Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Хиймэл оюун ухаан ажлын дөрвөн өдөртэй болоход тусална

“Autonomy” нэртэй тинк танк АНУ болон Их Британид судалгаа хийж, хиймэл оюун ухаан нь сая сая хүмүүсийг ажлын дөрвөн өдөртэй болоход тусална гэж үзжээ. Тус судалгаанд ChatGPT гэх мэт large language model (LLM) ашиглан ажилчдад илүү чөлөөтэй цаг үүсгэж болно гэж бичсэн байна.

Хиймэл оюун ухаан ашигласнаар нийт ажиллах хүчний 28 хувьд долоо хоногт ажиллах цагийг 40-өөс 32 хүртэл буулгах боломжтой аж. Энэ нь Их Британид 8.8 сая, АНУ-д 35 сая хүн юм. Хамгийн гол нь ажлын бүтээмж болон цалинг буурахгүй аж.

“Autonomy”-ийн захирал Вилл Стронг “Хиймэл оюун ухааны тухай судалгаанууд ихэнхдээ ажлын байр алдагдах талаар дээр анхаарал өгдөг. Энэ судалгаа хиймэл оюун ухааныг бүрэн хүчээр ажиллуулахын зэрэгцээ хүмүүсийн ажил амьдралын тэнцвэрт эерэг нөлөө үзүүлж чадна гэдгийг харуулахыг зорьсон” гэж хэлжээ.

Хиймэл оюун ухааны тусламжтай Их Британи дахь ажиллах хүчний 88 хувь нь буюу 28 сая хүний ажиллах цаг 10 хувиар буурах боломжтой аж. Мөн АНУ-д ажиллах хүчний 77 хувь буюу 128 сая хүн ажлын цагаа 10 хувиар багасгаж болно гэдгийг “Autonomy” тинк танк онцолсон байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 21, 2023 16:15

ШУТИС, МУИС, Багшийн дээд, ангаахын дээд зэрэг хотын төвд байршилтай их дээд сургуулиуд тэнхимийн хура л өглөө эрт зарлан түгжрэлд хувь нэмэрээ оруулж байгааг болих хэрэгтэй. Цахим хэрэглээ хөгжсөн үед бусаддаа үлгэрлэн энэ мэт хура л хуйгаа онлайнаар хийж болдоггүй юм байх даа. Төв рүү ороход төлбөр авдаг болох үед өглөө ирээд заах хичээлээ дуусгаад харих болох нь Нэг машины зайг өдөржин түгжинэ гэсэн үг.

Холбоотой мэдээ

Back to top button