Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден 81 хүрснийг америкчууд хэтэрхий өндөр нас гэж бодож байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдан даваа гарагт /2023.11.20/ 81 нас хүрэв. Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгч билээ. Энэ рекордыг өмнө нь Роналд Рейган эзэмшдэг байв. Рейган хоёр дахь удаагаа сонгогдох, бүрэн эрхт хугацаа нь 1989 онд дуусахад 77 настай байсан юм.

Байден 81 нас хүрж байгаа нь түүнийг ерөнхийлөгчийн албан тушаал хашихад хэтэрхий өндөр настай гэх асуудал дахин яригдаж эхлэв. Тэрбээр 2024 онд болох сонгууль нэр дэвшинэ гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн.

Цагаан ордны ажилд өөрийг нь хэтэрхий өндөр настай гэж боддог хүмүүст Байден хошигнох байдлаар хариу өгдөг. Мөн тэрбээр түүний нас нь АНУ-д тулгамдаад буй асуудлуудыг шийдэхэд тус болох чухал туршлага гэж хэлсэн билээ.

Гэхдээ интернэт дээр эргэлдэж буй олон тооны бичлэгүүд Байден ямар ч ойлгомжгүй, утгагүй үг хэлж байгаа нь гардгийг харахад америкчуудын санаа зовж байгаа нь зүй ёсны хэрэг мэт.

Хэрвээ тэрбээр 2024 онд дахин сонгогдвол бүрэн эрхт хугацаа нь дуусахад 86 настай байх юм. Тус сонгуульд Байдены хамгийн том өрсөлдөгч болох Трамп одоо 77 настай.

Есдүгээр сард “Reuters” болон “Ipsos” хамтран Байден эрүүл мэнд, насны хувьд ерөнхийлөгчийн албыг хашин тохиромжтой эсэх дээр санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогчдын 77 хувь нь, Ардчилсан намыг дэмжигчдийн 65 хувь түүнийг алба хашихад хэтэрхий хөгшин гэж боддог хэмээн хариулсан байна.

Мөн хүмүүсийн 39 хувь нь Байденыг ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхэд зохих хэмжээний сэргэг ухаантай гэж хариулжээ. Харин оролцогчдын Трампыг 56 хувь нь хэтэрхий хөгшин гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол 54 хувь нь оюун ухааны хувьд сэргэг гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button