Нийгэм мэдээ

MLBB: Lilgun баг ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Moonton студиэс жил бүр зохион байгуулдаг Mobile Legends: Bang Bang тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Wildcard шат арваннэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Малайз улсын Селангор хотод зохиогдлоо.

Уг тэмцээнд Монгол улсаас шалгарсан Team Lilgun баг амжилттай оролцож, B хэсэгт, Оросын Umbrella Squad, Перугийн Imperio, Хятадын KeepBest Gaming багуудыг тус бүр 2-1 харьцаатай хожиж, B хэсгийг тэргүүлэн, CrossOver тоглолтод нөгөө хэсгийн хоёроор гарсан Лаосын Niightmare багийн эсрэг Bo5 цуврал 3:0 харьцаатайгаар ялалт байгуулан үндсэн тэмцээнд оролцох эрхийг авчээ.

Хэсгийн шатанд тэд C хэсэгт хуваарилагдсан бөгөөд тус хэсэгт MPL PH S12, M2-ийн Аварга Филиппиний AP.Bren мөн Сингапурын Team Flash, Мьянмарын Burmese Ghouls багууд багтаж байгаа юм. Манай багийн хувьд өмнө нь IESF-ийн тэмцээнд AP.Bren-тэй 2 удаа тоглож, 2:1, 3:0 харьцаатай хожигдож байсан юм.

M5 World Championship тэмцээний хэсгийн шатны тоглолтууд ирэх сарын 2-ноос Филиппин улсын Манила хотод эхлэх ба Lilgun багийн тоглолтууд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэх юм.

Энэхүү тэмцээн тэдний хувьд дөнгөж эхлэл бөгөөд илүү хүндхэн тоглолтууд, илүү хүнд багууд тэднийг Дэлхийн Аваргын хэсгийн шатанд хүлээж байна.

LILGUN багийн бүрэлдэхүүн:

  1. Aizn
  2. Zxaura
  3. Forbid
  4. Bebex
  5. Ethan
  6. ZMitch (Coach

Т.НАНДИН-ЭРДЭНЭ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button