Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ЭТТ ХК-ийн БЭТ-өөр “Ерөнхийлөгчийн хүн” Ж.Ганбат дахин очно

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-өөр томилогдсон Ж.Ганбатын хугацаа өнгөрөгч аравдугаар сарын 26-нд дууссан билээ.

Засгийн газар 2022 оны аравдугаар сард ЭТТ ХК-нд БЭТ-өөр Ж.Ганбатыг томилох шийдвэр гаргаж, дөрөвдүгээр сарын 12-нд хугацааг нь зургаан сараар сунгаж шийдвэрлэж байв.

2023 оны аравдугаар сарын 26-нд Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дууссан тул “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр аваачаад байгаа юм. Тухайн үед Ж.Ганбатыг "сарын дараа Гүйцэтгэх захирлаар буцаж ирнэ" хэмээцгээсэн.

Одоо Х.Мөнхжаргалыг жинхлэх үү, Ж.Ганбатыг БЭТ-өөр дахин аваачих уу гэдэг асуулт өчигдрөөс эхлээд үүсэж буй.

Учир нь, БЭТ-ийнх нь хугацааг сунгах бол Засгийн газарт бүрэн эрх олгох тухай хэмээх 1991 онд баталсан хуулиар зохицуулах юм.

Хуульд: “Онцгой дэглэм дуусгавар болсноос хойш 30 хоногоос доошгүй хугацаа өнгөрсний дараа тухайн үйлдвэрийн газар, байгууллагад дахин онцгой дэглэм тогтоох зайлшгүй шаардлага гарвал Засгийн газар энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж заасан. 

Тэгэхээр Эрдэнэс Тавантолгой ХК-нд онцгой дэглэм дахин тогтоож, БЭТ-ийн ажиллуулах шаардлагатай гэвэл арваннэгдүгээр сарын 26-наас хойш Засгийн газар шийдвэр гаргана гэсэн үг. Эл хугацаа өчигдрөөс эхэлсэн.

БЭТ-ийн ажиллах хугацааг сунгах Засгийн газрын тогтоолын төслийг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо хэлэлцэн дүгнэж, УИХ-д өргөн мэдүүлснээр УИХ эцэслэн шийдвэрлэх юм.

-Ж.Ганбат эсвэл Х.Мөнржаргал. Аль аль нь Ерөнхийлөгчийн хүмүүс-

Арваннэгдүгээр сарын 26-н өнгөрчихсөн тул Бүрэн эрхт төлөөлөгчийн нь хугацааг гурав дахиа сунгах уу, эсвэл Гүйцэтгэх захирлаар авч ирэх үү. Томилгоог Ерөнхий сайд хийх боловч Эрдэнэс Тавантолгой ХК-нд Ерөнхийлөгч хүнээ тавих уу, Засгийн газрын тэргүүн хүнээ аваачих уу гэдэг далд өрсөлдөөн өрнөдөг.

Гэхдээ Ж.Ганбат Ерөнхийлөгчийн хүн. Харин Х.Мөнхжаргал бол ЭТТ ХК доторх Ж.Ганбатын өөрийнх нь гарын хүн. Тэгэхээр хэн нь ч байсан Ерөнхийлөгчийн хүмүүс ЭТТ ХК-ийг удирдана гэсэн үг. Ж.Ганбатыг БЭТ-өөр дахин суулгах чиглэл давамгайлж байна.

-Төсөв зуурч тасралтгүй дээшлэгч-

Ж.Ганбатын хувьд, Сангийн яаманд 1995 онд анхлан хөл тавьсан. Төсвийн газарт мэргэжилтнээр ажлын гараагаа эхэлж байсан намтартай.

Нөгөө талаар төрийн өндөрлөгүүдтэй нэг нутаг нуга буюу Хэнтийнх. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг нутгаараа явахад хоцролгүй дагадаг гэдэг. Энэ утгаараа 2016 оноос хойш албан тушаалын асар том одыг атгаж, тасралтгүй дээшилсэн. Улс төрчдөөс ивээл авч, үргэлж албан тушаал ахиж ирсэн нэгэн билээ.

2016 оноос Сангийн яамны Төсвийн газрыг ахалж, гишүүд бүрт тойрогт нь “юм” суулгаж өгөх байдлаар улс төрчдөд тал засаж, өөрийн албан тушаал, карьерыг баталгаажуулж явсан гэж хөшигний ард яригддаг юм. Өөрөөр хэлбэл Хэнтийд төсвийн хамаг хөрөнгө мөнгө тавигдаж, шавар байшингууд болж нураагддагийн нэг шалтгаан нь, тэр хэмээн шүүмжлүүлж ирсэн. Төсвийн хамаг жонхууг зуурсаар удаж буй.

Сангийн яамны газрын дарга хийж төсөв зуурахдаа хажуугаар нь Төрийн банкны ТУЗ-ийн даргаар, 2022 оны гуравдугаар сараас Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар хүртэл томилогдож ажилласан.

С.Наранцогтыг шинээр байгуулагдсан Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар томилогдсоны дараа түүний оронд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд нь ирж байв. БЭТ болохдоо хүртэл эл албыг давхар хашсаар суусан, асар олон давхар дээлтэй хүн болж хувирсан.

-БЭТ-өөр дахин очвол ТНБД-ын суудал нь гарцаагүй яригдана-

Хэрэв тэр дахин БЭТ-өөр дахин очвол ТНБД-ын албан тушаалд энэ удаа томилгоо хийгдэж таарах юм. Эл албан тушаалд горилогчдын марафон Ж.Ганбатыг ЭТТ ХК-нд очход л эхэлж байсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-27 10:24

Энэ Ерөнхийлөгч одоо юм болгонд оролцдогоо болимоор юмаа аа. Хуулиараа бол Ерөнхий сайд л хэнийг томилохоо мэдэх ёстой ш дээ

Зочин
Зочин
2023-11-27 13:05

Хүрэлсүх бүүр энэ ЭТТ компаниар наадаж дуусгах нь ээ. Эхнийх нь хүнийг шоронд хийсэн. Одоо энэ БЭТ гэж хүнийг дараа нь бас яах л болдоо.

Зочин
Зочин
2023-11-27 14:14

Ганбат ч тэр Наранцогтын дэргэд бол чадвартай гайгүй шудрагадуу хүн. Наранцогт бол ёстой хүн хог шүү дээ

Зочин
Зочин
2023-11-27 15:29

Үнэн өлөн гар уу. Явсан газар болгондоо гай чирсэн новш гэж

Нэр Од
Нэр Од
2023-11-28 10:08
Reply to  Зочин

Шударга з�##�уу дахиад очиж зөв та нар хулгай чинь бүтэхгүй болохоор шантажилж эхлэв үү Хуцаарай муу гөлөгнүүд ээ

Холбоотой мэдээ

Back to top button