Номын сангаас авсан номоо 45 жилийн дараа өгчээ

Их Британийн Блэкпул тосгонд номын сангаас авсан номоо 45 жилийн дараа эргүүлж өгсөн явдал гарсан байна. Тус тосгоны номын сангаас нэгэн эмэгтэй “Tolkien’s World” номыг 1978 онд гурван долоо хоногийн турш авсан аж.
Блэкпулийн төв номын сангийн ажилтан Фиона Дэвис зээлдэгч гэрээ цэвэрлэж байхдаа номыг олсон гэсэн байна. Дэвис “Би номыг зээлсэн он сарыг хараад гайхсан. Намайг бага сургуулийн сурагч байхад авжээ. Номыг буцааж өгсөн эмэгтэй “Уучлаарай жаахан оройтчихлоо” гэж хэлсэн. Би түүнд “Зүгээр дээ бид торгууль авахаа больсон” гэж хариулсан” хэмээсэн юм.

Тэр эмэгтэй номын сантай ойролцоо ажилладаг байсан тул цайны цагаараа очиж, ном авдаг байсан аж. Түүний ажилладаг байсан газар үйл ажиллагаагаа зогсооход тэрбээр бүх номуудаа эргүүлж өгсөн гэж бодсон ч үгүй байжээ.
1978 онд ном оройтуулж өгсөн өдөр болгон нэг пеннигийн (1 фунт = 100 пенни) торгууль боддог байсан юм. Харин 2019 оны дөрөвдүгээр сард Блэкпулын төв номын сан оройтуулж өгсөн номуудад торгууль тооцохоо больсон аж. Тус номын сангийн төлөөлөгч номоо буцааж өгсөн эмэгтэйд баярласнаа илэрхийлж, ажилчдад инээд бэлэглэж чадсан гэжээ.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.