Top StoriesНийгэм ярилцлага

Эрэгтэйчүүдийн эмч Ц.Ариунбаяр: Бэлгийн сулрал зүрхний шигдээс өвчний эхний дохио

Эрэгтэйчүүдийн “Цэ-Пү” эмнэлгийн эмч Цэдэн-Ишийн Ариунбаяр монгол эрчүүдийг эрүүл байлгахын тухайд эмэгтэйчүүдтэй хамтарч ажиллах шаардлага үүсч байна гэв. Учир нь манай эрчүүд өөрсдөө эрүүл мэндийн асуудалдаа анхаарал тавьдаггүй учраас л тэр. Түүнчлэн эмчтэй эрэгтэйчүүдийн үргүйдэл болон тэдний амин чухал даавар болох тестостероны талаар ярилцлаа.

- Тамхи эр бэлгийн эсийн толгой доторх удамшлын мэдээллийг гэмтээдэг -

-Эрэгтэйчүүдийн эмнэлэг гэхээр бэлгийн замын халдварт өвчин л эмчилдэг юмшиг ойлголт нийтлэг байдаг. Энэ ойлголтоосоо болоод эрүүл мэндийн бусад асуудлаараа хаана хэнд хандахаа мэдэхгүй тохиолдол ч цөөнгүй л байх...?

-Тийм л дээ. Эрэгтэйчүүдийн эмнэлэг гэхээр манайхан бэлгийн замын өвчин гэж буруу ойлгодог. Гэтэл бидний гол зорилго эрэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх. Гэвч бодит амьдрал дээр хүмүүс тэр тусмаа эмэгтэйчүүд үргүйдлийн асуудлаа сайн ойлгохгүй байна. Манай нийгмийн хамгийн хүчтэй бүлгэм бол эмэгтэйчүүд. Эмнэлэгт эхнэрүүд л нөхрөө чирээд ирдэг. Тэд эхнэрийн командаар үзүүлж, эмчлүүлдэг. Ийм бүсгүйчүүдийн нөхрийн эрүүл мэнд, эмчилгээ маш үр дүнтэй. Харин нөгөө талд эсрэгээрээ нөхрөө дэмждэггүй эмэгтэйчүүд бий. Нэг шинжилгэээ өгчхөөд эхнэрээс мөнгийг нь шилжүүлүүлье гэдэг ч юмуу эмчилгээний зардал дээр хүртэл хараат тохиолдолд үр дүн муутай. Тэгэхээр ерөөсөө эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал дээр эхнэрүүдийг татан оролцуулмаар байдаг. Эхнэр, нөхөр хоёулаа хүүхэдтэй болохыг хүсч байгаа. Гэвч түрүүлээд эмэгтэйчүүд  эмнэлэг рүү явдаг. Гэтэл үргүйдлийн 50 хувь нь нөхөрт, 50 хувь нь эхнэрт хамаатай асуудал шүү дээ. Нөхөр ч гэсэн үзүүлэх ёстой. Тэгээд эхнэр эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхээр эмч нь нөхөртөө энэ эмийг уугаарай гээд бичээд өгчихдөг учраас тэд үзлэг оношилгооноос хаягдаад байна. Эрчүүдийн эрүүл мэндийн гол асуудал энэ л байгаа юм. 

-Үргүйдэл нийтлэг их байна гэсэн үг үү?

-Бид нар тоо гаргаж чадахгүй байгаа. Яагаад гэхээр эрэгтэйчүүдийн үргүйдлийг бид хариуцах ёстой байтал эмэгтэйчүүд л эмнэлгээр явчихдаг. Гэхдээ л үргүйдэл элбэг байх магадлал маш өндөр. Эрэгтэйчүүдийн хамааралтай үргүйдлийн асуудал маш нийтлэг.

Нэгдүгээрт, тамхи нөлөөлнө. Сүүлийн үед тамхи цахилгаан, усан гэх мэт төрөл нь олширсон. Эр бэлгийн эсийн толгой дотор удамшлын мэдээлэл ДНХ, хромсомууд агуулж байдаг. Тамхи тэрийг очоод гэмтээчихдэг. Үүнийг оношилдог тоног төхөөрөмж нь монголд байхгүй ч ийм асуудалтай эрэгтэйн эхнэр жирэмсэлсэн ч ургийн гажигтай хүүхэд төрөх магадлал өндөртэй. Тамхичин хүмүүст эрүүл хүүхэд төрөх магадлал буурна. Тамхидалт их байх тусам үргүйдлийн асуудал ч үүснэ.

Хоёрдугаарт, түрүү булчирхайн үрэвсэл. Эрэгтэйчүүдтэй холбоотой үргүйдлийн үед зайлшгүй хийх ёстой шинжилгээ бол үрийн шингэнээс гадна түрүү булчирхайн шүүрлийг шинжлэх. Яагаад гэхээр эрэгтэй хүмүүст үрийн шингэн гэсэн шингэн байхгүй. Харин түүний биеэс гадагшлахаараа л тийм нэртэй болдог.  Үүнээс өмнө төмсөг, үрийн хүүдий, түрүү булчирхай гээд хэсгүүдэд салангид шүүрлүүд байдаг. Түрүү булчирхайн шүүрэл маш чухал бөгөөд үрэвсэл үүсэхээр чанар нь мууддаг. Тиймээс түрүү булчирхайн үрэвслийг үргүйдэл ярьж байгаа хүмүүс дээр зайлшгүй оношлох ёстой. Хамгийн төвөгтэй асуудал нь хүйтэн бүс дэх орнуудад түрүү булчирхайн үрэвсэл элбэг бий. Нөгөө талаас түрүү булчирхай дотор бэлгийн замын өвчин ороод үрэвсэл өгчихдөг. Өөрөөр хэлбэл бэлгийн замын өвчнийг дутуу эмчлэх юмбол түрүү булчирхай дотор ороод нуугдчихдаг. Үүнийг түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ хийж байж л илрүүлнэ. Үрийн шингэнээс юу ч илрэхгүй.

Түрүү булчирхайн энэ төрлийн асуудалтай хүмүүсийн эхнэрээс үрэвсэл салдаггүй. Эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхээр л улайлт, бохирдол, мөөгөнцөр гээд янз бүрийн онош тавиад эмчилгээ хийгээд явуулна. Нөхөртэйгээ унтаад буцаагаад үрэвсэнэ. Энд нэг харамсалтай эмэгтэйчүүдийн эмч нар нөхрөө үзүүл гэж хэлэхийн оронд эмчилгээ бичээд хамт уу гээд явуулчихдаг. Эндээс харахад нөхөр эмчлүүлэх, оношлуулах эрхгүй, эхнэрийн авч ирсэн эмийг л уух үүрэгтэй харагдаж байна. Ядаж байхад тэр нь ихэвчлэн буруу эмчилгээ өгчихнө. Тэгээд эхнэрийн эмчилгээ ч олигтой үр дүн гарахгүй, үргүйдлийн асуудал нь үргэлжлээд л  байна.  

Гуравдугаарт, эр бэлгийн эсийн чанарыг муутгадаг хүчин зүйл нь чихрийн шижин, таргалалтын асуудал. Манай монголд сүүлийн үед ихэссэн. Харин энэ бүхний цаана тестостерон дааврын дутагдал нуугдаж байдаг. Тэрнийг бас оношилж байх ёстой юмаа.

-Тестостерон хөвгүүдийг эр хүн болгодог, эрчүүдийг бяр чадалтай, чалхтай, үр тогтоох чадвартай байлгадаг даавар -

-Тестостерон дээрх хүчин зүйлсээс илүү үүрэгтэй болж таарав уу?

-Эрэгтэй хүний үр тогтоох чадварыг хариуцдаг хамгийн гол даавар нь төмсөгнөөс ялгардаг тестостерон. Хүүхдийг насанд хүрсэн хүн болгож хувиргадаг, эрэгтэй хүнийг бэлгийн чалхтай, үр тогтоох чадвартай, бяртай, тэнхээтэй байлгадаг зүйл бол тестостерон даавар. Энэ нь нас яваад ирэхээр аажмаар буурах ёстой. Гэвч сүүлийн жилүүдэд тестостерон даавар цагаасаа өмнө огцом унаж байна. Ингэхээр үрийн шингэний чанар муудна. Бэлгийн үйл ажиллагаа зогсоно. Таргалаад, даралт нь ихсэж чихрийн шижин болно. Ясны сийрэгжилт явагдана. Бүх булчин суларна. Жишээ нь, давсагны булчин сулрахаар дутуу шээнэ, шөнө олон босно. Шулуун гэдэсний булчин нь сулрахаар цагаан мах нь эргэнэ гэх мэтээр маш олон асуудал үүсдэг.  

-Тэгэхээр энэ бүхнээс сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

-Эхнэрүүдтэй нэгдэх нь чухал байна. Бид нөхрүүд рүү чиглэж маш олон жил тасралтгүй үйл ажиллагаа явууллаа. Гэвч ахиц ер гарахгүй байна. Эрчүүд эрүүл мэнддээ үнэхээр хайнга ханддаг. Эмчилгээнд ирж байгаа хүмүүсийг ажиглахад манай зөвлөгөө мэдээллийг эхнэрүүд нь уншаад нөхрөө явуулдаг. Тэгэхээр эрэгтэйчүүдийг эрүүл байлгахын тулд эхнэрүүдтэй л ажиллаж, танай нөхөр эрүүл байвал та ч гэсэн эрүүл байна гэдгийг ойлгуулахад анхаарч байна. Нөхөр түрүү булчирхай үрэвсчихсэн бол энэ нь явсаар олон жилийн дараа эхнэрт сав, өндгөвчний хавдар болно. Тэгэхээр эмэгтэйчүүд нөхрийнхөө түрүү булчирхайг нь эрүүл байлгахад анхаарч мэргэжлийн эмчид нь даатгах ёстой. Энд эмэгтэйчүүдийн эмч нар оролцох эрхгүй. Гэтэл ямар ч шинжилгээ хийхгүй нөхөртөө уулгаарай гээд эм бичиж өгдөг халтуурын эмчилгээ байж болохгүй.

Бэлгийн ажил эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг эрүүл байлгадаг. Мэдрэл, зүрх судас, дааврын тогтолцоо хэвийн байж гэмээнэ бэлгийн ажил хийдэг. Эрэгтэй хүн хийхээ боливол эдгээр системүүд нь асуудалтай гэсэн үг. Зүрх судасны тогтолцоо муу хүмүүсийн хөвчрөл нь мууддаг. Тамхи татсаар байгаад судсанд нарийсал үүсч бэлэг эрхтэн босохоо байна. Үүнийг шигдээс гэж нэрлэдэг. Энэ үед нь анхаарахгүй бол яваандаа зүрхний шигдээс болж нас бардаг. Жилдээ манайд 4000 орчим хүн тамхинаас болж нас бардаг судалгаа гарсан. Бэлгийн сулрал үүсч  байгаа нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх дохио юм. Тэр үед нь оношлоод эмчилчихсэн бол 4000 эмэгтэй бэлэвсрэхгүй л гэсэн үг. Тэгэхээр нөхрөө эрүүл байлгаж, хамтдаа өтөлье гэвэл бэлгийн үйл ажиллагаан дээр анхаарах ёстой. Хөдөө 14 хоног ээлжийн ажилд явчхаад ирээд эхнэртэйгээ унтдаггүй. Эхнэр нь чи өөр хүнтэй болж гээд муудалцдаг. Үнэн чанартаа тестостерон даавар нь унаад бэлгийн хүсэл нь байхгүй болчихдог. Эрэгтэй хүн тестостерон даавар өндөр байх үед өөртөө итгэлтэй, амбийцтай, амжилтын төлөө, гэр бүлийнхээ төлөө явдаг. Тестостерон нь уначихсан эрэгтэй хүн маань зорилгогүй болчихдог. Яваандаа маш амархан сэтгэл гутралд орж амиа хорлох тохиолдол ч бий.  

-Тестостерон даавар дутагдсан шинж тэмдгүүд нь бодитоор илэрдэг байх нь. Өөрсдөө л суурь мэдээлэл, мэдлэгтэй болчихвол...?

-Ер нь бол өөрт нь харагдана. Бүсэлхийн тойрог эрэгтэй хүн дээр 94 см-ээс дээш бол таргалалт гэсэн онош тавина. Тестостерон даавар хэвийн ажиллаж байгаа нөхцөлд ингэж таргалах бололцоогүй учраас гаднаас нь хараад мэдчихэж байна. Түүнчлэн эрэгтэй хүний зан ааш өөрчлөгддөг. Тестостерон даавар нь хэвийн эрчүүд гүндүүгүй, зоригтой, хэр баргийн юманд гомддоггүй, өвдөггүй, ёолдоггүй. Тестостерон даавар хэвийн байхад хэр баргийн өвдөлтийг тоохгүй. Тестостерон даавар уначхаар жаахан юман дээр гоншигноод, өвчин хэлээд, эхнэртэйгээ нийлж хов базаад, кино үзээд уйлах жишээтэй. Тестостерон чинь амбийцийн даавар байхгүй юу. Амжилтад хөтөлж хүргэдэг учраас Монгол улсын хөгжилд ч  хамааралтай. Тестостерон ясыг бат бөх байхад нөлөөлдөг. Хүмүүс кальци л ясыг “хариуцдаг” гэж ойлгоод байдаг. Үнэндээ кальци бол тестостерон гэдэг барилгачны хэрэглэж байгаа тоосго төдий зүйл.

-Ер нь эрчүүдэд тулгамдсан асуудал нь тестостерон дааврын дутагдал гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм шүү. Бид тестостероны талаар ойлгуулах гээд зөндөө контент хийж байна. Манай пээж, юүтүүб сувгийг дагахад олон өвчнөөр өвдөхгүй байх боломжтой. Бид эмчилгээнд явж байгаа хүмүүст гам бариулж, тестостерон дааврыг өсгөдөг. Үр дүнд нь даралт нь ихсэхгүй, жин хасна,  сахар нь буурна, толгой нь өвдөж ядрахаа болино. Монгол эрчүүдийг хамгийн их хорлоод байгаа зүрх судасны өвчин нь хүртэл буурдаг. Тестостерон даавар ихсэхээр зүрх судасны өвчин буурна, унахаар нас баралт ихэсдэг гэсэн олон улсын судалгаа бий.

-Эхнэр нь цуйван, бууз хийж өгөөд байвал нөхөр нь хавдар тусах эрсдэл л нэмэгдэнэ-

-Манай эрчүүд хорт хавдраар бас их өвдөх боллоо. Үүний учир шалтгаан нь...?

-Хорт хавдрын гэдэг чинь сахароз, фруктозын тариад байгаа “хэрэг”. Манай эрэгтэйчүүдийн хамгийн дуртай хоол нь цуйван. Гурил маань биед ороод сахар болно. Дараачийн дуртай хоол нь бууз. Бас л гурилаар хийнэ. Эдгээрээс авсан сахар элгийг өвчлүүлж хавдар болно. Ганцхан элэг гэлтгүй хоол боловсруулах замын эрхтнүүд, бүдүүн, нарийн гэдэс бүгдийг нь үрэвсүүлж, хавдар болчих гээд байдаг. Сахарын төрлийн энгийн нүүрс уснууд аюултай, хавдар үүсгэх хамгийн эрсдэлтэй. Дэлхий даяар далаад оноос хойш хорт хавдар ихэссэний шалтгаан нь бидний хүнсэнд маш их сахар нэмж өгсөнтэй холбоотой гэсэн судалгаа байна. Гэтэл эрэгтэй хүний ходоодыг эхнэр нь хариуцдаг. Эхнэр “миний хөгшин хоёулаа сайхан таван цулын шөл ууя, элэг идье” гээд гурилаас татгалзаад байвал нөхөр нь эрүүл, бяртай, тэнхээтэй, цус төлжилт сайн байна. Гурил идээд байвал эрэгтэй хүн дуусдаг юм даа.

-Эрэгтэйчүүдийг эрүүл байлгахын тухайд эмэгтэйчүүдтэй хамтран ажиллахаас өөр аргагүй юм байна?

-Бидэнд яг тийм л шаардлага үүсээд байгаа юм. Бид эрчүүдтэйгээ хэчнээн ажилласан ч эхнэр дээр очоод хичээл зүтгэл мохдог. Жишээ нь,  Д витаминыг 10 000 тунгаар өдөр болгон уу гээд бичээд өгнө. Энэ бол ердөө  л урьдчилан сэргийлэх тун юм.  Тэгэнгүүт эхнэр нь ийм өндөр тунгаар уудаггүй юм, 2000 –аар уухад хангалттай, Д витамин илүүдвэл муу гээд өөрчилчихнө. Тамхи татдаг хүмүүсийн судсан доторх үрэвслийг дарахын тулд Омега-3-ыг  өдөрт 8 хүртэлх ширхэгээр уулгадаг. Харин эхнэр хайрцаг дээрээ хоёроор уу гэсэн байна, чамд нэг хангалттай гээд л эмчилгээний үр дүнг байхгүй болгодог.

-Тэгэхээр хайрцаг дээрх тун хэмжээ манайд үйлчлэхгүй нь гэж ойлгож болох уу?

-Тэр эмчилгээний тун биш. Эмчилгээний тун бол эмчийн эрх мэдэл, ур чадварын асуудал. Жишээ нь, хорт хавдар эмчилж байгаа бол Д витаминыг бүр 100 мянгаар уулгана. Энэ бол эмчийн эмчилгээний тактик. Харин хайрцаг дээрх хэмжээ тухайн өдрийн хэрэгцээг зааж өгдөг. Өдөр тутам хэрэглэх тун, эмчилгээний тун гэдэг газар тэнгэр шиг ялгаатай. Д витамин л гэхэд ихэвчлэн 800 тун гэсэн байдаг. Гэтэл бид 300,000 хүртэл ашиглаж байна. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Маш ойлгомжтой энгийн жишээ хэлье. Тестостерон даавар гэдэг 300-400 цэрэг дороо удирддаг хурандаа. Гэтэл хурандаагийн дээр нэг генерал гээд тос дарга байдаг тэр нь бол Д витамин юм. Витамин биш бүр даавар байхгүй юу. Тэгээд бусад дааврыг удирддаг үүрэгтэй. Д витамин дутах юмбол тестостерон болон бусад бүх даавар ажиллахгүй.  Ямар ч даавар дутагдахад барагтай  яс сийрэгжиж, хугардаггүй. Харин Д унахад яс хугардаг. Хамгийн хүчтэй даавар. Д олон төрлийн хавдраас сэргийлж бас зогсоож чаддаг болохоор 100-150 гэдэг тоон дээр тултал барьж өгөөрэй гэж хэлдэг. Гэтэл манайхан лабораториуд 30 байхад хангалттай гэж үздэг. Энэ бол буруу. 

-Бид хөвгүүд дээрээ талаас нь хэрхэн анхаарвал зохилтой вэ?

-Хөвгүүдийн эрүүл мэндийг ээжүүд  хариуцдаг. Бэлгийн бойжилтыг маш зөв удирдах хэрэгтэй, буруу явуулбал тэр чигээр нь баллачихдаг. Бэлгийн бойжилт эрэгтэй хүний хамгийн хариуцлагатай үе. Бэлгийн бойжилтын үед тестостерон даавар ялгарна. Ингэснээр бэлэг эрхтэн, төмсөг нь томроод үр тогтоох чадвартай болно. Тэрнээс гадна зан характерийн тогтоодог. Мундаг дайчин, тэсвэр тэвчээртэй болох нь уу, эсвэл шантрамтгай хүүхэд болох нь уу. Нобелийн шагналыг ихэнхдээ эрчүүд аваад байгаа нь тестостероны хийж байгаа ажил бөгөөд тархийг гайхамшигтай удирддаг, логик сэтгэлгээтэй болгодог. Тестостерон гэх энэ “баатрыг” хүүхдүүдээс авахуулаад 80 настай өвгөн болтол бүгдээрээ мэддэг байгаасай гэж хүсмээр байна. Энэ бол шөнийн даавар бөгөөд 21 цагаас өглөөний 5 цагийн хооронд унтаад л байвал унаад, муудаад байдаггүй. Эрт унтдаг хүүхдүүд амжилттай, эрүүл саруул яваад байдаг. Оройтож унтдаг хүүхдүүд дандаа өвчин ээрээд, дээрээс нь сахилга бат, хүмүүжил асуудалтай болчихдог. Тийм учраас хүүхдүүдийг жаахан байх тусам бүр эрт унтуулах хэрэгтэй.

-Тестостерон даавар эрчүүдийн бараг зүрх юм биш үү?

-Тестостерон дааврыг унагаагаад тухайн хүн дээр хүйс солих эмчилгээ хийж болно. Эсрэгээрээ эмэгтэй хүнд тестостерон даавар нэмэгдүүлээд эрэгтэй болгож болно. Тэр бүхний цаана энэ даавар л явж байдаг. Тэгэхээр хүйс солих сонирхолгүй хүмүүс тестостерон даавраа унагахаар юу болохов. Том, том асуудал гарч ирнэ.

-Шөнө ээлжинд ажилладаг эрчүүдийн тестостерон буурч, бэлгийн сулралд ордог-

-Бэлгийн сулрал нийтлэг залуужиж байгаагийн шалтгаан нь?

-Эрчүүд нойроо хангалттай сайн авч байж тестостерон болон бусад даавраа хангалттай үйлдвэрлэнэ.  Сэтгэцийг эрүүл байлгадаг дааврыг ч шөнө үйлдвэрлэгддэг. Гэтэл манай монголын эрчүүд нь уул уурхайд шөнийн ээлжинд ажилладаг. Эргүүлийн цагдаа, тээврийн жолооч нар шөнө ажиллаад байхаар тестостерон нь унахаас өөр аргагүй. Манай дээр уурхайд ажилладаг 20 настай залуус эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орох ямар ч сонирхолгүй болчихлоо, босох ч үгүй байна гээд ирдэг. Шөнө ажилладаг учраас нөгөө даавар нь нийлэгжихгүй байгаа учраас асуудал үүсч байна. Дээрээс нь архи, тамхины хэрэглээ, Д витамины дутагдал нийлээд тестостерон даавар ажиллагаагүй болсонтой холбоотой.

-Эцэст нь та уншигчдад хандаад юуг хэлмээр байна вэ?

-Бид ард иргэдэд зөв мэдээлэл өгөх сонирхолтой, зорилготой. Жишээ нь хүмүүс Д ихдэх юмбол багадхаасаа илүү аюултай гэсэн хуурамч мэдээлэлд  итгэчихдэг. Үнэндээ Д дутагдвал хорт хавдар л яригдана. Монголд эерэгээр хандаж олон асуудлыг шийдэж болно. Д витамин дутагдах юмбол хорт хавдар тусна гэж ярихын оронд Д-гээ нөхвөл хорт хавдар тусахгүй шүү гэж эерэгээр уриалья. Нойргүйдэл хүний насыг богиносгодог. Нойргүйдэхэд бүх даавар унана, тархи өөрийгөө цэвэрлэж чадахгүйд хүрнэ, зүрх судасны өвчин, хорт хавдар үүсэх нөхцөл бүрддэг. Бид нар үүнийг мэдэж байгаа юм чинь яаж унтахыг сайхан заагаад өгчих хэрэгтэй. Орой болж өгвөл зурагт үзэхгүй утас маажихгүй, агаарт 30 минут алхаад эртхэн шиг унтчих. Оюутнууд 19 цагт унтаад шөнө 03 цагт босоод даалгавраа хийчих гэж зөвладаг. Ингэхэд эрүүл мэндийн асуудал үүсэхгүй. Шөнийн ажил хийдэг залууст өдөр яаж амрахыг заагаад өгчих. Цус багатай бол эм уу гэхийн оронд малын элгээ идээд бай. Энэ мэтээр бие биедээ дэм болох хэрэгтэй. Д хямдхан хэрнээ маш олон өвчнөөс сэргийлдэг. Тамхи их татдаг бол Омега 3 их уулгаад байхад нас баралтаас сэргийлдэг. Чихрийн шижин эдгэдэг өвчин. Өглөө эрт гүй, хоолны дэглэмээ барь, Д-г эмчилгээний тунгаар уу. Ингээд гоё бие биедээ энгийн хэрнээ зөв мэдээлэл, зөвлөгөө өгөөд явбал бид олон өвчнөөс сэргийлж чадна.

“Цэ-Пү” эмнэлэг 1996 онд байгуулагдсан.  Үүсгэн байгуулагч Ч.Цэдэн-Иш 1970 онд Унгарт эрэгтэйчүүдийн андарлогиор суралцсан монголын анхны эмч. 30 дахь жилдээ эрчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж буй уг эмнэлгийг өдгөө түүний хүү Ц.Ариунбаяр өвлөн авч яваа нь энэ.  Тэрбээр цаашид эмнэлгээ андарлоги, урологи, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, мэдрэл гээд илүү өргөн хүрээнд оношлох, эмчилдэг болгоно гэв. Үүнийгээ дагаад эмч нараа бэлтгэж илүү өргөн хүрээнд эмчлэх оношлох чадвартай болно гэлээ.

Ц.Ариунбаяр “Эмчийн ур чадвар, мэдлэг маш чухал. Бид өнөөдөр дэлхийн оношлогоо, эмчилгээнээс айхтар хоцорсон гэж хэлэхгүй. Тоног төхөөрөмжид л асуудал байдаг. Гэвч бид хамгийн боломжит тоног төхөөрөмжийг авч ирж байршуулан оношилгоо, шинжилгээгээ хийж байна. Өнөөдөр дэлхийн хэмжээний олон улсын хуралд онлайнаар оролцоход маргааш нь тэндээс сурснаа эмнэлэг дээрээ хэрэгжүүлдэг” гэж ярилаа. 

М.Ариунбаяр эмчийн Цэ-Пү эрэгтэйчүүдийн эмнэлгийн талаарх мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Б.ХАШ-ИЛД 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-28 08:24

Хаана байдаг,утасны дугаар байхгүй бн яаж мэдээлэл авч үйлчлүүлэх юм

Zochin
Zochin
2023-11-28 09:27
Reply to  Зочин

Tsirkiin zuun tald saaral 2n b bairand buyu manai bairand manai angiin huuhed ariukaa emch emchildeg um.

Зочин
Зочин
2023-11-28 14:16
Reply to  Zochin

shudnii emch ariuka

Зочин
Зочин
2023-11-28 12:28

Хүний өвчнөөр амин зулгаа з�##�гуулдаг худлаа гар юу яриад байгаа нь ойлгохдохгүй чух�##� цайрласан эмч гэхэд хэцүүхэн нөхөр

Зочин
Зочин
2023-11-28 12:59

Бас л чаадаг гар бнлээ дээ

Эмч
Эмч
2023-11-28 13:21

Ёстой хогийн эмч дээ энэ. Харьцаа гэж нохой, мэдлэг нь бараг би ч гүүглэдээд мэдчих боломжтой. Бүх зүйлийг мөнгөөр харсан хөгийн эмч, хогийн эмнэлэг. Ээдээ эрчүүд минь энэ заваан газар очиж сэтгэл, мөнгөөрөө хохиров. Найдвартай эмнэлгүүд олон шүү.

Greyharomny
Greyharomny
2023-11-28 14:48

Tegeheer erchuudiin urguidel edgerdeg gsn vgv?

Өмөөрнө
Өмөөрнө
2023-11-28 20:06

Нэрээ нуусан өөдгүй юмнууд юу ч мэдэхгүй байж хүнийг янз янзаар бичих юмаа. Ариунбаяр эмч чинь үнэхээр мундаг эмч. Боловсролтой мэдлэгтэй мэргэжилдээ эзэн болсон маш сайн эмч.

Мэдрэл
Мэдрэл
2023-11-28 21:02
Reply to  Өмөөрнө

Ариунбаяр пяязка өөрөө бичээ шаазнуу? Түй ч мэдлэггүй, харьцаа гэж адсага, хогийн мөнгө харсан эмч. Шинжилгээ өгсөн чинь баахан эмчилгээ бичсэнээ манайд хийлгэ, үгүй бол эмийн жор бичихгүй гэж гүлдийж байсан хулгайч шд. Хэзээ ч энэ хогийн газарлуу битгий яваарай!

Өмөөрнө
Өмөөрнө
2023-11-28 21:28
Reply to  Мэдрэл

Өөрөө л нэрээ нуусан хулгайч байна даа. Өвчин тусаад эдгээх гэж байгаа хүнээ янз янзаар хэлээд. Чам шиг ийм хогийн юмнууд л өвчин тусчаад хүний төлөө өвдсөн юм шиг загнадаг даа. Ариунбаяр эмч ийм хөгийн юманд хариу өгөх хүн биш шүү.

Зочин.
Зочин.
2023-11-28 21:18

Харьцаа бол үнэн байх шүү.мөнгө хөөсөн л эмнэлэг шиг санагдсан.жаахан хүн чанартай байх нь зөв боловуу.

Зочин
Зочин
2023-11-29 08:47

Уулзаж үзээгүй болохоор зан харьцааны т�##� дээр мэдэхгүй юм, ярилцлагыг уншихад мэдээлэл мэдлэг сайн л санагдлаа

Зочин
Зочин
2023-11-29 10:49

End yur ni humuus bichjee. Ene gar bol yostoi ochij uzuulj baigaa humuusiig mungu gej l hardag. Tegeed albaar setgel sanaagaar unagah yanz buriin yum helj bgaad baahan em taria emchilgee bichdeg. Uur gazar davhar uzuulehed zugeer garch baih jisheetei. Ene yariltslaga ni ch gesen niiteeree vape ashiglaj bgaag haraad ter niited zoriulsan marketing l hiij baigaa biz. Ene emneleg, ene emchid itgeltguiee. Setgel sanaa, tsag, mungunii garz shuu.

Зочин
Зочин
2023-11-29 13:53

Er n jaahan haritsaa muutai ongiroo baachka bna lee shaagaad avmaar novsh. Uuruu poz mashin baritsan mungu huuleel bjiidag. Tgeed mungu avj bgan bol huntei hun esoor haritsaad gargah heregteisht.

Зочин
Зочин
2023-11-29 18:29

Бүр яаж амьдраад бгаан бээ гэмээр л ярилцлага бна бас арай ийм бж болохгүй ээ, хүн уншаад айх ярилцлага бна онцгүй хүн санагдлаа хамаг идэж уудаг хоол унд, вит уух тун юу вээ

Зочин
Зочин
2023-11-29 21:37

Цэ-Пу эмнэлгээр үйлчлүүлж олон жил болж байнаа. Сүүлийн үеийн шинэ техинологоор тоноглож шинжилгээ хийж байгаад нь баяр хүргье. Ариунбаяр эмчдээ үзүүлж эмчлүүлж эрүүлжиж яваа учраас т�##�архаж явдагшүү.
Хян�##�танд нь орж зөвлөлгөө зааврын дагуу эмчилгээгээ хийлгэж сайн байгаа.
Эмнэлгийн хамт олонд т�##�архаж амжилт ерөөе. Тухтай орчин найрсаг хамт олон амжилт.

Зочин
Зочин
2023-11-30 10:52
Reply to  Зочин

Bitgii shaa ...Tse pu giin trol mini

Зочин
Зочин
2023-11-30 11:01

Энэ Цэ-Пү эмнэлэг Ц.Ариунбаяр гэж эмч бол эмч хүн биш....жинхэн луйварчин адгын шаар шүү. Өвчтөнд худ�##� нэмэлт эмчигээ бичиж хүнээс мөнгө саадаг газар шүү...харилцаа бол бүр нохойн бааснаас дор газар шүү...би очоод энэ муу �########�д үзүүлсэндээ дур гутдаг...өөр газар шинжилгээ өгөөд энэ л�##�рийн Ариунбаярын ярьсан хэлсэнг нь хэлтэл нүд нь орой дээрээ гарах шахаад толгой сэгсэрдийм дааа..Энэ газар битгий очоорой

Дорж
Дорж
2023-11-30 11:56

Ийм төрлийн хичээлийг ерөнхий боловсоролын сургуульд оруулах хэрэгтэй тэгж байж эрүүл саруул ирээдүйг бүтээнэ франц 11 наснаас хойш ордог юм билээ

хүннү
хүннү
2023-12-02 14:08

Манай эрэгтэйчүүдийн гэх эмнэлэгт бүү итгэ. Зүгээр л сэтгэлзүйгээр тоголдог нөхдүүд. Эрчүүдэд худлаа үнэн хэлж мөнгө авч амин зуулгаа з�##�гуулдаг хүмүүс. Ямарч үр дүн гарахгүй.Хамгийн муу бараа хамгийн их рекламтай байдаг” гэдэг үнэн.

Zochin
Zochin
2024-01-13 16:19

Ih sain emch yum shig bna! Surug zuil ih bichij bgaa humuus ni ene tuvshinii medleg bhgui buduuleg bolovsrolgui humuus bh gej oilgoloo!

Холбоотой мэдээ

Back to top button