Гадаад мэдээДЭЛХИЙ

Жо Байден Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа түүнийг дарангуйлагч гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2023.11.15/ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзсан билээ. Тус уулзалтаар зэвсэгт хүчин хоорондын харилцааны шугамыг дахин эхлүүлж, хар тамхитай тэмцэх тал дээр хамтран ажиллах болсон.

Тэгвэл Байден түүнтэй уулзсаныхаа дараа Ши Жиньпинийг зарчмын хувьд дарангуйлагч гэж боддогоо өөрчлөөгүй гэжээ. Тэрбээр хоёр орны хөлдсөн харилцааг гэсгэх оролдлого хийн хэлэлцсэнийхээ дараа ингэж хэлсэн нь анхаарал татав.

Байден “За сонс. Тэр бол манай улсаас өөр засаглалын хэлбэрт суурилсан, коммунист улс орныг удирдаж байгаа хүн гэдэг утгаараа дарангуйлагч юм” гэжээ. Үүний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн яам түүний хэлсэн үгийг хүчтэй эсэргүүцэж байна гэсэн юм.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Энэ мэдэгдэл бол туйлын буруу, улс төрийн хариуцлагагүй бодлого. АНУ болон БНХАУ-ын харилцааг сэвтээх гэсэн далд зорилготой хүмүүс үргэлж байсаар ирсэн. Тэд бүтэлгүйтэх нь дамжиггүй гэдгийг дурдах нь зөв” хэмээжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
11 сар 17, 2023 11:34

Өө хар зөнөг. Хүний нүүр харж пялдагадаад, цааш хархаар нь муулдаг зан ч ганцхан монголд биш нөгөө ардчил�##�ын өлгий, соёлт ертөнцөд байдаг юм байна. Үүнийг гарцаагүй ардчил�##� гэхүү?

Зочин
Зочин
11 сар 17, 2023 22:45
Reply to  хүннү

Ши хуанди бол жинхэнэ утгаараа дарангуйлагч л даа ! Жо үнэнийг нь шударга хэлсэн бнаа. Манайд ч ер нь Путлер Царь, Ши Хуанди хоёрт хайртай "эх орончид" нилээн бна доо.

Зочин
Зочин
11 сар 17, 2023 17:03
Reply to  хүннү

ХЯТАД УЛСАД АМЬ ЗУУ ЧӨЛӨӨТЭЙ Ш ДЭЭ ККК

ЗОЧИН
ЗОЧИН
11 сар 17, 2023 12:23
Reply to  хүннү

Ямар сайхан машинтай юм бэ гээд нүүрэн дээр нь долигноод цаашаа эргэнгүүт нь муулдаг Я НК зан шүү дээ .Энх тайван гэх мөртлөө дайныг зогсоохын оронд дэвэргэж нэг т�##�ыг санхүүжүүлж зэвсгээ зардаг нь бас ЯНК зан .Цагаачдын орон америкт газар газрын БУЛАЙ БУГНУУД үүрэлчихсэн газар

Зочин
Зочин
11 сар 17, 2023 17:04
Reply to  ЗОЧИН

САЙХАН ХЯТАД ОРОНД ОЧИЖ ЖАРГАЛТАЙ АМЬ ЗУУХ ЭРХ БИЙ ЧАМД ККК

Зочин
Зочин
11 сар 17, 2023 12:08

Нэг хүн 10 аас дээш жил засаг барина гэдэг чинь дарангуйл�##�. Үүнийг Дэн Сяопин эсэргүүцэж үндсэн хуулиндаа тусгасан байсныг Ши Жиньпин гарч ирээд болиулсан. Тэгэхээр дарангуйлагч гэдэг нь мөн л дөө.

Зочин
Зочин
11 сар 17, 2023 12:35

UNEN HELSEN BNA

Зочин
Зочин
11 сар 17, 2023 14:10

Байдэнээс өөр ингэж хэлэх зоригтон дэлхийд �##�га дааа....

Зочин
Зочин
11 сар 17, 2023 14:25

Энэ Буйдан зөнөчихсөн юм чинь аргагүй шүү дээ. Улсын төрийн тэргүүн ийм б�##�ай юм донгосч болохгүй лдээ. Ер нь ардчил�##� нь анархизмд орчихоор ерөнхийлөгч нь хүртэл ийм илий б�##�ай болчихдог бололтой.

Иргэн
Иргэн
11 сар 23, 2023 21:26

Зөнөг болж дээ

Холбоотой мэдээ

Back to top button