Нэг дороос| Монголын бурхны шашны тэргүүн хамба ламаар 43 настай Д.Жавзандоржийг ёсчлон заллаа

НЭМЭЛТ: 13:30 цаг
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн Тэргүүн их хамба лам, Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг ийнхүү ёслол төгөлдөрөөр сэнтийд нь заллаа. Тэрбээр ёслолын төгсгөлд Д.Чойжамц хамбад хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлсэн юм. Ингэхдээ "Ирэх жил цагаан сар гарсны дараа таны таалсан өдөр МБШТ Гандантэгчинлэн хийдээс танд өлмий бат, мэлмий тунгалаг байж, сүсэгтэн олон лам хуврагууддаа сургаал номлолоо урт хугацаанд айлдан бурхны шашныг дэлгэрүүлэхэд өвгөдийн зохиосон зохиол адил зохиож хайрлана уу хэмээн бат оршил даншиг өргөе гэж би айлтгаж байгаа юм. Үүнийг та хүлээн авна уу" гэв.
Түүнчлэн Тэргүүн их хамба лам, Номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж сүсэгтэн олонд хүндэтгэлийн хадаг барьсан юм.
Монголчууд туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн энэ өдөр Бурхны шашныхаа 30-р хамба ламыг ширээнд нь залж, 43 настай хамба ламтай болов.
НЭМЭЛТ: 12.35 цаг
-Д.Жавзандорж: Бурхны шашнаа түгээн дэлгэрүүлэхэд хичээн зүтгэхээ илэрхийлж байна-

Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж айлдвар айлдлаа.
Тэрбээр "Авралт багш, гурван эрдэнэ дор гурван үүднээс бишрэнгүйгээр мөргөе болгоон соёрх оо. Өнөөдрийн ёслолд морилон саатсан Монгол УИХ-ын дарга эрхэм Гомбожавын Занданшатар, эрхэм УИХ-ын гишүүд болон засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, элчин сайдууд, хүндэт зочид төлөөлөгч, сүсэгтэн олон та бүхэндээ 17 дугаар жарны үзэсгэлэн бологч хэмээх усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 5-ны билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн төвийн тэргүүн их хамба номун хан хэмээх эрхэм хүндтэй, нэн хариуцлагатай, шашин номын албан тушаалд сонгогдон томилогдлоо.
Эрхэм хүндэт та бүхэнтэй хамтран уламжлалт бурхны шашны соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна. Энэхүү албанд итгэл хүлээлгэж нэр дэвшүүлсэн МУСГЗ, 29 дүгээр Хамба номун хан, хансүр гавж Дэмбэрэлийн Чойжамц танд эрүүл энх, урт удаан нас, буян номын үйлс тань арвидан дэлгэрэхийн ерөөлийг айлтгая.
Их монгол орноо бурхны шашны соёл хэдэнтээ дэлгэрч, монголын ард түмний ахуй амьдрал, өв соёл, үнэт зүйлсийн салшгүй нэгэн чухал хэсэг болон уламжлагдан ирсэн билээ. Их монгол орноо бурхан шашны соёлоо Бурхан багш бээр "Миний шашин умардаас умардад дэлгэрнэ хэмээн бошиглон зарлигласны дагуу бурхны шашин Энэтхэгээс Төвөд, Төвөдөөс Монголд дэлгэрэхэд алжаал зүдрэлийг умартан хичээн зохиосон Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй ихэс дээдэс, эрдэмтэн мэргэд бүхэнд чин сэтгэлээсээ талархан залбирмуй.
Өнөө цагийн Монголын бурхны шашны тэргүүн Дээрхийн гэгээн оройн дээд Очирдарь X Богд Жавзандамбахутагт Данзанванжилчойжоованчиг дээдэс, хутагт хувилгаад хамба ловун, гэвш гавж тэргүүтэй лам хуврагуудын бурхны шашны төлөө зохиож буй үйлс бүхэнд даган баясая.
Бурхан багш бээр дөрвөн үнэний сургаалийг айлдахдаа "Бидний хүсдэггүй зовлон бид өөрсдийн муу сэтгэлээс гардаг. Ийм учраас зовлонг хүсэхгүй хэн бэ, бие болоод зовлонг бий болгодог муу сэтгэлийг юуны түрүүн таньж бариад түүнийг арилгахын тухайд арга нь болсон хоосон чанар, шүтэн барилдлага эдгээрийг танин мэдсэн билэг ухаан, бусдын энэрэн нигүүлсэх сэтгэл, бусдын төлөө өөрөө эхлээд сайн болж сайжрах ёстой шүү" гэсэн бодь сэтгэлийг хэрэгжүүлэхэд суралцахад хэрэгтэй хэмээн Бурхан багш айлдсан.
Тиймээс бурхан багшийн сургаалийн уг шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг. Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд шинжлэх ухааны байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүний олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг та бүхний оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая. Ингээд та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөгөөд бурхны шашин дэлгэрэхийн ерөөлийг айлтгахыг хүлээн авна уу.
Болгоогч багшийн өлмий батжин, билгүүн хуврагууд номоор цэнгэж, бүхнийг гэгээрүүлж зовлонгоос хагацуулагч бурхны шашин дэлгэрэх болтугай.
НЭМЭЛТ: 12.25
-30 дахь Хамба Д.Жавзандоржид мандал өргөлөө -

Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамбаширээнд залах ёслол түүний намтар түүхийг түмэн олноо сонордуулах мэдээллээр үргэлжлэв. Үүний дараа Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн мяндагтан, лам хуврагийн төлөөлөл тэргүүн их хамба лам, 30-р хамба номун хан, гэвш, лхаарамба Д.Жавзандоржид баярын мандал өргөлөө.
Мандал өргөх ёс бол өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн буянаа туулсан бодийн угт зориулан өргөж буй зан үйл юм.
НЭМЭЛТ: 12.15
-Д.Чойжамц 30-р хамба Д.Жавзандоржид хийдийн жаяг, дүрмийг гардуулан өглөө-

Туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр БШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ширээнд залах ёслол үргэлжилж байна.
Анх дугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээний үүтгэсэн Батцагаан цогчин дуганы үргэлжлэл энэ хурлын өргөөний хойморт 29 дүгээр Хамба номун хан, хансүр гавж Д.Чойжамц 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид тус хийдийн жаяг, дотоод дүрмийг ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
НЭМЭЛТ: 12.10 цаг
-Д.Чойжамц: Үнэнч зүтгээрэй, бурхны шашнаа хөгжүүлээрэй гэж тандаа ерөөе-

29 дүгээр Хамба номун хан, хансүр гавж Д.Чойжамба ёслолын үеэр ийн айлдав. "Ёслолд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон, бурхан шашны лам хуврагууд, ЭСЯ-ны ажилтнуудад баярлалаа. Миний явж ирсэн замнал хүнд хэцүү үеийг туулсан. Хэлмэгдүүлэлтийн он цагийг туулсан манай шашин 1990 оноос бид шүтэх эрхээ олж авсан. Би олон сайхан хамба багш нараасаа эрдэм ном суралцсан өндөр хувь заяатай хүн.
Өвөг хамба нарынхаа захиас ёсоор зүтгэж, хүсэл эрмэлзэл дүүрэн явсан. Энэ олон жил явсан нь гайхамшиг биш. Завсрын үеийн жаахан хүүхдүүд өсөж өндийх, өндөр дээд өвөг маань таалал төгссөн завсрын үе юм. Сая миний хийсэн ажил гээд олон зүйл дурьдлаа. Энэ бол ганц хүний ажил биш. Олон хүний тус дэмээр бүтдэг. Шинэ хамба ламаа ажлаа сайн хийнэ гэж бодож байна. Энэтхэгт сайн сурч байна гэж сонсоод ажиглаж байсан. Эрдэм лугаа төгөлдөр, судар тарнийн номыг хоёуланг нь төгссөн хэдэн хүн бий. Хамгийн түрүүн лхаарамбын дамжааг дүүргэсэн бэлэг дэмбэрэлийг нь бодсон. Хийддээ хоёр жил ажиллаж, туршлага суусан хамба байгаа юм. Сахил санваар, эрдэм мэдлэг төгс дараагийн хамбыг тодруулсан. Үнэнч зүтгээрэй, бурхны шашнаа хөгжүүлж дэвшүүлээрэй гэж таньдаа ерөөе" гэв.
НЭМЭЛТ: 11.40 цаг
-Их хамбыг залах ёслол Д.Чойжамцад хүндэтгэл үзүүлэх өргөлөөр үргэлжилж байна-

Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ширээнд залах ёслол 29 дахь Хамба номун хан, хансур гавж Д.Чойжамцад хүндэтгэл үзүүлж, талархлын мандал өргөх үйл явдлаар үргэлжилж байна.
ХXIX Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц нь билгийн тооллын XVI жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын "Хайрхан булаг" хэмээх газар лагшин мэндэлсэн. Тэрээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын голч, Да лам, Дэд хамбын мяндаг тушаалыг 1976-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ.
НЭМЭЛТ: 11.00 цаг
-30 дахь хамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслол эхэллээ-

Туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн тавны билэгт сайн өдөр БШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ширээнд залах ёслол эхэллээ.
Монголын бурхан шашны тэргүүн хамбыг ширээнд нь залах ёслол Батцагаан цогчэн дуган хийдэд болж байна. Тус хийдэд сүсэгтэн олон ихээр хүрэлцэн ирж, хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ өдрийн ёслолд X Богд биеэр оролцож, лхаарамбыг ширээнд салах ёслолд хүндтэй үүрэг гүйцэтгэнэ гэсэн төлөвлөгөөтэй бэлтгэл ажил хийж байсан. Гэвч өчигдөр /2023.11.17/ уг шийдвэрийг цуцалж, X Богдыг олны өмнө ил гаргах болоогүй гэх мэдээллийг өгсөн хэмээж байгаа юм.
-Лхаарамба Д.Жавзандорж гэж хэн бэ-

Лхаарамба Д.Жавзандоржийг 29 дахь Хамба номун хан Д.Чойжамц өөрөө нэр дэвшүүлсэн. Д.Жавзандорж сүсэгтнүүддээ “Монгол багш” нэрээр хүндлэгддэг. Сүхбаатар аймгийн Баруун-Уртад төрсөн. 1991 оноос нутгийн Эрдэнэмандал хийдэд шавилан лам болж, дараа нь Улаанбаатар хотод хөл тавин Зүүнхүрээ хийдэд суух болсон.
Улмаар 1998 оны эхээр Энэтхэгийн Гомон хийдийг зорьж, сонгодог буддизмд суралцаад 2019 онд Монголд ирсэн. Түүнийг монгол хэл тийм ч сайн мэддэггүй гэх яриа бий. Харин төвөд хэлээр төвөд шашин ном заахдаа өндөр түвшинд боловсорсон бөгөөд “Монгол багш” гэх хүндлэлт нэрийг төвөдүүд өгсөн гэдэг.
Энэтхэгийн Брайбүн хийдийн Гоман дацанд ном үзэж байхдаа 2018 онд лхаарамба цол хамгаалсан бөгөөд энэ нь бурхны шашны гүн ухааныг судалсан хүнд олгодог хоёрдугаар зэргийн цол. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгээр дүүргэсний эцэст лхаарамбын шалгалт өгөх эрх авдаг.
Эрхээ аваад зургаан жилийн турш шалгалт өгдөг байна. Д.Жавзандорж нь энэ шалгалтад дөрвөн жил тэргүүлж, хоёр жил дэд байрт шалгарч лхаарамба цол авчээ. МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан Д.Жавзандорж гэлэн сахилтай, эхнэр аваагүй. Ардын хувьсгалаас хойш төрсөн анхны лхаарамба цолтон юм.
-Их хамбыг арслант ширээнд залах ёслол болно-
МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламыг усан туулай жилийн өвлийн тэргүүн сарын шинийн таванд буюу энэ өдөр арслант ширээнд нь зална.
I Хамба Номун хан Агваанлувсанжамбал данзан.
II Хамба Номун хан Балжорравдан: Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар хутагтын ёнзин багш нар байжээ.
III Хамба Номунхан Лувсанданзанжанцан: Эрдэнэ мэргэн бандида хутагтын (Ламын гэгээн) анх дугаар дүрийн хувилгаан. Ламын гэгээн Лувсанданзанжанцан нь бага наснаасаа тойн хуварга болж, Өндөр гэгээн Зана базар хутагтын шавь болж, багшийнхаа зөвлөсний дагуу Төвдийн Дашлхүнбэ хийдэд Банчэн богд Чойжижанцангийн дэргэд удаан сууж, судар тарнийн гүн ухаан ном үзэж судалсан байна.
IV Хамба Номунхан Лувсангэлэгравдандорж: Олноо Бэрээвэн номун хан хэмээн алдаршсан.
V Хамба Номун хан Содномринчин: Дүлба лам хэмээн алдаршсан. Төвөд лам
VI Номун хан Лувсандаржаа: Дашлхүнбэ хийдийн лам. 1741 оноос хамба номун ханд тушаагдсан. II Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш
VII Хамба Номун хан Жамбалдорж: 1758-1765 оны хооронд энэ албыг хашсан байна. Ноён номун ханы II дугаар үеийн хувилгаан, олноо Срайдорж номун хан хэмээн алдаршсан.
VIII Хамба Номун хан Лувсанжамбал: III дугаар Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багш, 1765 оноос хамба номун хан болсон.
IX Хамба Номун хан Цэвээндорж: 1777-1791 оны хооронд энэ албыг хашсан. Олноо Бэрээвэн номун ханы III дүрийн хувилгаан хэмээн алдаршсан.
Х Хамба Номун хан Лувсантүвдэнванчүг: Манзушир хутагтын хоёрдугаар дүрийн хувилгаан. 1791-1806 оны хооронд энэ албыг хашсан.
XI Хамба Номун хан Жанчивдорж: 1806-1820 он хүртэл хашсан.
XII Хамба Номун хан Лувсанпринлайдандар: 1820-1822 он хүртэл хашсан. Эрдэнэ хамба хутагтын хувилгаан. Эрдэнэ хамбын хүрээ нь Булган аймгийн Хишиг-өндөр сумын нутаг Жаргалант уулын өвөрт байжээ.
XIII Хамба Номун хан Рэнчинжав: 1822-1830 оны хооронд энэ албыг хашсан. Срайдорж номун хан болой.
XIV Хамба Номун хан Лувсаншарав: Төвд хүн. Банчэн богдоос IV Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар ирсэн. Гачэн цолтой. 1830-1833 оны хооронд хамба номун ханы албыг хашсан. (Өндөр гачин)
XV Хамба Номун хан Агваанхайдүв: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын ойр Тариат хэмээх газрын Мандал толгой хэмээхэд мэндэлсэн. Жэдорын хамба лам хэмээн алдаршсан таван боть сүнбүм зохиолтой. Дашчойнпэл дацанд ном эрдэм суралцан улмаар Түвдийн Брайвүн хийдийн Гоман дацанд 15 жил ном үзэн судалсан.
XVI Хамба Номун хан Лувсанжамъян: Төвд хүн. V Богд Жэвзүндамба хутагтын ёнзин багшаар томилогдон ирсэн. 1838-1840 он хүртэл энэ албыг хашсан.
XVII Хамба Номун хан Дорж: Их шавийн Эрдэнэ бандида хутагтын тавдугаар дүрийн хувилгаан. VI Богдыг Монголоос тодруулах оролдлого хийсэн хэргээр албан тушаалаас нь удалгүй буулгасан. 1840 онд энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
XVIII Хамба Номун хан Лувсаннамжил: Төвөд хүн. Гачэн цолтой. VI Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдаж ирсэн. 1847-1848 оны хооронд энэ албыг хашсан.
XIX Хамба Номун хан Лувсанчүлтэмжигмэд: 1847-1853 он хүртэл энэ албыг хашсан.
ХХ Хамба Номун хан Дорж: 1853-1865 он хүртэл дахин энэ албыг хашсан. Эрдэнэ хамба номун ханы хувилгаан.
ХXI Хамба Номун хан Балданчойнпэл: Төвөд хүн. VII Богд Жэвзүндамба хутагтын жавтүй ламаар залагдан ирсэн. VIII Богдын ёнзингоор томилогдсон.
ХXII Хамба Номун хан Пунцаг-Осор: Их шавийн Цуян отгийн харьяат. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт мэндэлсэн. Их хүрээний Зоогой аймгийн лам. Дашчойнпэл дацангийн гэсгүй, 1891 онд Их хүрээний цорж, 1897 онд дэд хамба, 1900-1920 он хамба номун ханы албыг хашсан.
ХXIII Хамба Номун хан Лувсанхаймчиг: 1915 онд VIII Богдын жавтүй ламаар залагдан ирсэн. Ёнзин хамба хэмээн алдаршсан.
ХXIV Хамба Номун хан Найдангийн Эрдэнэпэл: Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Их уул сумын нутагт 1887 онд мэндэлж бага насандаа хошууны гол хүрээ Тариатын хүрээнд шавилан сууж байгаад их хүрээний гүн ухааны Дашчойнпэл дацанд ном судлан 1933 онд гавж цол хамгаалсан. МБШТГандантэгчэнлин хийдийг 1944 оны зуны эхэн сард “Мөргөлийн дуган” нэртэйгээр хурал номын үйл ажиллагаагаа эхлүүсэн бөгөөд тус хийдийн анхны хамба ламаар Н.Эрдэнэпэлийг тохоон томилсон.
ХXV Хамба Номун хан Самаагийн Гомбожав: Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Баян-овоо сумын нутагт 1901 онд мэндэлсэн. Их хүрээний Идгаачойнзинлин дацанд гүн ухааны ном судлан 1935 онд гавж цол хамгаалсан. 1960 онд Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар сонгогдон 1980 он хүртэл 20 жил ажилласан.
ХXVI Хамба Номун хан Хархүүгийн Гаадан: Увс аймгийн Бөхмөрөн суманд 1923 онд мэндэлсэн. Бага насандаа Төгсбуянтын хүрээнд шавилан сууж ном эрдэмд боловсорсон. 1980-1990 он хүртэл хамба ламын албыг хашиж байсан.
ХXVII Хамба Номун хан Сугарын Дагвадорж: Түшээт хан аймгийн Балдан засгийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 1924 онд мэндэлсэн. Бага насандаа нутгийнхаа Ганданшадүвлин хийдэд ном эрдэмд сурч боловсорсон. 1990-1991 оны хооронд хамба ламын албыг хашсан.
ХXVIII Хамба Номун хан Төмөрийн Дамдинсүрэн: Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошууны Гүнжийн сүмийн Сүмчин отогын нутаг, одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баруун баян хэмээх газар 1900 онд мэндэлсэн. 1990 онд гавжийн дамжаа барьсан. 1991-1992 он хүртэл хамба ламын албыг хашсан.
ХXIX Хамба Номун хан, гавж Дэмбэрэлийн Чойжамц: Хамба номун хан Д.Чойжамц нь билгийн тооллын XVI жарны цагаагчин туулай жил, нийтийн он тооллын 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын "Хайрхан булаг" хэмээх газар лагшин мэндэлсэн. Тэрээр МБШТ Гандантэгчэнлин хийдийн хурлын голч, Да лам, Дэд хамбын мяндаг тушаалыг 1976-1992 онд хариуцлагатайгаар хашиж, шашин номын үйлийг хичээнгүйгээр өрнүүлэн ажиллаж байсан билээ.
Хамба номун хан Д.Чойжамц нь 1992 оны наймдугаар сарын 20-ны бэлэгт сайн өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн "Тэргүүн их хамба" хэмээх өндөр дээд хариуцлагатай мяндаг тушаалыг хүлээн авч, хуучин социалист нийгмээс шинэ нийгэмд шилжих шилжилтийн хүнд хэцүү үеэс эдүгээг хүртэл энэ насны алжаал зүдрэлийг огоорч, шашин амьтны тусад хязгааргүй үйлс бүтээлийг чин бишрэл, хичээл зүтгэлээр үүтгэн бүтээсэн түүхэн гавъяатан юм.
Тэрбээр Монгол Улсын АИХ-ын депутатаар 1990-1992 онд сонгогдон Монгол улсын шинэ үндсэн хууль батлалцах түүхт үйл хэрэгт оролцож, үндсэн хуульд "Төр шашнаа хүндэлж, шашин төрөө дээдэлнэ" хэмээх тэргүүтэн Бурхны шашны байр суурийг бататгах заалтуудыг оруулахад гол санал санаачилгыг гарган ажилласан билээ.
МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан гавж Д.Чойжамц 1992-2023 оны хооронд буюу 31 жилийн турш дээдсийн зарлигийг доройтуулахгүйг, умар зүгийн Монгол орны шашны эзэн, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээнээ хувьсгалт засгийн үед тасарсан болоод доройтсон уламжлалуудыг сэргээх, арвитган дээшлүүлэх хүнд бэрх үүргийг хүлээн авч шашин, амьтны төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж ирсэн.

Энэ хугацаанд түүний Монголын Бурханы шашны түүхэнд гүйцэлдүүлсэн бодлогын зарим амин чухал зохиол үйлсийг нь товч сийрүүлбэл;
Дээрхийн гэгээн XIV Далай багшаар X Богд гэгээн Жэвзүндамба хутагтыг шашны уламжлал дагуу тодруулуулан залж Монголын төр засаг ба нийгмээр хүлээн зөвшөөрүүлэн X Богд гэгээн Жэвзүндамба хутагт Данзанжамбалчойживанчүгт уламжлалт болон орчин цагийн боловсрол эзэмшүүлэх их чухал үйлсийг эхлүүлсэн11. Хамгийн амин чухаг асуудал болох Монголын Бурханы шашныг цаашдаа аливаа гүрний шашин, улс төрийн нөлөөнөөс хамааралгүй, тусгаар, бие даасан байдлаар өөрийгөө авч явах, хөгжиж дэлгэрэх түүхэн нөхцөл боломжийг бий болгосон.
Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, гавж Д.Чойжамц бээр “Эдгээр үйл хэргүүдийг гагцхүү зарлигийн ачит дээдс багш нарийн аврал, оройн дээд, Очирдарын хувилгаан Богд гэгээн Жэвзүндамба хутагтын Их хүрээний Ядам, бурхад, номын сахиуснуудын адистид, үе үеийн Захиргааны зөвлөлийн хурлын гишүүдийн идэвхтэй хамтын ажиллагаа, хийд орны нийт лам хуврагуудын дэмжлэг зэрэгт дулдуйдан хэрэгжүүлсэн болох нь чин үнэн билээ.” хэмээн айлдсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ШАРЫН ШАШИН БОЛБООС АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛАГЧ ХАР ТАМХИ БӨГӨӨД МОРИН ЖИЛИЙН ХУВЬСГААЛЫН ДАРАА ТОМ ТОЛГОЙ ЛАМ НАРЫГ ЧӨЛӨӨТЭЙ ТАВЬСНААР ТЭД ЖИНХЭНЭ ООДОРЧ ГАНДАН ХИЙДЭЭ БИЗНЕСИЙН ТОМ ТАЛБАР БОЛГОЖ ЧУХАМ ЭНЭ ХАМБАТАН ЧОЙ ОЛОН ЖИЛ БӨГСӨӨ ХАВТАЙТАЛ СУУЖ ЦАВЫН БУДАА ИДСЭЭР НИЛЭЭН ИХ ЗООЛСОН ТӨМСӨГ ШҮҮ.ОДОО ЭНЭ НЭГ БАЦААНЫГ ОНГИРООГООД ТЭРГҮҮН ХАМБААР ЗАЛЧИХЛАА .ЭНЭ ЧИНЬ АРИУН ЁС МӨН ҮҮ? ҮНЭГҮЙ ЮМ ГЭЖ ҮГҮЙ ГАНДАНГ ЛАМ НАРТАЙ НЬ ШҮТДЭГ НЬ БАЙДАГ Л БАЙХ ТИЙМ СҮРХИЙ ЛАМ НАР ЮМ БОЛ ЭНЭ ТӨРД ГАРСАН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУДЫГ НОМЫХОО ХҮЧЭЭР НОХОЙН ЖОГОРХОЙ БОЛГООТОХ ТЭГВЭЛ ТА НАРТ ИТГЭЕ.НҮҮРС БАНК ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЛЭГЭЭР ГАРАА УГААСАН ЛУЙВАРЧИНГУУДЫГ ЖОРЛОНГИЙН СУУЛТУУР САРЫН ТЭМДЭГИЙН ЖИЙРЭГ БОЛГОЖ ЧАДАХ ЮМ УУ?
�######�УУЛ ДАА...
ХАТСАН ТАРХИ АА ЮУНД ГАЙХУУЛАВ ДАА ...
ТА ???
Шашин бол иргэдийг энэрэнгүй болгож, сэтгэлийг сайхан болгосноор, араатанжих зүйл үгүй болно. Шашины хийх ажил зөвхөн эхэ.
10-р Богдыг �##�ь болох ном соёлын арга хэмжээнд оролцуулахгүй байж мартагнуулах нь хятадын бодлого, Богдтой болгохгүй байхыг маш их хичээж ирсэн ч Чой хамбын хичээл зүтгэл сүсэгтэн олны хүчээр чадаагүй. 10-р Богдыг эмээ т�##�аас нь мэрүүлэхээр өлөн бөөсийг, ядуу ардын хүүхэд болох ёстой гэсэн өнцгөөр хулан шулмыг мөнгөөр тэтгэж гаргаж ирсэн, хоёулаа амьтны толгойг эргүүлж чадсан байдаг нэг нь ялаа авлаа одоо нэг нь мөнгөө цацааад туйлаад явж байна даа МӨНГӨ ХАРСАН АВГАЙ НАР ЯМАР АЙХАВТАР АШИГЛАГДДАГ ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ХАРЛАА
За яаахвээ 10-р богдыг тайван байлга. Нас нь маш жаахан байна. Шинэ жаран гарахад шинэ түмнээ удирдан их үйлсийг бүтээх богд байгаа юм. Өнөө цагийн энэ элдэв бусармаг олон түмэн дунд оруулж сэвтүүлээд яахав
Эрдэм ном төгс шинэ хамбад баяр хүргэж амжилт хүсьe. Хамаг амьтны тусыг ихэд бүтээх болтугай. Амьтан бүгдэд бодийн сэтгэл төрөх болтугай
За яршигаа юун олон хүн цуг�##�дагийн бидэнд ямар тустай вэ өргөл өгнө өөр юмгүй
10
10-р богд монгол дах шарын шашины тэргүүн юм уу эсвэл гандангын шинэ хамба тэргүүн юм уу, �##�ь нь шийдвэр гаргах (шашны хувьд) эрхтэй юм бол.
Шашин шинэчлэгдэхгүй бол зарим ёс зан үыл нь 18, 19 зуунд мэт харанхуй, бүдүүлэг бна. Гадаадын Элчин сайд нарыг суулгачихсан тайлбар, орчуулга байхгүй баахан хоолойгоо шахаж төвөд ном уншсан хөмсөг зангидсан лам нар гээд цуварч өгнө....
Оюун санааны удирдагч үгүй, эрхэмлэн дээдлэх зүйл бараг байхгүй болж, соёл заншлаа орхих шахсан энэ цагийн монгол түмнээ соён гэгээрүүлэх өөрийгөө олж, маргаашдаа итгэх итгэлээ сэргээн олоход нь шинэ их хамба та ихэд чармайх буйзаа.
Жинхэнэ ухаантай хүн л шашныг шүтдэг. Ухаантай хүн үйлийн үрийг мэддэг болсон байдаг.