Оросууд Зөвлөлтийн үе шиг бие биеэ албаныханд барьж өгч байна
ЗХУ-ын үед оросууд хөршөө, танилуудаа бүр огт танихгүй хүмүүсээ албаны хүмүүст барьж өгөх явдал их гардаг байсан. Тэгвэл зарим оросууд Украины дайныг шүүмжилсэн гэж бусдыг албаны хүмүүст барьж өгөх явдал их гарах болсон байна.
ОХУ Украины дайныг шүүмжлэх асуудалтай хатуу ярих болсон. Энэ талаар өөрийгөө Анна Коробкова гэж танилцуулсан эмэгтэй “BBC” агентлагт хэлэхдээ “Хүмүүсийг барьж өгдөг байсан өвөө маань надад хэрхэн матахыг зааж өгсөн” гэжээ.
Түүний өвөө Сталины засаглалын үед ЗХУ-ын нууц цагдаад мэдүүлэг өгдөг байсан аж. Одоо тэр Украины дайныг шүүмжилдэг гэж бодсон бүх хүнээ албаны хүмүүст мэдэгддэг.
Өнгөрсөн жил ОХУ Украин руу цэргээ оруулсны дараа шинэ хууль баталсан. Тус хуулиар ОХУ-ын армийг гутаасан хүн 50 мянга хүртэл рубль төлж, давтан гутаасан бол 5 хүртэлх жилийн хорих ял оноодог болсон юм.
Коробкова дайн эхэлснээс хойш 1,397 хүнийг албаны хүмүүст мэдэгджээ. Барьж өгсөн хүмүүс нь торгууль төлж, гаднын тагнуул гэх мэтээр хэлүүлсэн гэж Коробкова ярьсан байна.
“Би тэднийг өрөвддөггүй. Харин ч миний өгсөн мэдээллээс болж шийтгүүлж байгаа нь сайхан байдаг” гэж тэр хэлсэн юм. “BBC” түүнийг хоёр шалтгааны улмаас хүмүүсийг барьж өгдөг аж.
Нэгт нь тэр ингэснээрээ ОХУ-ыг Украины дайнд ялахад нь тусалж байна гэж итгэдэг. Хоёрт энэ нь түүний санхүүгийн тогтвортой байдлыг хамгаална гэж боддог байна. тэр ганцаараа амьдардаг бөгөөд хүмүүнлэгийн ухааны профессороор цагийн ажил хийдэг. Ийм учраас амьжиргаагаа залгуулахад өмнө нь цуглуулсан мөнгө нь их хэрэг болдог байна.
Украин ялбал ОХУ нөхөн төлбөр төлж, энэ нь хүмүүсийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө гэж байж байгаа учир Коробкова бусдыг барьж өгдөг аж. ОХУ шинэ хуулиа баталсны дараа ОХУ-ын армийг гутаасан гэх 8 мянга гаруй хэрэг бүртгэгджээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хаана ч �##�ь ч цаг үед ийм хүмүүс байх юм даа
Матаасны дуракууд удам з�##�гадаг гж энэ дээ..
Алдаагүй бич дээ
Ямар ч орос хэлний мэдлэггүйчүүд ээ текстээ зүгээр орхичихож болсонгүй юу