэрэгт холбогдох этгээд Эрүүгийн хуульд заасан бусдыг санаатай алах гэмт хэрэгтээ ял шийтгэгдсэн. 8-15 жилийн ялтай. Хамгийн дээд зүйл ангиар шийтгэгдсэн гэж сонссон.

-Шүүхийн шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа гэх мэдээлэл би авсан. Дүгнэлт гараагүй байхад урьдчилсан байр суурь илэрхийлэх боломжгүй" хэмээн хариуллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button