Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: 11-р сард өдөрт ОХУ-ын армийн 931 цэрэг бэртэж, амь үрэгдсэн

Орос-Украины дайнд арван нэгдүгээр сард өдөрт дунджаар ОХУ-ын армийн мянга гаруй цэрэг бэртсэн эсвэл амь үрэгдсэн гэж Украины мэргэжилтнүүд тооцоолсон байна.

Тэгвэл Их Британийн Батлан хамгаалах яам даваа гарагт /2023.11.27/ тагнуулын ажлын мэдэгдэл гаргахдаа Украины хийсэн тооцоолол үнэн байх магадлалтай гэжээ.

Өмнө нь ОХУ-ын арми гуравдугаар сард цэргийн хүчний хамгийн их хохирол амссан. Их Британийн Батлан хамгаалах яам тооцоолсноор гуравдугаар сард Бахмут хотын төлөөх байлдаан оргил үедээ байхад ОХУ-ын армид өдөрт дунджаар 776 цэрэг бэртэж эсвэл амь үрэгдсэн байна.

Харин одоо Орос цэргүүд Донбас муж дахь Авдийвка хотын төлөө байлдаж байгаа. Их Британийн Батлан хамгаалах яам Авдийвка хотын төлөөх байлдаанд ОХУ-ын арми 2023 онд үзэгдээгүй их хохирол амссан байж магадгүй гэж аравдугаар сарын сүүлээр мэдээлсэн юм.

Авдийвка хот

Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдээс харвал АНУ-ын Засгийн газар наймдугаар сарын 18-ний байдлаар ОХУ-ын 120 мянган цэрэг амь үрэгдсэн гэж тооцоолжээ. Харин Киев 250 мянган Орос цэрэг дайнд алагдсан гэж тооцоолсон байна.

Аравдугаар сарын сүүлээр Их Британийн Засгийн газар ОХУ-ын армийн 150 мянгаас 190 мянган цэрэг дайнд амь үрэгдсэн гэж тооцоолсноо мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian, Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-11-28 08:18

Украйны мэдээгээр бол орос цэрэг өдийд үхээд дууссан баймаар.

ЗОЧИН
ЗОЧИН
2023-11-28 11:59
Reply to  Зочин

Америк кино байдаг даа . Арми анги цэрэгтэй ганцаараа байлдаад суман дундуур гүйгээд үхдэггүй . Түүн шиг Укрнацистууд үхдэггүй ээ . Оросууд нь үхээд дуусч байгаа юм байна л даа .Үүнийг л барууны сурт�##� ухуулага гэдэг юм .

Зочин
Зочин
2023-11-28 09:06
Reply to  Зочин

Тийм тийм, ер нь дуусч байгаа !

Холбоотой мэдээ

Back to top button