Top StoriesНИЙГЭМ

Гурван багшийн "Байртай болгоно" гэх амлалтад итгэж, мянга гаруй багш ₮100 тэрбумаар хохирчээ

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2020 онд 5,000 багшийг орон сууцтай болгох төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал, "Ногоон хөгжил үндэсний хөгжил" хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Санжаа болон Нийслэлийн 44-р сургуулийн технологийн багш С.Сарантуул, 84-р сургуулийн англи хэлний багш Б.Цэрэндолгор, 87-р сургуулийн технологийн багш Н.Оюунбилэг нар хамтарч энэ төслийг эхлүүлээд, багш нарыг хамруулж эхэлсэн байна.

-1000 гаруй багшийн хэдэн зуугаар тоологдох тэрбум төгрөгийн асуудал-

Ингэхдээ 6 хувийн ипотекийн зээлд хамрагдах шаардлагагүй бөгөөд нийгмийн даатгал төлдөг эсэх хамаагүй. Мөн урьдчилгаа 20 хувь төл гэж шаардахгүй, зөвхөн өрхийн орлого харж, сар бүр 500 мянган төгрөг төлдөг байх зохицуулалт үйлчилнэ.

Энэ 500 мянган төгрөгийн 95 хувь үндсэн төлбөрт, 5 хувь нь хувьцаанд тооцогдоно. Хувьцаа өсөхийн хэрээр ханшийн өсөлт ч байрны мөнгөн төлөлтөд давхар тооцогдоод явна. Ийм учраас 16 жил байрны зээл төлөөд өмчлөх байлаа гэж бодоход 7-8 жилийн дараа л манай байрыг өмчлөх бүрэн боломжтой гэх зэргээр ухуулсан байна.

Тэд энэ санаачилгадаа 1000 гаруй багшийг хамруулж, татаж чадсан байгаа юм. Эдгээр багшийн тус компанийн дансанд байршуулсан нийт мөнгөн дүн хэдэн зуун тэрбумаар тоологдож буй гэх мэдээлэл анхаарал татав.

Учир нь 1000 гаруй багшийн энэ их хэмжээний мөнгийг хувьцаат орон сууцны төсөл гэдэг нэрийн дор татчихсан хэрнээ төсөл эхэлснээс хойш одоог хүртэлх 3 жилийн хугацаанд байрандаа орсон багш байхгүй гэдгийг хохирогчид онцолж буй юм. Тэдний хэлж буйгаар бол эхний 30 багш байрандаа орсон гэдэг ч худал хэмээлээ.

Мөн дээр хамгийн эхэнд дурдсан энэ дөрвөн хүн тухайн мөнгөөр орон сууцны компаниудтай хамтарч ажиллах гэрээ байгуулж, багш нарыг тухайн гэрээлсэн компанийнхаа барьж буй орон сууцанд оруулна гэж итгүүлсэн байгаа юм.

Ингээд зогсохгүй тухайн баригдаж буй байранд "Таны орох байр" гэж хэлээд давхар, тоот зэргийг нь хүртэл төслийн гэрээндээ оруулж, тусгасан байна. Харин орон сууцандаа орохоо хүлээж, тэвчээр нь барагдсан багш нар тухайн барилга барьж буй компанитай уулзаж барилгын явцтай танилцахаар очиход тухайн төсөлтэй хамтарч ажиллах гэрээ огт байгулаагүй, тийм компани мэдэхгүй гэдгээ илэрхийлжээ.

Иймд бид энэхүү төсөлд хамрагдаж хохирсон гэх иргэдийн төлөөлөл болох Нийслэлийн 59-р цэцэрлэгийн багш нартай ярилцсан юм.

-Сард хамгийн багадаа хоёр багшийг орон сууцанд нь оруулна гэсэн-

-Энэ асуудал анх хаанаас яаж эхлэв?

-2020 оны наймдугаар сарын 7-нд анх энэ төсөлд хамрагдахаар манай цэцэрлэгийн найман багш очсон. Ингэхэд сар бүр 500 мянга төлөөд байртай болох боломжтой, багш нарт зориулсан төсөл гэж танилцуулаад бид хамрагдахаар болсон. Ингээд график гаргуулаад сар бүр 500 мянган төгрөгийг тухайн компанийн дансанд байршуулдаг болсон.

Ингэхдээ зээл авч энэ төлөлтөө хийсэн. Угаас багшийн цалин бага учир боломжийн нөхцөлөөр байртай болохын тулд ийм л арга байсан. Гэтэл энэ хугацаанд байранд орж байгаа багш байхгүй, орох байр ч байхгүй тул мөнгөө буцааж авахаар өргөдөл гаргасан. Ингэхэд мөнгийг маань буцаан төлөх график гаргаж өгөөд "Болно оо, таны мөнгийг энэ дагуу буцааж олгоно" гэсэн ч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй ийм байдалтай байна.

-Багш нарын тоо дурдах боломжтой юу?

-5000 багшийн төсөл шүү дээ. 1000 гаруй багшаас мөнгийг нь авчхаад байгаа гэсэн. Зөвхөн Нийслэлээс гэлтггүй орон нутаг Өмнөговь, Дархан-Уул аймгаас ч багш нар хамрагдсан. Сүүлийн үед эрүүл мэндийн салбар буюу эмч , сувилагч нарыг орон сууцжуулах хөтөлбөр зарлаж мөнгө татаж байгаа. Ингээд зогсохгүй соёл урлагийн салбарынханд ч энэ хөтөлөбөрийг хэрэгжүүлнэ гэсэн.

-Яагаад итгэв?

-Зүгээр л багш багшдаа итгэсэн. Сар бүр багш болгон тушааж байгаа энэ 500 мянган төгрөгийг нэг байгууллагын тодорхой дансанд төвлөрүүлж байгаа. Тухайн мөнгөөр барилгын компаниудтай гэрээ хийгээд сард хамгийн багадаа хоёр багшийг байранд оруулна. Орон сууцтай болгоно гэж авсан мөнгө шүү дээ.

Багш нарыг уриалсан, итгүүлсэн тухайн төслийн компанитай гэрээ хийхэд хүргэсэн гурван багш бий. Тэд бол Нийслэлийн 44-р сургуулийн технологийн багш С.Сарантуул, 84-р сургуулийн англи хэлний багш Б.Цэрэндолгор, 87-р сургуулийн технологийн багш н.Оюунбилэг нар. Жишээ нь, манай цэцэрлэгийн арваад багш Б.Цэрэндолгор багшид итгэж л гэрээлсэн.

-Өөр шалтгаан байгаагүй юу?

-С.Сарантуул, Б.Цэрэндолгор гэх энэ хоёр багш үйлдвэрчний эвлэлийнх. Өөрөөр хэлбэл, багш нарын эрх ашгийг халгаалах чиг үүрэг бүхий байгуулагад ажилладаг ийм хүмүүс. Тиймээс л итгэж болно гэж бодож байсан. Эдний нэг нь Баянзүрх дүүргийн, нөгөө нь 84-р сургуулийн үйлдвэрчний эвлэлийг хариуцдаг ийм хүмүүс шүү дээ. Гэтэл биднийг ингээд ашиглачихсан. Бид гурван жил хүлээхээс өөр яах юм бэ. Одоо үнэхээр итгэхгүй байна.

-3 жилийн хугацаанд орон сууцны компанитай гэрээ хийсэн гэдэг ч огт үзүүлээгүй-

-Гэрээ хийсэн гэлээ. Гэхдээ энэ гэрээ орон сууцны биш зүгээр төсөлд хамрагдсаныг батлах гэрээ байна шүү дээ?

-Тийм. Энэ гэрээнд үндэслээд орон сууцны компанитай гэрээ хийх асуудал яригдана гэсэн. Өөрөөр хэлбэл, орон сууц бэлэн болоод орохынхоо өмнө бүх зүйлээ тодорхой болгоод байрны гэрээгээ хийнэ гэдэг тайлбар өгсөн. Төслийн гэрээг анх гурван жилийн хугацаатай байгуулсан. Ингэхдээ биднийг сар бүр 500 мянгаа хэвийн төлөөд яв, бид хоёр жилийн дотор байранд чинь оруулна гэж анх гэрээ хийхэд н.Алтансүх, н.Жаргалсайхан нар хэлж байсан.

-Тэгэхээр анх та бүхнийг орон сууцаар хангах компани болон төсөл хооронд гэрээ хийсэн зүйл байгаагүй гэсэн үг үү?

-Тийм ээ, бидэнд огт ийм гэрээ үзүүлээгүй. Асуухаар хийчихсэн л гэдэг, харуулдаггүй. Бидэнд бүр нотолбор энэ тэр үзүүлээд байрны давхар, тоотыг хүртэл сонгуулсан. Энэ дагуу манай нэг багш баригдаж буй орон сууц руу нь очоод танилцах гэтэл "Таны нэр дээр энд байр захиалаагүй, "Ногоон хөгжил" гэдэг төсөлтэй бид хамтардаггүй, ямар төсөл байдаг эсэхийг ч мэдэхгүй" гэдэг хариулт өгсөн байсан.

-Энэ асуудлаа төслийн багийн дээрх гурван багшид хэлсэн байх. Хариулт сонин байна л даа?

-Хэлэлгүй яах вэ. Ингэж байна, ингэсэн байна гээд очихоор "Тийм асуудал байхгүй ээ. Та нар мэдэх түвшний хүмүүстэй нь уулзаагүй байна. Бид гэрээгээ байгуулсан, байр чинь удахгүй бэлэн болно" гэх байдлаар дандаа сэнхрүүлдэг. Ингээд болоогүй хүн бүрт нэртэй устай, байрны дугаар, давхар, номертой батламж өгчихсөн. Энэ байрны тийм давхарт ийм тоот хаалга гээд.

Энэ батламж мөн л орон сууцны компанийн биш тухайн төслийн өөрсдийн дур мэдэж хийсэн баталгаагүй зүйл л байгаа юм. Батламж дээр байр захиалсан багш нарыг дугаарласан дугаар байх бөгөөд тухайн тоон дарааллаараа байрандаа ороод явах учиртай юм, уг нь. Баттай биш мэдээллээр эхний 30 дугаартай хүмүүс байрандаа орсон гээд байгаа. Гэхдээ батламж дээр бичсэний дагуу нөгөө байртайгаа очоод уулзахаар "Тийм юм байхгүй ээ, мэдэхгүй" л гэдэг. Тиймээс бид их бага гэлгүй өгсөн мөнгөө буцааж авмаар байна.

-80-96 сая төгрөгөө өгчихөөд авч чадаагүй хүмүүс ч байна-

-Нийслэлийн хэдэн байршилд, ямар нэртэй хотхонуудыг нэрлэж заасан байсан бол?

-Нисэхийн Буянт-Ухаа эвлэл гэсэн. Нөгөөх нь Амгалангийн эмнэлгийн ойролцоо баригдаж байгаа нэг хороолол гэж хэлсэн. Бид хэдийн байрыг сая хэлсэн хоёр байршилд. Харин бусад багш нарынхыг сайн мэдэхгүй байна.

-Хамгийн ихдээ хэдэн төгрөгийг энэ төсөлд өгсөн хүн байгаа вэ?

-80-96 сая төгрөгөө өгсөн хүмүүс байгаа. Өөрөөр хэлбэл бараг бүтэн байр авах хэмжээний мөнгөө энд өгчихөөд авч чадахгүй, байр ч байхгүй тийм хүмүүс байгаа. Ер нь хамгийн багадаа 5 сая төгрөгөөс эхэлж байгаа байх.

-Анх хувьцааны мөнгө гэж багш бүрээс хураамж авсан гэдэг мэдээлэл ч бий, үнэн үү?

-Хувьцаа гаргана. Хувьцааны хураамж гэж багш бүрээс 10-30 мянган төгрөг авсан. Баримт нь ч бидэнд байгаа. Гэсэн ч одоог хүртэл хувьцаа нь гарч эхлээгүй, гарлаа ч эдний хувьцааг авах хүн одоо байхгүй дээ.

-Асуудал нэгэнт өндрөө авчээ. Цаашид яах бодолтой байна?

-Бид маргааш 44 дүгээр сургуулийн гадна жагсаал зохион байгуулж хариуцлага нэхнэ. Цаашлаад хууль хяналтын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж хохирлоо барагдуулж авна гэж бодож байгаа. Тиймээс хохирсон 1,000 гаруй багшаа уриалмаар байна.

-Багш нарыг хохироосон гэх "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" 11 жилийн өмнө байгуулагджээ-

Тус компани нь зах зээлийн болон социологийн судалгаа хийх, менежментийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, ногоон хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулах учиртай ашгийн төлөө байгууллага.

Харин тэдэнд хуулиар барилгын салбарт үйл ажиллагаа явуулах, иргэдэд үйл ажиллагааныхаа хүрээнээс гажсан төсөл, хөтөлбөр санал болгох эрх байхгүй гэж харж болохоор байна.

Харин энэ компанийн эцсийн өмчлөгч дээр "Ногоон хөгжил үндэсний нэгдэл Өргөө ногоон хөгжил" гэх нэр бүртгэлтэй байна. Үүнийг нээлттэй мэдээлийн сангаас харвал төсөл хөтөлбар хэрэгжүүлэх ганцхан чиглэл бүхий ашгийн төлөө ХХК байгаа юм. Гүйцэтгэх захирлаар нь Т.Отгонтамир бүртгэлтэй байгаа бол, ТУЗ-ийн даргаар Д.Санжаа гэх хүмүүс бүртгэлтэй бөгөөд байгуулагдаад нэг жил ч болоогүй байна.

Бид дээрх мэдээлэлд үндэслэн тус компанийн байр суурийг хүргэхээр холбогдсон ч утсаа аваагүй юм. Харин тухайн багш нар мөн л хаалттай байдлаар хандсан бөгөөд хохирсон багш нар тэднийг утсаа авахаа больсон, авсан ч нөгөө л хариултаа хэлээд салгачихдаг зэргээр учирлаж байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Т.Мөнхзаяа
Т.Мөнхзаяа
2023-11-21 09:14

2020 оноос хойш итгэж сар болгон 500,0 хура�##�гаж байсан. Одоо 4 дэх жилрүүгээ орох гэж байна. Эрдэнэтээс бас багш нар байна.

Зочин
Зочин
2023-11-21 10:45

Төлөхөө болиоч. Үнэгүй зөвлөгөө өгдөг цагаар өмгөөлөгчөөс зөвлөгөө авч гэрээгээ цуцлах бичиг илгээгээч. Гэрээнд юу байгааг мэдэхгүй тул өмгөөлөгчөөс асуу.

Т.Мөнхзаяа
Т.Мөнхзаяа
2023-11-21 09:24

"Ногоон хөгжил"-д мөнгөө өгч �##�дсан багш нар орон нутгаас зөндөө байгаа. (Орхон аймгаас) Мөнгөө авч чадахгүй олон зуун багш байна. Бид энэ компаниас мөнгөө авбмаар байна. Мөнгийг чинь графикийн дагуу олгох болно гэж хэлээд "Ногоон хөгжил"-тэй хийсэн гэрээнүүдийн үндсэн эх хувийг бүгдийг хураааж авсан. Очих болгонд графикийн дагуу олгоно гэж хэлээд аргацаагаад явуулсаар 3 жил боллоо.

Зочин
Зочин
2023-11-21 10:51

Мөнгөө шилжүүлж байхдаа утган дээр сайн тодорхой бичиж байсан бол баримт болно. Бүгд нийлж өмгөөлөгч авах хэрэгтэй. Хуулийнхнаас зөвлөгөө авах хэрэгтэй.

Зочин
Зочин
2023-11-21 10:48

Гэрээгээ хураа лгасан бол шүүх дээр очоод мөнгөө авч чадахгүй. Гэрээ чинь гол баримт. Ямар ч гэрээ 2 т�##�д хоёуланд нь нэг нэг хувь байдаг. Өөрийн хувийг авахдаа заава л нөгөө та лаараа гарын үсэг зуруулж байж авч хэнд ч хураа лгуулж өгч болохгүй. Чиний хувь учраас хэн ч авах ёсгүй. Та нарын тэнэгийг тааруулаад нотлох баримтыг чинь авч устгасан байна.

Zochin
Zochin
2023-11-21 23:47
Reply to  Зочин

Dansaar guilgee hiisen bol tgd bat l daa. Mass zalilan naandaj 25 jil shd

Зочин
Зочин
2023-11-21 10:13

Сар бүр 500,000 ₮ гэхээр жилд 6 сая ₮, 2 жилд 12 сая ₮. Ийм мөнгө төллөө ч гэсэн 2 жилийн дотор байранд ер нь оруулах уу? Яагаад энийг бодсонгүй вэ, багш нар аа. Хувхай луйварчдад ингэж мэхлүүлэх гэж.

Зочин
Зочин
2023-11-21 11:29
Reply to  Зочин

harin tiimee manai bagsh narin medlegin tvbshin neg iimerhii

Зочин
Зочин
2023-11-21 10:42

Эхний тайлбарууд чинь шууд за лилан гэдэг нь харагдаж байна. Байрны гэрээ биш бол төслийн нэр дор хүнд мөнгөө өгнө гэж тэнэг хүн л тийм гэрээ хийх байх, Байр хэрхэн авдаг дараа ллыг суд�##�ж эхэлж мэдээж. Суда лсан мэдээлэлтэй байв�##� энэ мэт за лилангийнхны гарт орохгүй. Суда лсан бол байртай холбоотой за лилан их байдгийг мэдэж амархан урхинд орохгүй. Хэнд ч бүү итгэ. Баримтанд итгэ. Та нарт сонин үлгэр яриад төслийн гэрээ хийх гээд зүтгээд байхад л ойлгомжтой худа л байсан байна. Багш хүмүүс байж юмыг суда лж эхэлж мэдээлэл хайж үзэх хэрэгтэй. Ялангуяа сөрөг мэдээлэл хайх хэрэгтэй. Тэгж байж яаж өөрийгөө за лилагчдаас хамгаа лахаа мэднэ.

Хувьцаа эзэмшигч гэдгээс шууд за лилан харагдаж ба
Хувьцаа эзэмшигч гэдгээс шууд за лилан харагдаж ба
2023-11-21 10:55

Байр авах мөнгөгүй хүнд хувьцаанаасаа компани өглөө юу ?

Тогтох
Тогтох
2023-11-21 11:09

Аргагүйдээ з�##�иланг томчууд нь заагаад өгч байгаа юм чинь гэхдээ хууль энэ хэдэд харин үйлчилж магадгүй л юм хамга�##��##�т л мэдэж дээ

Зочин
Зочин
2023-11-21 11:40

БАГШ ХҮМҮҮС БАЙЖ БАС Л БАЛАЙ ЮМАНД ИТГЭХ ЮМАА, ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ ГЭЖ

Зочин
Зочин
2023-11-21 13:41

ХОХЬ ЧИНЬ ИЙМ ТЭНЭГ ЮМАНД ИТГЭЖ ЛУЙВАРДУУЛДАГ БАГШ ГЭЭД БАЙГАА ШҮҮ.ЛУЙВАРДСАН ЛУЙВАРЧИНГУУДАД БАЯР ХҮРГЭЕ ЯМАР ГОЁ ХОШГИРУУЛАА ВЭ? ХА ХА ХА ИНГЭЭД БАЙРТАЙ БОЛООРОЙ

Чацага
Чацага
2023-11-21 20:20

Энэ хулгаачуудыг бүгдиин цаазлахл хэрэгтэй мэт хүүрүүд юмдааа �##�хам бүр хулгаачууд бүүр хотын сайд дарга нь хүртэл шинэ автобус хуучнаар сольж ашиг олдог нүгэл хүүрүүүд хуучин автобуснууд нь өмнө зөндөөл шатсан ул ш�##� чацага нэртүүд нь шатаж үхжээж шудрагаар ял өгдөг болох ёстой юу энэ нам дагасан өлөн авилгач хулгаачуудад

Zochin
Zochin
2023-11-21 20:47

Ene estoi hudlaa medeelel bn umnuh Altansukh gd zahiral bhd damfuuruulsan bolhoos Sanjaa gd zahiral ni ird harin mash olon hunii asuudlig shiidej bga

ARIUNZAYA
ARIUNZAYA
2023-11-21 21:16

Bi huvidaa ene tusluus bairtai bolson Altansuh gej zahiralinh ni hiisen balag ene bugd buyr dampuuraad olon hun hohiroh ersdel uussen baisniig Sanjaa Otgontamir zahirluud ird zasaad zalruulaad bairandaa orj chadsand bayrtai baigaa neg talruugaa tuulshirch bguil dee ene hoer zaluu 2.laa turiin albni undur ajil meregjil deerees tomilogdoj irsen zahirluud bn lee

зочин
зочин
2023-11-21 22:05

1990 оноос хойш хүмүүсийн амьдр�##�ыг байхгүй байхын зовлонгоор сэтгэл санааг нь дарамтанд байлган ц�##�ин хөлсний мөлжлөг явуулсаар эцэст нь нийгмийн хамгийн сэхээлэг дайчин хэсэг болох багш нар маань хуулийн мэдлэг муу ,гэнэн итгэмтгий зангаасаа болж хохирсон байна .яагаад гэрээг нь буцаан өгөлгүй аваад үлдэх ухаан байгаагүй юм бол доо . манай монгол улсад луйварчид ,хулгайчид гаарсаар гуч гаруй жил боллоо .үүнийгтаслан зогсооё . хохирсон багш нар минь ури�##�ан хөдлөөч

Зочин
Зочин
2023-11-22 08:57

Бүх мөнгөө буцааж өгөх нь л өлзийтэй. Хаа сайгүй луйварчид.

PONZI scheme
PONZI scheme
2023-11-22 10:26

ponzi

Zochin
Zochin
2023-11-22 14:09

Ene nogoon hogjiliin huuchin zahiral Altansukh gh baliar liuwarchingaas bolj ene hvmvvsiin ner hvnd unaj bna daa zondoo l bagsh bairandaa orson covidiin 2 jil vneheer hvleegdsen odoo l saihan jigderch bgaa ym bna lee bi ch ene tosloos bairtai bolson bagsh hvn covid boloogvi bol mash saihan jigdhen ywah bsan covid garsan jil ni ter Altansukh geh zahiral ni nileen budlian hutgasan ym bna lee

Zochin
Zochin
2023-11-22 14:17

Энэ багш нар бол үнэхээр зүтгэж байгаа өөрсдөө ипотекийн зээлийн байртай хүмүүс байна лээ ш дээ нэг нь бүр байр ч үгүй. Ногоон хөгжил гэх компанитай хамтарч багш нараа хүүгүй бага төлөлтийн байртай болгох гэж л зорьж байгаа юм байна лээ. Өөрсдөө маш их хүүний дарамт туулсан учир гэж ярьж байхыг сонссон доо. Би л хувьдаа з�##�илагч нар гэж харахгүй байгаа төлөлтөө хийгээд л хүлээж байгаа. Байрандаа орноо л гэсэн итгэлтэй хүлээж байгаа.

Зочин
Зочин
2023-11-23 17:09
Reply to  Zochin

баярл�##�аа. Зөв санаа үрээ өгнөө

Зочин
Зочин
2023-11-23 08:11

Луйварчид хуулв хян�##�тын байгууллага энэ газрыг ш�##�гамаар бна

Судлаач иргэн
Судлаач иргэн
2023-11-23 17:09

Заяагуй тэнэг ард түмэн шүү..уул нь их л зөв санаа байж..даанч луйвар боож хувирчээ..

Зочин
Зочин
2023-11-23 21:08

Энэ компани хувьцаагаа гаргасан багш нараас эхлээд 20000 төгрөгний хувьцаа дараа нь сар бүрийн тушаасан мөнгийг буцааж авахад хуримтлагдсан мөнгөний 5% болох 245000 төгрөгийг хувьцаа худ�##�даж ав гэж хүчээр авсан. Энэ мөнгийг хэрхэн олж авах вэ.

Холбоотой мэдээ

Back to top button