Улс төрийн мэдээ

"Цалинтай ээжийн 50 мянгыг гурав дахин нэмэх санал хүргүүлсэн"

Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг, ахмад настны тэтгэвэр дундаж нь 785.6 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянга болж нэмэгдэнэ.

Түүнчлэн 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 375 мянган төгрөг болно. Харин энэ шийдвэрт цалинтай ээжийн мөнгөн тэтгэмж нэмэгдэхээр тусгагдаагүй. Тэгвэл энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Хүүхдийн мөнгө хүүхдийн тоогоор олгогдох ёстой. Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр  2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусган, Сангийн яаманд хүргүүлсэн.

50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр санал хүргүүлсэн. Энэ жил сонгуулийн жил учраас нэмэх боломжгүй. Халамжийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулиараа хориотой. Цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг. Хөдөлмөрийн хөлний доод хэмжээ болох 660 мянган төгрөгтэй дүйцүүлэн  олгоно гэвэл хамрах хүрээ нэмэгдэж орж ирнэ. Халамж гавэл зорилтот бүлэг рүү хүргэх ёстой. Халамжаас гаргахгүй бол халамжийн төсөв  томорч орж ирнэ.

Бид Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах үүрэг чиглэл авсан. Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий.  Төр хүн амын өсөлтөө дэмжих ёстой. Дэмжээгүйгээс  1990-2015 он хүртэл төрөлт буурсны горыг өнөөдөр бид  амсч байна.  Тийм учраас хүн амаа өсгөх бодлогыг дэмжих ёстой. Нөгөө талдаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ёстой. Тэгэхгүй бол үлдсэн жаахан хэсэг нь хөдөлмөр эрхлээд энэ их нэмэгдлийг төсөв дийлэх үү гэдэг асуудал үүснэ" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-29 23:03

Зөв шүү

Зочин
Зочин
2024-04-01 08:14

Tsalintai eej gexee boli. ajil xiij baisan xynee demjix gej shal xudlaa. Xulgaich xumslagch ta buxend xamgaa aldsan baix shuu. Ajil xiideggui uuriinxee toiron xureelegsdiig l tetgemj yavdag biz dee ta nar.

Зочин
Зочин
2024-04-01 08:23

Tetgeveriin deed xemjeeg 2013-9-1 umnux xymyysiig 1404k gej xyazgaar tavixaa boli luivarchidaa. Iimerxyy xalamj avagsad bidnii mungunuus xumsalj xyyxdee tejeej baigaa bailgui.

Зочин
Зочин
2024-04-01 10:25

Хэний төлөө хүүхэд гаргачихаад ул аас мөнгө нэхээд байдаг юм

Зочин
Зочин
2024-04-03 14:49

Tsalintai eej geed bgaa 50 nemmeer ym vnen ylgawarlan gaduurhaj bna gants bie eej hvvhdee harah hvngvi 50 k gaar yu awhuu ajilchgvi arai arai tetegwer nemj bolj bj arai arai

Холбоотой мэдээ

Back to top button