Нийгэм мэдээ

Халамж олгодог мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна

Нийгмийн халамжийн сан хариуцсан ахлах болон олголт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулж байна.

Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай, ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Д.Гэрэлтуяа, ХНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах шинжээч Б.Алтанцэцэг нар болон 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн халамжийн сан болон олголт хариуцсан 80 албан хаагч хамрагдлаа.

Тодруулбал,

  • Нийгмийн халамжийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, санал солилцох-"И-халамж" системийн хөгжүүлэлт, нийтлэг тохиолдож буй асуудлуудыг кейс дээр ажиллаж, дүн шинжилгээ хийх
  • Нийгмийн халамжийн сангийн төсөвлөлт, цагалбар бэлтгэх арга зүй-Салбарын хяналт, аудитын байгууллагын дүгнэлт түүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ-Нийгмийн халамжийн сангийн сарын мэдээ болон төвлөрүүлсэн орлогыг бүртгэх, 72 нэр төрлийн судалгааг гаргахад анхаарах асуудлууд
  • Статистикийн талаарх үндсэн ойлголт анхаарах асуудлууд-Нийгмийн халамжийн сангийн шинэчилсэн тайлан, мэдээний загварыг танилцуулах зэрэг асуудлуудын хүрээнд явагдлаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button