Дэлхийн банк метроны төсөлтэй танилцсаны дараа хамтран ажиллах эсэхээ шийдье гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Мара Уорвик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын зам, тээврийн хөдөлгөөнд оролцогч талуудын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний эрчим, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн үе шаттай ажлуудыг олон улсын туршлагын дагуу жишиг гудамж болгох, замын хөдөлгөөний удирдлагын төвийн цар хүрээ, техник технологийг шинэчлэх, нэгдсэн системийг бий болгох замаар түгжрэлийг бууруулах, хэвтээ тэнхлэгийн шинэ гарцыг бий болгох, замын өргөтгөл шинэчлэлийг хийх ач холбогдолтой “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-д үргэлжлүүлэн хамтарч ажиллахад таатай байх болно” хэмээсэн юм.
Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг шийдвэрлэх хүрээнд метроны төслийг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа хэлж, ТЭЗҮ боловсруулах, ажлын даалгавар, тендерийн баримт бичиг боловсруулахад хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

Дэлхийн банкны Монгол, Хятад, Солонгос Улс хариуцсан захирал Мара Уорвик цаашид аж үйлдвэрийн парк байгуулах, Улаанбаатар хотод тулгамдаад буй үер усны байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж, метроны төслийн хувьд дэлгэрэнгүй мэдээллийг авсны дараа дахин санал солилцох боломжтой гэсэн юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Метро мулт
Цахаилгааны асууд�##� хамгийн эхэнд шийдэгдэх ёстой эргүү минь ээ
цахилгаан станц
авилг�##�гүй бол хамтарч ажиллая гэж орчуулж болохоор.
Эд нар мэдэж байгаа байлгүй. Манай дарга нар хэт баяжаад бас тулгасан бололтой. Уул нь ганц луйварчны хөрөнгөөр л хийчих асууд�##�.
Санхүүжүүлэх биш бэлэн хийгээд өгцөн нь дээр ээ. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд үнэндээ Монголчуудаас яс хавтайдаг болсон. Хамгийн сүүлийн жишээ: Дарханы зам, Алтанбулагийн хилийн ша-лганы байр. Тэрний оронд Хятадуудад мөнгө өгч бариулаад, Дэлхийн банканд зээл төлсөн нь дээр.
Нянбактер хошного угаасаа юу ч хийж чадахгүй
Ажлаа өгөөд �######�ж үз
Монголд хамгийн дутагд�##�тай зүйл бол цахилгаан гаргах эх үүсгэвэр, нефьтийн үйлдвэр, химийн үйлдвэр. Хамгийн илүүдэлтэй нь суудлын авто машин-энэ нь түгжрэлийн үндэс. !
Метро , & U Bahn ,бол мөрөөдөл байсан.Одоо бол ингээд мөрөөдөл биелээсэй гэж хүсэж байна. Миний хийж чадах зүйл яг юу байгаа бол?бодож сууна даа! Бие биенийхээ хийсэн ажлыг дэмжээд хамтдаа дэлхийн хөгжилд хамт �##�хах хүсэлтэй байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье!
митро зав�##� барих естои ! !