Эдийн засгийн мэдээ

Шинэ бонд гаргаж, “Хуралдай” бондыг хувалдан авахад зарцуулах уу

Засгийн газар 2017 онд “Хуралдай” бонд гаргасан.

Тус бондыг хөрөнгө оруулагчдаас эргүүлэн худалдан авах саналтай буй тухай энэ оны нэгдүгээр сард мэдээлэгдэж байв. Тэгвэл, энэ сард Засгийн газар “Хуралдай” бондыг худалдаж авах саналаа тавьжээ.

“Хуралдай” бондыг худалдаж авбал өр төлөх хугацаа тодорхой хэмжээнд хойшлох юм.

Гэхдээ худалдаж авах санхүүгийн эх үүсвэр байгаа эсэх нь анхаарал татна.

Тэгвэл, Засгийн газар шинээр бонд гаргана. Уг бондын санхүүжилтээр “Хуралдай” бондыг худалдаж авна гэдэг мэдээлэл байна.

Засгийн газар 2012 онд “Чингис хаан” бонд гаргаснаас хойш өрийн төлбөрийг хойшлуулахын тулд дахин шинэ бонд гаргаж, дахин санхүүжүүлж ирсэн.

Тодруулбал, “Чингис хаан” бондоос хойш “Дим сам”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Хуралдай”, “Номад” зэрэг бондыг гаргасан юм.

Одоогийн байдлаар “Хуралдай”, “Номанд”, “Сенчири”, “Сенчири-2” бондууд төлөгдөөгүй үлдсэн. Бусдыг нь төлсөн.

“Хуралдай” бондыг ирэх 2024 онд төлөх ёстой бөгөөд 8.75 хувийн хүүтэй, 390.7 сая ам.долларын дүнтэй юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button