УРЛАГ

Шүүмж: Монгол Хаан жүжиг Лондонгийн Колисиум театрын тайзнаа

Орос, Хятадын дунд орших далайд гарцгүй Монгол Улс бол  барууны ертөнцийн хувьд гүйцэд нээж таниагүй газар хэвээр байсаар байна. Их Британи болон Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 60 жилийг ойг тохиолдуулан Монгол Хаан хэмээх туулсийн жүжгийг Лондонгийн Колисиум театрын тайзнаа цөөхөн удаа толилуулж байгаа юм.

Монгол жүжиг Европын үзэгчдэд анх удаа хүрч байгаа түүхэн үйл явдал энэ бөгөөд нүүдэлчдийн уламжлалт соёлыг таниулах эхний алхам болж байна.

Монголын зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн энэ жүжгийн зохиолыг 1998 онд бичсэн бөгөөд Тамгагүй төр гэдэг нэртэй байв. Лондонд Монгол Хаан гэсэн нэртэй ирсэн энэ жүжгийг Англи хэлнээ John Man орчуулж Timberlake Wertenbaker англи хувилбарт тохируулсан. Жүжгийг Монгол хэлээр тоглож, тайзны дээр англи орчуулгыг нь гаргаж байгаа юм.

Хиерөү Баатарын найруулсан Монгол Хаан жүжиг үзэгчдийг 2000 жилийн тэртээх үйл явдалд хөтлөх бөгөөд Арчун Хаан (Ганболдын Эрдэнэбилэг тоглосон) хэмээх төр улсынхаа төлөө бүхнээ зориулах итгэл үнэмшил, үүрэг хариуцлага бүхий хүчирхэг удирдагчийн тухай өгүүлэх болно.

Хааны хоёр хатнаас (Уртнасангийн Уранчимэг, Одхүүгийн Дөлгөөн нар тоглосон) хоёр хүү хэдхэн хоногийн зайтай мэндлэхэд хааны шадар (Сугарын Болд-Эрдэнэ тоглосон) хаант улсын хувь заяаг өөрчлөх хорон муу хуйвалдааныг зохионо.

Энэ жүжиг Шекспирийн зохиолын хэв маягтай тун төстэй. Тухайлбал, Шекспирийг өөрийг нь ч гайхшруулж мэдэх эмгэнэлт үйл явдал бол үүний жишээ. Жүжгийн үг яриа нь ихэвчлэн шүлэглэсэн байх бөгөөд зүйрлэл ихтэй. Мөн жүжигчид нь түүнийг илэрхийлэхдээ маш нухацтай хандана. Тиймээс, энэ жүжиг Лондонгийн стандарттай харьцуулахад агуулгын хувьд тийм гүн гүнзгий биш ч гэлээ гурван цаг үргэлжилнэ.

Лондон Колисиум бол Лондонгийн хамгийн том тайзуудын нэг. Гэвч Монгол Хаан жүжиг энэ театрын өнцөг булан бүрийг дүүргэж чадаж байна. Өмнө нь Лондонд ийм зүйл болж байгаагүй юм. Даваасүрэнгийн Баярбаатарын дэглэсэн бүжгийн хэсгүүдэд нийт 70 гаруй хүн оролцох бөгөөд тэд бүгд хоорондоо цогц болж, Мгямарын Бирваагийн зохиосон хөг аялгууд найруулсан нарийн дэглэлт үзүүлнэ.

Очиржанцангийн Болдын хувцас загвар үзэгчдийг алмайруулах бөгөөд нүсэр, мөн нарийн чимэглэл бүхий тайз засал нүдний өмнө хэдэнтээ хувирч өөрчлөгдөх нь гайхалтай.

Andrew Ellis-ийн тайзны гэрэлтүүлэг жүжгийн цар хүрээг улам нэмэхийн дээр галаар тургилах луу гарч ирэх нь өнгө сүрийг улам нэмэх бөгөөд энэ бүхэн эрх мэдлийн төлөөх цуст тулаанаар өндөрлөнө. Жүжигчдийг илүү тодруулж харуулах, эсвэл үйл явдалд түлхүү ач холбогдол өгөх хэрэгтэй байсан болов уу гэж бодогдож магадгүй. Гэхдээ энэ бол Монгол жүжиг. Мөн харах нүдийг баясгах урлаг учраас та тайзны дээрх орчуулгыг харахгүй байсан ч гол санааг нь ойлгож болох тийм л тоглолт.

Монголын зөвхөн театрын урлагийг таниулж байгаагийн хувьд ч бус, Монголын соёл, уламжлалын хаалгыг нээж байгаагийн хувьд энэ бол ялалт байлаа. Монгол Хаан бол үзсэн үзэгчид нь өөрсдийгөө азтайд тооцож болох, урьд өмнө байгаагүй тийм үзэгдэл, үйл явдал болж байна.

Эх сурвалжийг ЭНД дарж уншаарай.

/Редакцийн бус контент/

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочиншал тэнэг
Зочиншал тэнэг

Англид гарна гэдэг маш том ололт

Зочин
Зочин

Англи Амеркичууд олон улсыг нүд амыг нь солийлгож титр уншуулдаг бол монголчууд 1 удаа байрыг нь сольсон юм биздээ

Зочин
Зочин
Reply to  Зочин

Луу гаргасан нь таалагдахгүй байна. Тэд биднийг хятад гэж бодох вий... Цагаан шонхор шувуу гаргавал яасан юм бэ?

Бахархал
Бахархал

Монголоороо тоглож байгаа нь нүүдэлчдийн онцлог. Аядуу зөөлөн тавилттай Англичуудын хувьд өөр ертөнц ирсэн гэж харж байгаа байх.

Зочин
Зочин

Нэг хүнийг тахин шүтэхийн сонгодог жишээ.

Baba
Baba

Үлгэр юм уу

Зочин
Зочин

Өөр жүжиг зөндөө байхад хогын юм хийх гэж

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу мэдэхгүй мэдлэггүй чам зэргийн тэнэгүүд, эсвэл Хужаагийн бохир цус орсон эрлийзүүд их шүүмжилж байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button