АНУ-д хоригдлууд анхны удаагаа их сургууль төгсчээ

АНУ-ын Баруун Хойд их сургууль Хорих ангийн боловсрол хөтөлбөрт нь хамрагдсан хоригдлууд лхагва гарагт /2023.11.15/ төгсөлтийн баяраа хийсэн байна.

Энэ нь АНУ-ын шилдэг их сургууль шоронд хоригдож буй хүмүүст бакалаврын боловсролын диплом олгосон анхны тохиолдол юм. Баруун Хойд их сургууль энэ хөтөлбөрийг Оактоны Коллеж, Иллиной мужийн засан хүмүүжүүлэх газартай хамтран явуулжээ.
Иллиной мужийн Крест Хилл хот дахь засан хүмүүжүүлэх төвийн 16 эрэгтэй хоригдол гэр бүлийнхэнтэйгээ хамт төгсөлтийн баяраа хийсэн байна. Төгсөгчдийн нэг болох Майкл Бродвэй “Үгээр хэлэхийн аргагүй сайхан байна, өөр ертөнцөд байгаа мэт. Туулсан амьдралаа бодоод үзэхэд одоо энд ингээд зогсож байгаа нь огт итгэмээргүй зүйл” гэж хэлсэн юм.

Бродвэй дөрөвдүгээр зэрэгт орсон түрүү булчирхайн хорт хавдартай тэмцэж байхдаа хичээлүүдээ үзэж, дипломоо авч чадсан байна. Түүний ээж Элизабет “Би түүнээр үнэхээр бахархаж байна. Тэр төгсөлтийн хувцастай үнэхээр сайхан харагдсан” гэжээ. 51 настай Бродвэй 2084 онд суллагдана.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.