Нийгэм мэдээ

БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг энэ сарын 26-наас бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 26-29-ний өдрүүдэд бүртгэнэ. Мөн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг ч энэ үеэр хийнэ.

Шалгалтын бүртгэлийг Ehalamj.mn цахим сайтаар хийж, 4261 хүнийг сонгон авна.

Улмаар, I ээлжийн шалгалт 3 дугаар сарын 19-нөөс 4 дүгээр сарын 23, II ээлжийн шалгалт 6 дугаар сарын 10-28, III ээлжийн шалгалт 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 6-ны хооронд тус тус болно.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудаснаас авах боломжтой.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button