Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Озоны давхарга нөхөгдөөгүй, харин ч томорсон

Озоны давхарга цоорсон нь бага багаар нөхөгдөж байгаа гэж эрдэмтэд үздэг. Тэгтэл мягмар гарагт /2023.11.21/ “Nature Communications” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа нөхөгдөөгүй, харин ч томорсон байж магадгүй гэх дүгнэлтэд хүржээ.

Антарктидын озоны давхарга цоорсны дараа дэлхийн улс орнууд 1987 онд озоны давхаргыг устгадаг 100 гаруй химийн бодисыг хориглох эсвэл хэрэглээг нь бууруулах тохиролцоонд хүрсэн. Озоны давхаргын цооролтод хлорфторт нүүрстөрөгчийн (CFC) нэгдлүүд хамгийн их нөлөөлдөг.

Хориг тавьсны үр дүнд озоны давхарга нөхөгдөж байна гэдгийг харуулсан судалгаанууд хэд хэдэн удаа хийгдсэн билээ. Тэгвэл Шинэ Зеланд улсын эрдэмтэд шинээр судалгаа явуулж Антарктидын озоны давхарга 2004 оноос хойш 26 хувиар буурсан гэдгийг илрүүлсэн байна.

Эрдэмтэд дүн шинжилгээ явуулсны эцэст Өмнөд туйлын нам даралттай, маш хүйтэн агаарын урсгалд өөрчлөлт орсны улмаас озоны давхарга нимгэрч байна гэдгийг олж тогтоожээ. Мөн нарны циклийн өөрчлөлт, ойн түймэр, галт уулаас ялгардаг бохирдуулагч бодисын улмаас озоны давхарга нимгэрч болно гэдгийг онцолсон юм.

Судалгааг ахалж бичсэн Отаго их сургуулийн Ханна Кессеник “Бидний явуулсан судалгаа озоны давхаргад үүссэн том нүх нь дан ганц CFC-ээс болж үүсдэггүй байх магадлалтайг харууллаа” гэж хэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button