Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгт уурхайд гацсан бүх ажилчдыг аварчээ

Энэтхэгийн хойд хэсэгт оршдог Уттарахканд мужид орших уурхайд гацсан бүх ажилчдыг мягмар гарагийн /2023.11.28/ орой аварсан байна. Уурхайн хонгил энэ сарын 12-нд нурсны улмаас дотор нь байсан 41 ажилчин гарах гарцгүй болсон юм.

Уурхайчдыг аврах ажил хэд хэдэн асуудалтай тулгарсан ч 17 өдрийн дараа тэднийг эсэн мэнд гаргаж авчээ. Бямба гарагт /2023.11.25/ ажилчдад хүрэхэд 9 метр үлдсэн байхад өрөмдлөгийн машин эвдэрсэн. Ийм учраас аврагчид гар өрөмдлөгийн багаж ашиглан 9 метр ухсан аж.

Ажилчид нэг нэгээрээ гарч ирэхэд нутгийн иргэд, ойр дотнын хүмүүс, төрийн алба хаагчид салют буудуулан тэмдэглэж, “Бхарат Мата ки Жай” буюу “Энэтхэг эх орон минь урт наслаарай” гэж хэлцгээсэн байна.

Энэтхэгийн Зам тээврийн сайд Нити Гадкари “Бүх ажилчид эсэн мэнд гарч ирсэн болохоор санаа амарч, баяртай байна. Аврах ажиллагаанд олон агентлаг оролцон, хүчин чармайлт гаргасан. Сүүлийн жилүүдэд хийсэн хамгийн чухал аврах ажиллагаануудын нэг боллоо” гэж хэлжээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button