Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татсан эсэхээ прокурор нууцалж байна
Одоогоос арав гаруй хоногийн өмнө /2023.11.07/Монгол Улсын сайд, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан билээ.
Гэхдээ прокурорын байгууллага энэ талаарх мэдээллийг өдгөө ч нууцалж байна. Тодруулахад “Одоогоор тодорхой мэдээлэл байхгүй” хэмээж байгаа юм.
Худалдан авалтын төсвийг суулгахад идэвхийлэн ажилласан Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлага үүсээд буй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Хэрэв прокуророос яллагдагчаар татсан бол Ж.Сүхбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэх хүсэлтээ УИХ-д уламжилах юм. Хүсэлтийг УИХ хүлээн авах эсэхээ ёс зүйн дэд хороогоороо дамжуулан хэлэлцэж, олонхын саналаар шийддэг хуулийн зохицуулалттай.
Ямартай ч түүнийг 318 тэрбумаар хуучин автобус худалдаж авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх. Шалгалтын хугацаанд ногоон автобусуудын зарим угсарсан тоног төхөөрөмжүүд нь 2012 оных гэдэг нь батлагдсан ч гэгдэж буй юм. Тиймээс ч
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нар үхсэний нь нууц�##�дгийн бэээ дракуудаа
Жирийн хулгайг цагдаа мөрдөнө , Төрийн хулгайг Цагдаа хамга�##�на,,,,,,