Нийгэм мэдээ

Нэг сэтгүүлчид үзүүлсэн хандлагаараа амь насыг, хохирогчдыг ҮЛ ТООГЧ сайдтай болжээ

“Дахиад өгөх амь алга, одоо зогс” нэртэй хэлэлцүүлгийн зар цахим сүлжээнд анх түгэхэд ийм юм болно чинээ санаагүй. Хэлэлцүүлэг гэхээр номхон суугаад л, микрофонд ээлжиж яриад, цэмцгэрхээд суудаг дүр төрх бий. Харин цэргийн үхэл гэдэг сэдэв нь өөрөө хүнд юм. Цаг үе ч юм. Нөгөө талаар ирсэн зочид ч хүчтэй байлаа. Тэд цээжиндээ бугшиж явсан бүгдээ гаргаж, цэргийн амь нас эрсэддэг асуудалд одоо өөрөөр хандах цаг ирснийг маш том дуу хоолойгоор ойлгууллаа.

Даанч хуулийн салбараас зочин ирсэнгүй.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Төрийн ордонд ажиллахдаа УИХ-ын нэр бүхий гишүүд, Ерөнхийлөгчийг хүртэл  тамгын газрын даргаар нь дамжуулан энэ хэлэлцүүлэгтээ урьж, урилга тарааж байв.

Үүнээс хэлэлцүүлэгт УИХ-ын  гишүүн Б.Энх-Амгалан, С.Одонтуяа нар иржээ.

Харин хариуцах, хариу тайлбар өгөх албаны хүмүүсийг төлөөлж,

  • Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, Бригадын генерал Ж.Болдбаатар
  • ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Ч.Цогтжаргал
  • ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын дарга хурандаа С.Баяр-Очир
  • Хил хамгаалах ерөнхий газрын Хяналт-шинжилгээ үнэлгээний газрын дэд дарга Х.Ганбаатар
  • Хил хамгаалах Ерөнхий газрын Эрүүл мэндийн албаны дарга, дэд хурандаа Б.Батсайхан
  • Хил хамгаалах Ерөнхий газрын Цэргийн албаны зохион байгуулалтын газрын дарга Ц.Батбаатар
  • Хил хамгаалах Ерөнхий газрын Хууль, эрхзүйн хэлтсийн хуулийн зөвлөх Ч.Мягмарбаяр гэсэн долоон хүн хүрэлцэн ирсэн.

Хүний эрхийн үндэсний комиссоос мөн хоёр албан тушаалтан оролцсон юм.

Үүн дээр цэрэгт хүү нь амь насаа алдсан 30 ар гэр, бараг 21 аймгаас иржээ. Хамгийн холдоо Баян-Өлгий, Хөвсгөл аймгаас ирцгээж.

Тэд нас барсан хүү, ач, дүүгийнхээ зургийг урдаа тавьж, зул хүж асаагаад суужээ. Чингээд ээлж, ээлжээр өөрсдөд тохиолдсон асуудлуудаа ярьсан. Заримы нь хүү нас барсан. Зарим нь гэмтэж, бэртсэн. Насаараа тахир дутуу болсон. Эсвэл залуудаа цэрэгт яваад, нэг хөлгүй болсон хүн өөрийн биеэр ч ирээд болсон явдлаа ярьж байв.

Цэргийн хүмүүсийн хэлдэг хариу нэгэн жигд, дуу том байсан ч сүүлдээ хохирогчдын ар гэрт дийлдэж ирсэн. Аргагүй, Ж.Болдбаатар генерал руу эгц өөдөөс нь хараад “Та миний өргөдлийг ураад, намайг зодоод гаргаж байсан. Тэр жил миний хүүг цэргээс өнжөөсөн бол одоо хүү минь нүдтэй, чихтэй байх байлаа. Намайг санаж байна уу?” гээд нэгэн ээж уйлж хайлж байхад тэд яаж “том” байх вэ.

Эхэн хэсэгтээ бол, дотоод хянан шалгалтыг сайжруулж байгаа, цэргийн орчинд дүрмийн бус харилцаа үүсээд байдаг, багасгахыг хичээж байгаа, тухайн тохиолдол бүрийг судалж байж хариу өгье, тодруулъя, цэрэгт энгийн нийгмийн харилцаа бас үүсэх боломжгүй гэдгийг сануулъя гэх мэтээр учирлацгааж байв.

Учирлах нь ч бас буруу биш байсан. Цэрэг өөрөө бүү хэл хатуу дэглэмтэй бусад салбарууд нь хүртэл “Цэрэгжсэн” гэж тодотгогддог хойно, тэнд амаргүй, тэнд хэцүү. Тэнд хаттай нь тэсэж үлдэнэ. Ялангуяа өнөө цагийн залуусын хувьд бүр амаргүй. Үүнийг салбарын мэргэжилтнүүдий нь хувьд олон янзаар харж, ажиглаж явдаг байх. Гэхдээ ямартай ч онцлон тодотгоод байгаа “Дүрмийн бус харилцаа” гэдэг юмыг л тэнд гаргахгүй байх шаардлага үүссэнийг хэлэлцүүлгийн явцад цэрэг хүчний салбарын бүх хүн ойлгосон байх.

Цэрэгт очмогц “За, ээлжээрээ зодуул” гэж хэлээд өрөө лүү авч явдаг талаар саяхан халагдаад ирсэн найз маань хэлэх жишээтэй.

Хэлэлцүүлэгт оролцсон 30 хохирогчийн ар гэр хамгийн ихдээ 20 гаруй жил дотроо тээж, буглаж явсан асуудлаа ил ярьж байгаа юм. Хэдий нөхцөл байдал бүр нь өөр, хувь кэйсүүд ч гэсэн сэтгэл эмтлэм түүх тэнд  олон сонсогдсон.

Харин хэлэлцүүлгийн эцэст шийдэл хэрэгтэй.

Шийдлийг хуулийн салбарынхан гаргалгаа гаргаж тайлбарлах ёстой.

Гэвч хуулийн салбараас хүн ирсэнгүй. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр урилга хүлээж авахгүй, амжихгүй гэдгээ сэтгүүлч Н.Өнөрцэцэгт хэлсэн. Гэхдээ дэд сайдаа явуулна гэж амласан. Дэд сайд Б.Солонгоо ирээгүй.

ХЗДХЯ-наас ядаж мэргэжилтэн ч үзэгдсэнгүй. Энэ бүх болсон явдлууд, ар араасаа цувран хэлэгдсээр буй кэйсүүд, хохирогчдын өмнөөс бүлтэгнэж суугаа хүчний байгууллагын хүмүүсийн дүлэгнээн дээр хуулийн гаргалгаа, хуулийн тайлбар л чухал байлаа.

Цаашид салбарын асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэх ёстой нь мөн хуулийнхан. Тэр дундаа ХЗДХЯ. Ирсэнгүй. Магадгүй хуулийнхан байгаагүй учраас шийдэл байсангүй.

Асуудал олон жил урхагшсан шалтгааныг, ийм үйлдлүүд гарсаар байсан үндсийг бас хуулийнхан л хуулийн үүднээс нь, хаана алдаа гарсан байж болох, хэний хариуцлагыг чангатгавал зохиох талаас нь тайлбарлах байлаа.

Цэргийн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн талаар Б.Энхбаяр сайдаас тодруулга авах сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн оролдлого бүтэлгүйтэж, цахим сүлжээнд сайн муугаар хэлэгдсэн. Гэвчиг дороо зогсоод “Ажлын хэсэг өчигдөр байгуулагдсан. Өнөөдөр юу ч тодорхой биш байна. Ер нь ингэж ажиллавал зүйтэй гэж бодож байна” гээд хариулчихаж болоогүй Б.Энхбаяр сайд яг тэр хандлагаараа л, тодруулбал хувь сэтгүүлчид гаргасан тийм хандлагаараа уг хэлэлцүүлэгт ирсэнгүй, тоосонгүй, хүн ч явуулсангүй.

Харин сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэтийдсэн драматик байсан байж болох ч энэ ажил ажил болж чадлаа.

Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр зэрэг зэрэг түгсэн хохирогчдын сэтгэл эмзэглэж, анхаарал татам яриаг Б.Энхбаяр сайд ядаж гар утаснаасаа үзэж суугаа байх. Тийм бол одоо ямар шийдэл байж болох тал дээр дуугараасай. Хэдэн дүлэгнэсэн, салбар дотроо “нахаалжсан” цэргийн албан тушаалтнуудыг урдаа бариад, хойно нь хууль баталдаг хүн болж цэмцгэрхэн үлдэхээс санаа нь зовоосой гэж шийдэл хүлээсэн, “Хэзээ энэ бүхэн зогсох бол?” гэж сэтгэл нь өвдсөн олон эцэг, эх бодож буй нь дамжиггүй.

Нэг хэлэлцүүлэгт ирсэн нь 30 юм бол нэгжээд хэдэд ороод багтахгүй олон кэйс энэ салбарт бугшжээ. Б.Энхбаяр сайд бүгдээс нь ингэж зугтахгүй, "Амжихгүй" гэж хэлэхгүй байлгүй дээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-22 09:21

Энэ Энхбаярыг чинь овоо з�##�уу гэж бодсон чинь бас л зөвхөн хувиа хичээсэн арчаагүй хог л байна шдээ. Үүнээс харахад түүний ах�##�сан ш�##�г�##�тын ажлын хэсэг сэтгүүлч өнөрөө шиг л д�##�д яргыг ил гаргаж ш�##�гаж чадахгүй оромдох бололтой.

Зочини г
Зочини г
2023-11-22 10:01

Энэ Өнөрцэцэг авгай Мие Сандуй нарын 60 тэрбумын хэрэг, нүүрсний хэдэн их наядын хэрэг, хотын газрыг зарж баяжсан МАН-ийханаар хэлэлцүүлэг хийж, хэл амын сугарт�##� асууж ш�##�гааж болдоггүй юм байхдаа! Ир

Зочин
Зочин
2023-11-22 10:46

ЗӨВХӨН ӨНӨРӨӨ Л БҮГДИЙГ ХИЙХ ЁСТОЙ ЮМ УУ? ЧИ ӨӨРӨӨ ЯАГААД ХИЙЖ БОЛОХГҮЙ ГЭЖ? ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИХ ГЭСЭН МУУ ГИЧИЙ ВЭ?

ЗОЧИН
ЗОЧИН
2023-11-22 10:14

АРМИД БУГШИЖ ИДЭЭЛСЭН ОЛОН ЖИЛИЙН ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААНААС БОЛЖ АМЬ НАС , АМЬДРАЛААРАА ОЛОН ЖИЛ ХОХИРСОН АМЬД КЕЙСҮҮДИЙГ АМЬДААР НЬ АРД ТҮМЭНД ХАРУУЛЖ, СОНСГОЖ ӨГСӨН ӨНӨРӨӨ СЭТГҮҮЛЧИД ИХ БАЯРЛАЛЛАА. САЯХАН САЙХАНБАЯР САЙД АРМИД ДҮРМИЙН БУС ХАРИЛЦАА БАЙХГҮЙ, ЗОДОЖ ЦОХИХ ГЭМТ ХЭРЭГ ГАРДАГГҮЙ ГЭЖ ХЭЭВ НЭГ ЯРЬЖ БАЙСНЫГ САНАХААР ОЙ ГУТАЖ БАЙНА. ЭНЭ ЛАВ АМЬД ХҮН БИШ, РОБОРТ БАЙХАА. ЭНЭ НЬ АРД ТҮМНИЙГ БҮГДЭЭРЭЭ ДҮЛИЙ, ЧИХГҮЙ, ТЭР ЯДУУЧУУДАД АМЬДРАХ ЭРХ Ч БАЙХГҮЙ, ҮХЭЖ БАЙХДАА ТААРСАН ХҮМҮҮС ГЭЖ ДОРОМЖИЛЖ БАЙГААГИЙН ИЛРЭЛ БӨГӨӨД АЛБАН ТУШААЛТНУУДЫН ОЛОН ЖИЛ АРЬСАА ХАМГААЛЖ БУЙ ДҮР ЗУРАГ. ӨНӨРӨӨ ЭНЭ ИХ ЖИНТЭЙ , ХЭЦҮҮ НЭВТРҮҮЛГИЙГ ХИЙЖ, ДҮРМИЙН БУС ХАРИЛЦААГ НЬ, ҮР ДҮНГ НЬ СОХОР ХҮНД Ч, САЙХАНБАЯР Ч ТЭМТРЭГДЭХЭЭР ХИЙЖ ЧАДЛАА. ҮНЭНДЭЭ ӨНӨРӨӨ ШИГ СЭТГҮҮЛЧ БАЙГАА НЬ МОНГОЛ ТӨРИЙН ГАЛ ГОЛОМТЫГ УУГУУЛЖ БАЙНА. 10 СЭТГҮҮЛЧТЭЙ БОЛ МОНГОЛ УЛСЫН ГАЛ ГОЛОМТ УУГИХ БИШ, БАДАМЛАЖ АСАХ ЮМ БАЙНА. ИРГЭДЭЭ БОДМООР ЮМ БАЙНА... АЖИЛСАГ ХҮН ГАНЦААРДДАГГҮЙГ ӨНӨРӨӨ ХАРУУЛЖ ЧАДЛАА. АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин
Зочин
2023-11-22 10:19

Огцор

Зочин
Зочин
2023-11-22 10:55

Энхбаяр хувийн өс хонзон тээсэн хүн муутай хүн юм аа.

Үл таалагч
Үл таалагч
2023-11-22 11:47

Хуулийн сайд ЭНХБАЯР гуай ажлаа хийгээч. Хуулийнхны чадваргүй боловсон хүчинтэй гэдгээ харуулж байгаа юм уу??? Аль эсвэл авилга хахуулиар ажлаа явуулж сурчихсан гарууд бдаг юм уу??? Ийм үхээнч хүнээр сайд хйилгэх нь хэнд хэрэгтэй юм бэ???

Ц.Цэвээн
Ц.Цэвээн
2023-11-22 11:52

Тэр ярилцлаганд сайд Жа Жа гээд давхиад очих ёстой юм уу. Маш бүдүүлэг түрэмгий, дээрэнгүй иргэдийн зовлон гунигаар өөрийнхөө нэр хүндийг өсгөх гэж оролдсон замбараагүй ярицлага л байна лээ. Ядарсан хүмүүсийн зоввлонг сэдрээн тоглох ямар хэрэг байна даа.

Зочин
Зочин
2023-11-22 13:01

Энхбаяр сайд ажлаа сайн хийж байгаа шүү, Зариг өнөрөө л шизо өвчтэй болохоо харуулсан,

Зочин
Зочин
2023-11-22 13:37

Б.Энхбаяр гэгч энэ Хууль Зүйн сайд ухаантай Буриад нөхөр бол ш�##� худлаа амьтан байдаг шүү. Худлаа шударгын дүр эсгэгч буриад байна лээ.

Зочин
Зочин
2023-11-22 16:04

Б.Энхбаяр шудрага дүр эсгэсэн юуч хийж чадахгүй гар шүү

Зочин
Зочин
2023-11-22 17:44
Reply to  Зочин

Su batbokdiin sugnii us bizde

Үл таалагч
Үл таалагч
2023-11-22 16:17

Хуулийнхны мэдлэг чадвар сул. Харин авилга хахуульд �##�ь хэдийн живсэн. Хүнд сурт�##� ихтэй гар хардаг болчихсон газар гэдгийг иргэд хэлдэг. Үүнийг анхаарч авч хэлэлцдэггүй нэг тийм авилгажсан газар болчихсон. Зөв сэдэв хөндсөн, ха�##�ттай с�##�барын нэг нь... ийм дүр зураг харж ёс зүйгүй гэдгийг харлаа. Армийн нэр хүндийг иймэрхүү дураараа дургидаг нөхдийн үйлдэл бдаг юм бна.

Зочин
Зочин
2023-11-22 17:27

Сэтгүүлчдыг барьж хорих атгаг санаа агуулсан хүн

Өсөрхөг сайд Монголын төрийн албанд хэрэггүй
Өсөрхөг сайд Монголын төрийн албанд хэрэггүй
2023-11-22 19:28

Б.Энхбаяр өсөрхөг хувийн характертай хүн байна. Сэтгүүлчийн асуултанд 5 минут хариулт өгөөд аятайхан мултрах ноён нуруу �##�га

Зочин
Зочин
2023-11-22 19:29

Mongoliin niigem yag unendee sotsiin uyiin dictator uzleesee er salj chadahgui bn toriin hund surtal ni hurtel jijig hudaldaa erhelj bui tuts delguur irgendee er byaraa uzuulsen tsagdaa nar ni hulgaich nartaigaa temtseh bidh Helen touts delguuruudteigee temtseed torgood unendee or undisguised oorchlolt heregtei bn

Зочин
Зочин
2023-11-22 19:46

Болиоч ээ харин ч Энхбаяр caiд маш хариуцлагатай шүү. ОДОО сайд болчихоо их зан гаргаагүй шүү. ӨНӨРӨӨ АРАЙ Л ДЭНДҮҮ ХҮН РҮҮ ДАВШЛАХ ЮМАА МАШ СОЁЛГҮЙ АРАЙ Л ДЭНДҮҮ ЗААВАЛ ХҮНИЙГ МУУ БОЛГОХ ГЭЭД ХАР ХУРДААРАА ГҮЙХ НЬ МУУХАЙ БАЙНА ШҮҮ ӨНӨРӨӨ.

Зочин
Зочин
2023-11-22 19:47

ЭНХБАЯР САЙДЫГ БҮҮ ХОРЛОХ ГЭЭД БАЙ ӨНӨР ӨӨ

Зочин
Зочин
2023-11-23 00:01

За тэр Өнөрцэцэгийг бол хараад л бөөлжмөөр дургүй хүрэхээр авирлаж байна лээ шүү.

Зочин
Зочин
2023-11-23 07:44

ЗАРАГ ӨНӨРӨӨ НЯМБААТАРЫГ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХАД ЦЭРЭГ АРМИТАЙ ХОЛБООТОЙ СЭДВИЙГ ХӨНДӨӨГҮЙ.ЯАГААД ХӨНДӨӨГҮЙ ГЭВЭЛ ХИЛИЙН БА ДОТООДЫН ЦЭРЭГ БОЛ ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ШУУД ХАРЬЯАНД БАЙДАГТАЙ ХОЛБООТОЙ.НЯМБААТАР АЖЛАА ӨГСӨНИЙ ДАРААХАН НЬ Л ЦЭРЭГ АРМИ РУУ ДАЙРААД ӨГЛӨӨ.

зочин
зочин
2023-11-29 15:47

өнөрөө гэгч нь юун дээр дөрөөлж өөрийхөө булхайг дарахаа сайн мэддэг хүн шиг санагдсан ..

Холбоотой мэдээ

Back to top button