УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Баярсайхан горилсон суудалдаа очиж, Г.Мөнхцэцэг чөлөөлөгдлөө

Өнөөдөр /2023.11.28/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргыг сонголоо.

Улмаар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийг чөлөөлж, Б.Баярсайханыг дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлэг байнгын хороодын дарга нараа улираахаар санал нэгдсэн байсан ч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  байнгын хорооны даргыг өөрчилсөн аж.

Эл байнгын хорооны даргад Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нарын эмэгтэй гишүүд горилж буй тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдаж байв. Тэдний дунд өрсөлдөөн өрнөсөн.

УИХ-ын гишүүн Б.Баярсайханы хувьд, өмнөх жилүүдэд эл байнгын хорооны даргад тасралтгүй горилж ирсэн. Даргын асуудал яригдах бүр түүний нэр дуулдаж ирсэн билээ.

Тэрбээр, 2016-2020 онд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2020 онд ​​Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2020 оноос​ Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй намтартай.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 28, 2023 17:04

Одоо л нэг ажилаа хийдэг зөв хүнээ сонгосон бндаа,

Зочин
Зочин
11 сар 28, 2023 17:27

Ёстой б�##�ай христын мөнгөөр улс төрд явж байгаа бас нэг америкын гар хөл

Зочин
Зочин
11 сар 28, 2023 19:00

Соёл ш.у ны с�##�барыг толгойлох болсон болохоор дүү Амарсайхан нь туг барьж дээ

Зочин
Зочин
11 сар 28, 2023 22:28

Бeнз авгайг христийн шашныхан бэлдэж төрд шургуулсан хэдийн нэг

Холбоотой мэдээ

Back to top button