Гадаад мэдээДЭЛХИЙ

Шанхайн их дэлгүүрийн шатан дор 6 сар амьдарсан сурагч

Шанхай хот дахь их дэлгүүрийн шатан дор нэгэн сурагч 6 сарын турш амьдарсан байна. “Shanghai Daily” сонины мэдээлснээр тэр эрэгтэй олны нүднээс далд газар майхан засаж, дотор нь ширээ, сандал, компьютер, матрасс тавьж амьдарсан аж.

Мөн тэрбээр гар утас, компьютер, ус буцалгагч гэх мэт электрон хэрэгслүүдээ цэнэглэхийн тулд хувиргагч ашиглажээ. “Metro UK” сайт дээрх нийтлэлээс харвал түүнийг дэлгүүрийн хамгаалагч анзаарсан боловч хичээл хийх газар хэрэгтэй гэж хэлсэн болохоор нь хөөж гаргаагүй байна.

“The Beijing Times” түүнийг Гаокао буюу Элсэлтийн шалгалтад бэлдэж байсан сурагч гэж мэдээлжээ. Жил бүр БНХАУ-д олон сая сурагчид их сургуульд элсэх шалгалт өгөхөөр хичээнгүйлэн бэлддэг билээ. Гаокаог дэлхийн хамгийн хүнд шалгалт гэж нэрлэх нь ч бий.

Ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй зургаан сар их дэлгүүр амьдарсны эцэст тэр аравдугаар сарын сүүлээр өөр нэг харуулд баригдсан байна. Түүнийг өнгөрсөн сарын 30-ны өдөр баривчилжээ.

Шанхай хот бол амьдрахад хамгийн өртөг өндөртэй хотуудын нэг. Швейцарт үйл ажиллагаа явуулдаг “Julius Baer” компанийн тооцооллоор бол Шанхай дэлхийн хоёр дахь хамгийн өртөг өндөртэй хот аж.

Үүнтэй ижил их дэлгүүрт дөрвөн жилийн турш нуугдаж амьдарсан тохиолдол АНУ-д гарч байжээ. 52 настай Майкл Таунсенд Рөүд Айланд мужид байрладаг Провиденс их дэлгүүрт дөрвөн жилийн турш баригдалгүй амьдарчээ.

Тэрбээр 2003 онд орон гэргүй болсныхоо дараа Провиденс Плэйс их дэлгүүрт байхдаа юунд ч ашиглагддаггүй нууц талбай байгааг анзаарсан байна. Таунсенд дөрвөн жилийн турш тэнд амьдарч 2007 онд баригдан хөөгдсөн юм. Түүний дэлгүүрт нуугдаж амьдарсан жилүүдийн талаар баримтат кино хүртэл хийгдэж байгаа аж.

Эх сурвалж: Business Insider, New York Post

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button