Нийгэм мэдээ

Нялхсын хурим хийх, гэмтнийг шийтгэхэд сайн өдөр

Аргын тооллын 11 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 13, Гоё хүүхэн одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 12 минутад мандан, 17 цаг 6 минутад жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар явахаар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үрээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Х.Нямбаатар
Х.Нямбаатар

Өнөрөөг саатуулахад тохирох өдөр

Зочин
Зочин

Амар амгалан бай. Бусдыг энэрч тусла гээд байдаг байж ЮУУНД турхирсан үйлдэл хийлгэх гээд байна. Шашинтай чинь харшлахгүй бол хэдэн хүн цааш нь харуулж шийтгэж магадгүй нь дэ хүмүүс.....

Холбоотой мэдээ

Back to top button