Top StoriesУЛС ТӨР

Ажиглалтын сурвалжилга: Төлбөртэй бүсийн гаднах төлбөргүй зогсоолд ТАЛБАЙ ОЛДОХ УУ

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслөө өргөн бариад байгаа билээ. Энэхүү хууль дэмжигдэж, батлагдвал хотын төв хэсэг төлбөртэй бүс болж иргэд энэ бүсэд зорчихын тулд мөнгөн хураамж төлж эхэлнэ. Ингэснээр автозамын түгжрэл буурна хэмээн тооцоолж буй. Энэхүү хуулийн төслийг олон нийтэд танилцуулсан цагаас эхлээд иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар буй.

Гэсэн ч энэхүү хуулийг түргэн хугацаанд хэлэлцэж, батлах төлөвтэй байгаа юм. Учир нь төлбөртэй бүсийг тойрсон автомашины төлбөргүй зогсоол байгуулах ажлын хүрээнд тодорхой байршлуудыг судалж эхэлсэн тухай албаны хүн хэлж байна.

Иймд бид төлбөртэй бүс болгохоор зэхэж буй зарим байршлуудын эргэн тойронд үнэхээр олон тооны автомашины зогсоол байгуулах хэмжээний зай, талбай байгаа эсэхийг сурвалжиллаа.

Зүүн дөрвөн зам

Энэ хэсэг иргэдийн болон автомашины зорчих хөдөлгөөн хамгийн ихтэй хотын төвийн ачаалалтай бүсийн нэг. Өргөн баригдсан шинэ хуулиар энэ хэсэг төлбөртэй бүсийн зүүн хязгаар учир энд автомашины зогсоолыг шийдэх зайлшгүй шаардлага үүснэ. Иргэний нүдээр бол энд олон тооны автомашины зогсоол байгуулах зай талбай байхгүй. Харин шинэ хуульд заасан шиг төлбөртэй бүсчлэлд багтсан газрыг зайлшгүй шаардлагатай гэж үзвэл чөлөөлнө гэдэг агуулгаар харж үзвэл дөрвөн замын уулзварын зүүн урд хэсэг дэх Петровис ШТС-ыг нүүлгэн шилжүүлж болох юм. Мөн энэ уулзварын баруун урд хэсэгт байрлах МТ ШТС-ыг нүүлгэж болохоор харагдана.

32-ын тойрог

Харин энэ хэсэг төлбөртэй бүсийн хойд хязгаар. Энд мөн л автомашины зогсоол байгуулах зайлшгүй шаардлагатай. Тухайн байршил зүүн болон баруун дөрвөн замтай харьцуулахад харьцангуй сийрэг, олон давхар барилгууд бага, гэр хорооллын бүстэй залгаа. Энэ байдал хууль хэрэгжүүлэгчдэд нэг талаараа давуу байдал үүсгэнэ. Нөгөө талаас иргэдийн эсэргүүцэлтэй тулахаар харагдана. Учир нь энд хувийн гэр, хашаа, байшинтай айлууд олон. Иймд тухайн бүст автомашины зогсоол байгуулахын тулд энд амьдарч буй иргэдийг чөлөөлөх асуудал нэн тэргүүнд яригдана. Хуульд тусгасан шийдлээр авч үзвэл тэд иргэдийн газрыг чөлөөлөхдөө хариуд нь орон сууц санал болгох процесс явагдана.

Бодит байдалд энэ хэсэг автомашины зогсоол байгуулах боломжтой буюу бусад бүсийг бодвол хоосон зай талбай ихтэйгээс гадна чөлөөлж болох жижиг объектуудтай юм байна. Мөн энд тус ажлын хүрээнд бүтээн байгуулж буй гэх 10 мянган метр талбайг чөлөөлжээ. Тодруулбал, энд 320 автомашины зогсоол байгуулж байна. Мөн энэ талбайн хоёр талаар 1.2 км урттай, гурван метр өргөн явган хүний болон дугуйн зам байгуулна. Нэмээд иж бүрэн хяналтын камер, гэрэлтүүлэг, унадаг дугуй, скүүтерийн зогсоол, автобусны буудал, нийтийн бие засах газар зэргийг хийх аж. Ингэснээр хотын төв буюу төлбөртэй бүс рүү нэвтрэх иргэд тээврийн хэрэгслээ дээрх зогсоолд байршуулан, цааш нийтийн тээвэр болон унадаг дугуй, скүүтерээр явах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй.

-Өдөр бүр 33,000 төгрөг төлж хотын төвөөр зорчих амьжиргааны түвшинтэй айл Монголд хэд вэ-

Өргөн барисан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулиас олон нийтийн анхаарлыг татаж буй хэсгүүд бий. Тодруулбал, энэ хуулийн Хоёрдугаар бүлэг: Замын хөдөлгөөний төлбөртэй бүс, авто зогсоол. Тус хэсэгт дараах онцлох, сонинрхолтой заалтууд багтсан.

  • 6.1.Нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, уг бүсэд мөрдөх журмыг батална.

Тайлбар: Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан.

  • 6.4.Замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэг удаа нэвтрэх төлбөрийн хэмжээ 0-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүн байна.

Тайлбар: Одоогийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг. Үүний 5 хувь нь 27,500 төгрөг. Тэгэхээр 27,500 байх уу, үүнээс бага байх уу гэдэг нь одоогоор шийдвэрлэгдээгүй байгаа. Харин он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно. Тэгэхээр энэ хуульд заасан мөнгөн дүнд өөрчлөлт орж 33,000 болж нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төлбөртэй бүсэд нэвтэрсэн иргэд 6,600-33,000 төгрөгийг төлдөг байх зохицуулалт тус хууль батлагдвал үйлчилнэ.

  • 6.5.Энэ хуулийн 6.4-т заасан хязгаарт багтаан замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийн хэмжээг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

Тайлбар: Хууль батлагдсаны дараа замын төлбөртэй бүсийн төлбөрийн хэмжээг тогтоох эрхийг НИТХ-д өгнө. НИТХ хуралдаж, алх цохиж тогтоосноор төлбөрийн үйлчлэл эхэлнэ гэсэн үг.

-Төлбөртэй бүсийн мөнгөө хугацаанд нь төлөхгүй бол данснаас нь шилжүүлнэ-

Төлбөрийн нэхэмжлэхийг тухай бүр үүсгэж, цахим төлбөрийн баримтын систем болон хуульд заасан бусад хэлбэрээр төлбөр төлөгчид хүргүүлнэ. Нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох төсөвт төлнө. Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгчийг бүртгэх, төлбөрийг ногдуулах, хураах журмыг нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

Төлбөрийг иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас шууд хийлгэх тухай нөхцөлөөр тохиролцож гэрээ байгуулж болно. Хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийн гүйлгээг холбогдох хуульд заасны дагуу төсөвт шилжүүлнэ. Хугацаанд нь төлөөгүй замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-т заасан урамшууллаас суутгаж болно. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллага болон цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хураахад туслалцаа үзүүлнэ.

Харин төлбөртэй бүсэд амьдардаг иргэдийг төлбөрөөс 90 хувь чөлөөлнө. Тодруулбал, тус хуульд

  • 8.1.1.замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд оршин суух хаягтай иргэний тээврийн хэрэгслийг 90 хувиар;
  • 18.1.2.татвар төлөгчөөр бүртгүүлэн, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон зөвшөөрөлтэй такси үйлчилгээний тээврийн хэрэгслийг 50 хувиар гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр доторх бүсийн иргэд 90 хувь чөлөөлөгдөнө. Харин такси үйлчилгээ эрхлэгчид 50 хувь чөлөөлөгдөнө.

Хэрэв дээрх хууль хэрэгжиж эхэлбэл автозамын түгжрэл одоогийнхоос 30 хувиар буурах боломжтой хэмээн хууль санаачлагчид үзэж буй. Үүнд иргэдийн санал ч голлох нөлөө үзүүлнэ. Учир нь төлбөртэй бүс хэмээн тогтоож автомашины зогсоол байгуулах хэсгүүдэд чөлөөлөх газар олон байна. Төр мэдээж иргэний өмчид дураар халдаж болохгүй. Тиймээс иргэдийн саналыг сонсох нэг дэх чухал үндэслэл энэ юм. Харин хоёр дахь үндэслэл бол иргэдэд өдөр бүр 33,000 төгрөг төлөөд төлбөртэй бүс рүү тогтмол нэвтрэх санхүүгийн боломж бололцоо бий гэх асуудал. Тиймээс тэдний саналыг сонсох, зөв боломжит гаргалгааг гаргах зайлшгүй шаардлага үүсээд байгаа.

-Иргэн: Газар чинь төлбөртэй бүсэд багтсан. Газрыг чинь чөлөөлнө гээд ирвэл бид хаачихаа мэдэхгүй байна-

Бид энэ асуудалтай холбоотойгоор төлбөртэй бүсэд хашаа байшин, гэр, хувийн объект нь багтсан иргэнээс тодруулахад, "Одоогоор бидэнд хэлсэн, асуусан зүйл огт байхгүй. Энэ мэдээллийг интернетээс авсан. Гэхдээ яг газар чөлөөлнө, ийм шиидвэр гарсан эсвэл таны бодол санал ямар байна зэргээр бидэнтэй харилцаа тогтоосон зүйл болоогүй байна. Төлбөртэй бүсэд багтсан болохоор газрыг чинь чөлөөлнө гээд ирвэл бид яахаа мэдэхгүй. Очих газар байхгүй шүү дээ" гэсэн юм.

Бид дараагийн удаа төлөбөртэй бүсүүдийн эргэн тойронд хаана хаана авто зогсоол байгуулахаар төлөвлөж байгааг багцлан хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-16 08:29

өөр газар машинаа орхино уу. баярл�##�аа

Зочин
Зочин
2023-11-16 09:56
Reply to  Зочин

Алхаач

Зочин
Зочин
2023-11-16 08:55

Энэ нэг эргүү хурга ажил хийж мэдэхгүй хурдан �######�уулаарай

Зочин
Зочин
2023-11-16 09:19

Зогсоол байгуулах т�##�байг яаж чөлөөлхийн бэ үнэхээр бүтэхгүй асууд�##� биш үү

Зочин
Зочин
2023-11-16 09:28

Нямбаатартаа итгэж л байна. Хийгээд үр дүнг харая хүлээе

Зочин
Зочин
2023-11-16 09:32

Харж л байхаас яахав бүтэлгүйтвэл ирэх сонгуульд гарах нь мөрөөдөл болно доо

Зочин
Зочин
2023-11-16 13:02

Замын түгжирэл бол нийслэлийн бүх замд үүсэж байгаа асууд�##� болохоос зөвхөн хулгайч нарын цугларч хулгайгаа ярьдаг ордон тойрсон замын асууд�##� биш шүү дээ

Зочин
Зочин
2023-11-16 13:06

Энэ арай л биш ээ хоолоо яая гэж байгаа иргэд яах вэ???? Иргэд ээ ямар их дарамт�##�даг юм бэ. МОНГОЛЧУУД АМЬДРАХ БИШ ТАТВАР ТӨЛӨХ ГЭЖ АМЬДАРЧ БАЙГААН БИШҮҮ. ХАРИН ХӨДӨӨНӨӨС ХОТРУУ ОРОХ УРСГАЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШҮҮ

ЗОЧИН
ЗОЧИН
2023-11-16 14:35

НЯМКА ДАРГАА!!! ӨМНӨХ ДАРГА НАРАА НАМНАХ ГЭЖ ХЭТ УЛАЙРААД АГААРТ ХӨВЖ, АЛСЫН ЗАЙНААС ШОУДАХАА ЗОГСООЖ, ОДООХОНДОО АМЬСГААТАЙ БАЙЖ ТОДОРХОЙ ИРГЭД МААНЬ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙГАА УРТ ЦАГААНАА ТҮР АЗНААД, АМЬСГААГҮЙ БОЛЧИХСОН-ТҮГЖРЭЛ НЭМЭГДҮҮЛЭЭД БАЙГАА ДАРААХ АЖЛУУДЫГ ХИЙВЭЛ АМЬД АЖИЛ БОЛОХООС ГАДНА ӨМНӨХ ДАРГА НАР АЯНДАА ТАТАГДААД ОРООД ИРНЭ. МӨН АН-ЫН ЭРДЭНЭЭ ГАНДАНГИЙН АЙЛУУДЫГ ӨМЧЛҮҮЛСЭН. ГЭТЭЛ ӨМЧИЛСӨН АЙЛУУД НЬ НЭГ ХАШААГАА 3 ХУВААГААД ЗАРЧИХААР ГУРВАН НҮХЭН ЖОРЛОНТОЙ БОЛЖ, ГАНДАН ТЭР АЯАРАА БОХИРЫН БАЙГУУЛАМЖ БОЛСОН. ӨВӨЛ ЗУН ГУДАМЖААР ЯВЖ БОЛДОГГҮЙ, ҮНС, АЙЛУУДЫН ГАРГАЖ АСГАСАН МУУ УС, УХСАН ЖОРЛОН ГЭЭД ЕР НЬ ХЭЦҮҮ ШҮҮ. ТА ХҮНИЙ ЗҮРХ, СЭТГЭЛТЭЙ ХҮН БОЛ ТУУЛ-2 ГУДАМЖААР ГАНЦ УДАА ЯВААД ҮЗЭЭЧ. ХУУЛИАРАА ӨМЧИЛСӨН ГАЗАР ХӨРСНИЙ БОХИРДОЛ ҮҮСГЭСЭН БОЛ ӨМЧЛӨЛИЙГ ЦУЦЛАХААР ЗААСАН БАЙДАГ. МОНГОЛ УЛС ШИГ ЗАСГИЙН ГАЗРЫНХАА ХАЖУУХАН ТАЛД ЯМАРЧ ШҮҮЛТҮҮРГҮЙ БОХИРЫН БАЙГУУЛАМЖТАЙ УЛС БАЙХГҮЙ ШҮҮ.
НЭГД: ХУУЧИН ШҮДНИЙ ЭМНЭЛГИЙН БУУРИН ДЭЭР СҮНДЭРЛЭХ ОФФИСЫН БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЖ, БУУЛГАЖ, ОРОНД НЬ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОХ,
ХОЁРТ: АРД КИНО ТЕАТРЫГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ЛУВАРДАЖ АВСАН ЖҮЖИГЧИН СОСОБУРАМААС ХУРААН АВЧ, БУУЛГАЖ, ОРОНД НЬ ЗАЛУУСТ УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БАЙГАА СПОРТ ЗААЛ БҮХИЙ ЦОГЦОЛБОР БАРИЛГА БАРИХ,
ГУРАВТ: ХУУЧИН ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК БАЙСАН, ОДОО ОЛОН ДАВХАР БАРИЛГА БАРИХ ГЭЭД ГАЗАР БАЙГАА АЖИЛЛАГААГ ЗОГСООЖ, НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОХ,
ДӨРӨВТ: ХУУЧИН СОЁЛЫН ЯАМНЫ БАРИЛГЫГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ЛУЙВАРДАЖ АВСАН Х.БАТТУЛГААС ХУРААН АВЧ, СОЁЛЫН ЯАМНЫ САЙД НОМИНД ӨГӨХ,
ТАВД: ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД 3-Т ЭРЭМБЭЛЭГДЭЖ БАЙСАН МОНГОЛ ЦИРКИЙН БАРИЛГЫГ ХУВЬЧЛАЛ НЭРЭЭР ЛУЙВАРДАЖ АВСАН ӨМНӨХ ДАРГА СУМЪЯА, ТЭДНИЙ ГЭР БҮЛЭЭС АВЧ НИЙСЛЭЛИЙН ӨМЧДӨӨ БҮРТГЭЖ АВАХ, ...ЭНЭ МЭТ АРД ТҮМНИЙ МЭДЭХ 20-ААД БАРИЛГА БАЙГУУЛАМЖУУД БАЙНА.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД ЭРХЭМ ДАРГАА ТА ХОТЫН ТӨВИЙГ АРД ТҮМНЭЭС ХАРАМЛАЖ, МӨНГӨ НЭХЭЖ СУУХЫН ОРОНД ЯАРМАГТ АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН ОЛОН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИГДААД ХООСОН БАЙГАА ШИНЭ БАЙРАНДАА ЗАЛАРЧ ОРВОЛ ТҮГЖРЭЛ БАГАХААС ГАДНА ХИЙ ДУЛААНЫ ЗАРДАЛ ТӨЛӨХГҮЙ ШҮҮДЭЭ... МӨН УРТ ЦАГААНЫ НҮҮР ЦАРАЙ НЬ НИЙСЛЭЛ ӨМЧДӨӨ ЯАЖ АНХААРЧ ИРСНИЙ ИЛРЭЛ. ТҮҮНЭЭС БИШ ТҮРЭЭСЛЭГЧИД ХААЛГА ҮҮДЭЭ ЭВДЭЖ, ӨНГӨ ЗҮСИЙГ НЬ ДОРОЙТУУЛСАН БИШ БАЙХАА.

Зочин
Зочин
2023-11-16 18:23

Za baiz manaih han uul dvvrgiin 18 horoond baidag bi ooroo mongol Tb ajildag odoo ogloo 6/30 bosood 7 zag gehed garhad 9 zagt arai hiij ochdog ym tolbortei bvs togtoohoor zahiin zamuud tag tvgjirzen bain ajilaasaa garhuu bairaa solihuu dargaaaaa

Зочин
Зочин
2023-11-16 18:47

Баруун 4замд бол ямарч машины зогсоол барих газар байхгүй чигжсэн бгаа эхлээд зогсоолоо шийдэж байж хориотой бүсээ тогтоо

Oops
Oops
2023-11-16 19:52

Hutsaad blgui ene ulsad chn tulsh bhgui bolj bgaa talaar yagaad hen ch yu ch dugarahgui bgan be

Зочин
Зочин
2023-11-16 22:14

Уучлаарай,хууль батлахаасаа өмнө нийтийн тээвэр буюу автобусаа шийдэх нь я�##�аа яах вэ Нямбаатар с даргаа машин ч үгүй автобус ч үгүй скүүтэрээр хүүхдээ үүрээд сугавчлаад явах уу өвлийн хүйтэнд эхлээд.метро.дүүжин тээвэр одоо автобус гээд яриад байгаагаа.шийдээч Гуйж бна

Зочин
Зочин
2023-11-19 21:16

Угаасаа энэ б�##�аа шийдвэрийг Ард иргэд дэмжихгүй эээ

Холбоотой мэдээ

Back to top button