Гадаад мэдээДЭЛХИЙ

Тупак Шакур анхныхаа Грэммийн шагналыг авч магадгүй

Алдарт Тупак Шакур харамсалтайгаар нас барснаасаа 30 жилийн дараа анхны Грэммийн шагналаа авч магадгүй байна. Тэрбээр энэ жилийн Грэммийн ёслолд шилдэг хөгжмийн кино уран бүтээл төрөлд нэр дэвшжээ.

“Recording Academy”-ээс харвал шилдэг хөгжмийн кино уран бүтээл шагналыг “Тоглолтын кино эсвэл хөгжмийн тухай баримтат киног бүтээсэн уран бүтээлч, найруулагч, продюсерт өгдөг” аж.

Тупакын 1995 онд гаргасан “Dear Mama” уран бүтээлтэй адилхан нэртэй баримтат кино энэ оны дөрөвдүгээр сард гаржээ. Таван анги бүхий тус баримтат цувралыг “FX” студи бүтээж, Аллен Хьюс найруулсан байна.

“Dear Mama” баримтат кино дээр Тупак болон түүний ээж Афени Шакурын амьдралын тухай гардаг. Баримтат кинонд түүний амьдралын тухай гардаг тул Тупак нэр дэвшжээ. Тус шагналд Тупакаас гадна Дэвид Боуи “Moonage Daydream”, Литл Ричард “I Am Everything”, Левис Капалди “How I’m Feeling Now”, Кендрик Ламар “Live From Paris, the Big Steppers Tour” нэр дэвшжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button