Top StoriesУлс төрийн мэдээ

Шинэ мэдээлэл багатай аудитын дүгнэлт "мартагдсан бай"-г сануулж, Н.Удаанжаргалыг тодотгожээ

Төмөр зам бол нүүрсний хулгайн бүлэг сэдэв, оффтейк гэрээнүүдийн хүрээнд нэгэнт хөндөгдсөн асуудал. Одоогоос жил гаруйн өмнө юм. Харин өдгөө нүүрсний гэх хэргийн хүрээнд зарим УИХ-ын гишүүн яллагдагчаар татагдаж, нэр бүхий хүмүүс шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа. Гэвч төмөр зам, оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар биш.

Ганц “Тавантолгой төмөр зам”-ын захирал асан Н.Удаанжаргал л интерполоор эрэн сурвалжлуулж байна.

Бусдаар эрх баригчдын хүссэн шиг, асуудал Ерөнхийлөгч асан Х.Баттулга руу, “Голомт”-ын Д.Баясгалан руу чиглэж чадаагүй.

Тэгвэл, ҮАГ-аас Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүнбаян чиглэлийн хоёр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэлийн аудит хийснээ саяхан танилцуулж байх юм. Энэ оны тавдугаар сард тайланг бэлтгэх боломжтой байсан ч ЭТТ болон бусад компаниудад БЭТ томилсон зэрэг асуудал хойш татсан гэжээ.

Ингээд ҮАГ-аас төмөр замд хийсэн аудитаа хоёр хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 15-нд Үйлдвэржилтийн байнгын хороонд танилцууллаа.

1.

Гашуунсухайтын төмөр замын тухайд бол,

  • Н.Удаанжаргал
  • А.Амундра
  • “Бодь интерэйшнл” гэсэн нэрсийг ил тод дурдан тайлагнаж. Харин Зүүнбаянгийн төмөр замын тухай хэсэгт аливаа албан тушаалтны нэр байхгүй.

Ингээд алдагдсан боломж тооцох юм бол Гашуунсухайтын төмөр замаар 213 тэрбум төгрөг олох байсан. Хил холболтын цэгээс болж одоо хүртэл гүйцэд тээвэр хийж чадахгүй байгаа. Оффтейк гэрээнээс болж 57.4 сая ам.доллар алдсан гэх мэтийн тоог дурджээ.

Чингээд анх төмөр замын ажил яаж “Бодь интернэйшнл”-тэй холбогдсон процессыг нарийн тайлбарлажээ. Тухайн үед төрийн нууцад хамааруулж, гүйцэтгэгч сонгох ажил Н.Удаанжаргалд УУХҮ, ЗТХ-ийн сайд болон ТӨБЗГ-ын хамтарсан тушаалаар ирсэн. Үүнээс дөрөв хоногийн дотор Н.Удаанжаргал “Бодь интернэйшнл”-ийг ТУЗ-д танилцуулсан нь дэмжигдэн, Засгийн газар тогтоол гаргасан. ҮАГ үүнийг гүйцэтгэгч сонгох ажлыг хэлбэр төдий хийсэн хэрэг гэж дүгнэжээ.

Дахиад, Н.Удаанжаргал гүйцэтгэгч талын хүсэлтийг тухайн өдөрт нь ханган баталгаа гаргаж, 110 сая ам.долларын урьдчилгаа төлбөр төлсөн талаар бичсэн байна.

Мөн  оффтейк гэрээний хүрээнд, ЭТТ ХК-иас “Бодь интернэйшнл”-д өгсөн нүүрсний хэмжээг 785.3 сая ам.доллар гэж тооцож. Энэ нь 56 гаруй сая ам.долларыг илүү олгосон дүн гэж үзсэн байх юм.

2.

Зүүнбаянгийн төмөр замын хувьд, Зэвсэгт хүчний жанжин штабын хүмүүс барилцсан, Ирээдүйн өв сангийн хөрөнгийг оруулсан зэрэг хэд хэдэн гол асуудлыг дурдсан байна.

Тухайлбал, Ирээдүйн өв санд төвлөрүүлэх 50.0 тэрбум төгрөгөөр Эрдэнэс-Тавантолгой ХК хаалттай өрийн бичиг худалдан авч бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлсэн. Дээрх хөрөнгөнөөс Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд 6 .0 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, техник хэрэгсэл бэлтгэхдээ тухайн жилийн төсөвт тусгаж Улсын Их Хурлаас шийдвэр гаргуулаагүй байна.

Ерөнхийдөө бол бараг л ил байсан мэдээллүүд. Гашуунсухайтын төмөр замын тухайд, “Бодь интернэйшнл”-тэй хийсэн оффтейк гэрээнүүдийг уншсан бол дээрх мэдээллүүдийг авах болон тооцоолох боломжтой. Зүүнбаянгийн төмөр зам дээр ч Х.Баттулгатай холбогдон бичигддэг, мэдээлэгддэг тэр л сэдвүүд ҮАГ-ын энэ хураангуй тайланд нь байна.

Харин шинэ байж болох нэг өнцгийг ҮАГ-аас гаргаж тавьсан нь,

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй Монгол Улсын урд хил хүртэлх төмөр замын шугамын чигийн дагуух нийт 966 га газар нь улсын хилийн зурвас болон дархан цаазат газарт хамаар байна. Иймд тусгай хэрэгцээнд авах шаардлагатай байна гэж үзжээ.

Энэ бол шилжүүлэн ачих терминал барих газар. БНХАУ руу гарах гэхэд цариг таарахгүй учир чингэлгээ хилийн наана шилжүүлэн ачих ёстой. Тэр терминалын бүтээн байгуулалтын ажил одоо Гашуунсухайтын төмөр замаас үлдсэн. Харин энэ 966 га газрын 471 га нь 2022 оны 81 дүгээр тогтоол, 495 га нь 1996 оны 43 дугаар тогтоолоор тус тус улсын тусгай хэрэгцээ, хамгаалалтад авсан газартай давхцаж байгаа аж.

Тэмдэглэл:

Ерөнхийлөгч асан Х.Баттулга ажлаа өгөхийнхөө өмнөхөн Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замаа нэг нэг очиж эргэсэн байдаг. Хоёр төмөр замын бүтээн байгуулалтын бүх сэжим Х.Баттулга руу чиглэдгээс гадна “Голомт”-ын Д.Баясгалан ор шалгагдалгүй үлддэг.

Энэ үүднээс, араа шүдэнд зуусан нэгнээ тавьдаггүй өнөө цагийн эрх баригчдын хандлага л одоо гэнэт танилцуулагдаж, гишүүд анхаарлын төвд оруулах гэж мачийж буй адуитын дүгнэлтээс харагдаж байна.

Нөгөө талаар, тэд шалгагдах ёстой нь ч бас үнэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
аудит сайн байна
аудит сайн байна
2023-11-17 08:36

аудит ч ш�##�гасан юмаа бол гаргаад ирдэг юм билээ, даанч дарга нар нь нуугаад байдаг болохоос

Зочин
Зочин
2023-11-17 10:02

Монголд болж бгаа луйвар дээрэм бүхэн Женкотой холбогддог, харин цагдаа, шүүх, прокурор хэн нь ч тэр мангасруу х�##�даж чаддаггүй нь ГАЙХМААРАА, хө хө хө...

Зочин
Зочин
2023-11-17 10:42

Гавьяат хулгайч, баатар хулгайч гэж цол бий болгоё

Зочин
Зочин
2023-11-17 16:09

Данх энэ хулгар бөхөө цоожлооч...чадөхгүй л дээ...шударга шударга юм ярьж гонгиноод байхаар хэрэг нь ил болчихсон хуурай ахаа шийтгээ

Зочин
Зочин
2023-11-17 20:23

Ерөнхийлөгчөө жонкуу баттулгын Удаанжарг�##� гэх этгээдэд олгосон гарамгай баатар хулгайч гэсэн цолыг хүчингүй болгохгүй юм уу. Энэ хүний шүүхийн шийдвэрийг хүлээх шаарплагагүй. Яагаад гэвэл хулгай хийснээ өөрөө мэдэж байгаа учраас эх орноо орхин зугтаагаад �##�га болсон шүү дээ. Хулгайч луйварчин этгээдийн энгэр дээр Сүхбаатар жанжины минь одон болон баатарын �##�тан таван хошуу зүүлттэй байх нь иргэдийн нүдэнд өргөс мэт харагдаж байна.

Зочин
Зочин
2023-11-20 00:23

Баатар гэмт хэрэгтнүүд тэр хэмжээгээрээ хулгай, гэмт хэрэг хийсэн байгаа, Цуу хадааж байгаа гэмт хэрэгтнүүд нь дандаа БААТАР . Монгол улсыг сүйрүүлэх санаатай үйлдэл хийсэн Дайсан баатрууд

Холбоотой мэдээ

Back to top button