Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн “хамгийн нарийхан” зочид буудал 2.8 метр өргөнтэй

Индонез улсад баригдсан “PituRooms” нэртэй буудал дэлхийн хамгийн нарийхан зочид буудал гэх рекордыг тогтоож магадгүй байна. Гэхдээ тус буудлын эзэн Ари Индра барилгын гол зорилго нь дэлхийн рекорд тогтоох бус тосгондоо олон улсын анхаарлыг татах гэж хэлжээ.

Индра Жава арлын Салатига тосгонд төрж, өссөн байна. Тэрбээр архитектураар сурч нийслэл Жакарта болон Сингапурт ажилласны дараа төрөлх тосгондоо эргэж ирсэн аж.

Салатигад эргэж ирээд Индра хэн ч худалдаж авахыг хүсдэггүй жижиг газар байгааг анзаарч “PituRooms” буудлаа тэнд барьсан байна. Тус буудал долоон өрөөтэй бөгөөд Pitu нь Жава хэлээр долоо гэсэн утгатай. Хамгийн сонирхолтой нь “PituRooms” 2.8 метрийн өргөнтэй байна.

Буудал нийтдээ таван давхар өндөр. Өрөө болгон хоёр ор, жижиг ариун цэврийн өрөөтэй. Мөн Индра өрөө болгоныг өөр төрлийн урлагийн бүтээлүүдээр чимж, дотор дизайныг нь өвөрмөц болгожээ. Тэрбээр “CNN” агентлагт ярилцлага өгөхдөө “Би хүмүүсийг Салатига тосгоныг шинэ өнцгөөс хараасай гэж хүсэж байна. Би PituRooms буудлын загварыг гаргасан, өөрийн багтайгаа хамтран ажиллуулдаг” гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button