Улс төрийн мэдээ

Хэлэлцүүлэг: Цэрэгт яваад амь нас, эрүүл мэндээр хохирсон кэйсүүд цуварсаар

Өнөөдөр /2023.11.21/ Туушин зочид буудлын хурлын танхимд Ахиад өгөх амь алга, одоо зогс нэртэй хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгийн үеэр цэргийн албанд болоод цэрэг батлангийн сургуульд очоод зуурдаар нас барсан залуусын ар гэрийнхэн хэргийг дахин сөхөж буй юм.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

ШУУД: Амь насаа алдсаар буй цэргүүдийн асуудлаарх "Дахиад өгөх амь алга, одоо зогсоо" хэлэлцүүлэг болж байна

Posted by Eguur News on Monday, November 20, 2023

НЭМЭЛТ: 12:55 цаг

Хэлэлцүүлгийн үеэр цэрэгт яваад, нэг хөлөө алдсан иргэн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "2006 онд Өмнөговь аймагт цэргийн алба хааж, 2007 оны хоёрдугаар сард халагдсан. Хоёрдугаар сард байлдааны сургалт болж, гранатад өртсөн. Шөнө цасан шуурга тавьж байхад л сургуулилт хийцгээсэн. Гар хөл бээрсэн байсан. Бээрсэн гараар гранат шидсэн. Дутуу шидэгдэж таарсан. Эргэж орж ирээд дэлбэрсэн. Би ганцаараа бэртсэн. Намайг бэртэнгүүт тэр сургуулилт зогссон" гэлээ.

Үүний хариуд албаны хүмүүс, "Бид ьодруулъя. Цэргийн албан хаагч бүх байлдааны зэвсэгтэй харьцана. Яаж шидэх вэ гэдэг дадлага  сургуулилт хийгдэнэ. Тухайн цаг үед цастай байна уу, бороотой байна уу хамаагүй. Бид байлдаанд бэлтгэж байгаа тул. Хөдөлмөрийн аюулгүй байдлын алдаанаас болж ийм хохирол гарч. Бид судалъя, өөр ямар дэмжлэг байна хамтарч ажиллая" гэж хариуллаа.

НЭМЭЛТ: 12.50 цаг

Тэдний нэг болох Хөвсгөл аймгаас ирсэн, хүүгээ 2022 онд Дотоот хэргийн их сургуульд явуулаад алдсан ээж ийнхүү ярьж байна. Тэрбээр, "миний хүү 2022 онд Дотоод хэргийн их сургуульд элссэн. Энэ хугацаанд надад маш олон кэйсийг хэлдэг байсан. Жишээлбэл, хоолой нь өвдөж сургуулинхаа эмнэлэгт үзүүлэхээр ороход аранзаа аваад зайл, чамаас гадна бие нь өвдөхгүй залуус олон бий. Энд ирж хэвтэх гээд байх хэрэггүй гээд үзээгүй байсан. Дараа нь цагаан сараар гэртээ ирэхэд хацар нь халцраад хөхөхрчихсөн байсан. Үүнийг асуухад та хүнд битгий хэлээрэй, уулзвал намайг ална, болохгүй. Хүү нь эр хүний сургуульд сурч байгаа шүү дээ гэсэн. Энэ мэтээр олон зүйл бий. Хүүгийн найзыг нь дээд курсийнх нь ах нар зодож эрүүг нь хугалж ухаан алдуулаад, шүүгээнд хийж орхисон хүртэл тохиолдол гарсан.

Миний хүү өнгөрсөн оны зургаан сард есөн давхраа унаж амиа алдсан. Тухайн үед дэргэд нь 6-7 сонсогч байсан гэдэг. Бид бичлэг авах гэтэл есөөс өглөөний зургаа хүртэл бичдэг камерны бичлэгийнх нь 3-6 цаг хүртэх бичлэг байхгүй болчихсон байсан. Ингээд л миний хүү амиа хорлосон болоод дууссан. Тухайн сургуулиас над руу нэг ч удаа яриагүй, асуухад бид завгүй ажилтай байсан л гэж хэлсэн" гэв.

ЭХЛЭЛ: 12.00 цаг

"Дахиад өгөх амь алга, одоо зогсоо" хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлгийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг, М.Батбилэг нар хөтөлж буй.

Энэ сарын 13-нд 326-р ангид алба хааж байсан байлдагч амь насаа алдсан. Улмаар цэргийн алба хаах хугацаандаа нас барсан хүүхдүүдийн асуудал нийгэмд өндрөө аваал байна.

Тус хэлэлцүүлгийн үеэр ижил асуудалтай буюу цэрэгт явсан хүүгээ алдсан эцэг эхчүүд хот, хөдөөгөөс зорин иржээ. Нөгөө талд, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб зэрэг төр төлөөлсөн байгууллагаас албаны хүмүүс хариу тайлбар өгч байна.

Мөн Хүний эрхийн үндэсний комиссоос холбогдох статистик, тайлан судалгааг танилцуулсан юм.

Баян-Өлгий аймгаас хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд, хүү нь сүүлийн хоёр жил боксоор хичээллэсэн, эрүүл чийрэг байсан. Гэвч цэрэгт яваад амь насаа алдсан. Хэргийг гаднын нөлөөгүй гэж хаасан. "Танай хүүхэд элгээ тэврээд, зодуулсан шинжтэй явж байсан" хэмээн мэдээлэл өгсөн цэргийг өдгөө цагдан хорьсон гэдэг мэдээллийг өглөө.

Харин албаны хүмүүсийн зүгээс, цэрэгт дүрмийн бус харилцаа үүсдэг нь үнэн. Үүнийг болиулах, хандлагын алдааг засахаар идэвхийлэн ажиллаж байгаа. Нэг талаар, цэрэгт энгийн нийгмийн харилцаа үүсдэггүй. Тодорхой дэг журам мөрдөгддөгийг бодолцож үзэх ёстой. Харин тухайлсан кэйсүүд дээр, мөрдөн шалгах ажиллагаагаар "Гаднын нөлөөгүй" гэсэн дүгнэлт гардаг. Үүнийг ямар нэгэн байдлаар үгүйсгэх боломж бага ч иргэдийн хардах эрх бийг хүндэтгэж байна гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Хот, хөдөөгөөс зорин ирсэн эцэг эхчүүд өдгөө өөрсдийн асуудлыг ярьж байна.

Сэтгүүлч Д.Мөнхбат, Т.Нандин-Эрдэнэ
Зураглаач Б.Эрдэнэбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-21 13:31

ЗХ ЕРӨНХИЙ КОМАНДЛАГЧ ХҮРЭЛСЭХ ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГААН ӨӨРӨӨ ЦЭРЭГ АРМИД БАЙСАН ГАР ГЭЭ БИЗ ДЭЭ? САЯ АМИА АЛДСАН ЦЭРГИЙН АР ГЭРТЭЙ УТСААР НЭГ ЯРИАД Л БОЛОО ЮУ? ЯМАР ОЛОН САЙХАН НЯЛХ БАЛЧИР ҮРСИЙГ АЛААД БАЙГААН БЭ? ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГЭЭР ЭРҮҮЛ САРУУЛ ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ ОЧУУЛААД ЦОГЦОС ХҮЛЭЭЖ АВДАГ НЬ ЁС МЭТ ЗҮЙЛ БОЛЛОО.БХЯ САЙД УЛААНБААТАР ХОРОО АНГИЙН ЗАХИРАГЧ НАР МАШ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙНАШТ ХҮРЭЛСҮХЭЭ ЧИ ҮХСЭН АЦАА ХИЙЖ ОРДОНДОО БҮГЭЭД БАЙГААН ЭРХ МЭДЭЛ ЭР БЯРАА ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН ЛАЛАРУУДАД БИШ НААД ХУЛГАЙЧ НАРТАА ГАРГААЧ ЖИНХЭНЭ АЛААЧ ЛАЛАРУУДЫГ БХЯ САЙДАА �######�УУЛААЧ ОДОО НЭЭРЭЭ ӨГӨХ АМЬ АЛГА БЫСДАНУУДАА ЦЭРГИЙН ЗАРЛАН ТАНАЙ ХҮҮХДЭД ИРСЭН Л БОЛ ЦААЗЛУУЛАХ ТОГТООЛ ГЭЖ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ.ОДОО ҮҮНИЙГ ЗОГСООЦГООЁ АРАЙ Л ХЭТЭРЛЭЭ АРМИД ЯВЖ АМИА АЛДСАНААС АЛ РУУ ХОШУУГАА ШААЧИХААД ХЭВТЭЖ БАЙЯ БЫСДА ГЭЖ ЭНЭ ЗАЛУУЧУУД ЯРИАД БАЙНАШТ

Зочин
Зочин
2023-11-21 16:08

Юуны түрүүнд цэрэгт явуулах з�##�уусыг сонгох т�##� дээр ажиллах хэрэгтэй одоо харьцангуй цөөн цэрэг татаж байгаа хамгийн түрүүнд эрүүл мэнд,хүмүүжил өссөн орчин ,боловсролыг нь харг�##�заж ш�##�гуур тавьж татах хэрэгтэй цэрэг татлага хийдэг хот,аймаг,дүүргийн цэргийн штабын нөхдүүдтэй хамгийн түрүүнд хариуцлага тооцох хэрэгтэй хийх ажилгүй зүгээр өдөр хоног өнгөрөөсөн том том цолтой хүнд сурт�##�тай их зантай юмнууд байдаг шүү дээ энэ нөхдүүдийн сонголт тат�##�т муугаас нэг т�##�аас нөлөөлж байна явах ёстойг нь явуулахгүй дан арын ха�##�га ядарсан борчуудын хүүхдийг сүр д�##�айлгаж татна.мөнгөтэй баячууд дарга нарын хүүхдийг бол яах ч үгүй

Зочин
Зочин
2023-11-21 19:07

Болдбаатар гэгч генер�##� БХЯ нд юу хийдэгюм бол.

zochin
zochin
2023-11-22 03:24

Xunii saixan ursuudiig alj xyadaj baidag mongoliin tsergiin armi bol xuur belddeg gazar gej oilgoloo ur xuuxdee aldsan ene olon etsge exchuudiin setgeliin shanalal xichneen xund baigaag ugeer xelexiin argagui
Ene uulzaltiin arga xemjeeg zoxion baiguulsan setguulch Unuruu bolon Batbileg nartaa mash ix bayarlalaa Ta nariin duu xooloi uzel bodol zorig tevcheer ard tumend mash ix xeregtei baigaa shuu

Зочин
Зочин
2023-11-22 05:34

Татан буулга

Зочин
Зочин
2023-11-22 09:06

Цэл з�##�уу хэчнээн сайхан з�##�уусын зураг байна вэ

Холбоотой мэдээ

Back to top button