Самрын отогоосоо гараад сураггүй болсон залууг 21 хоног хайж байна

Төөрсөн, сураггүй болсон: Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Бугант багийн “Байшинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 216 км-т, сумын төвөөс 108 км/-т 8 хүн самар түүж явснаас иргэн Г нь 11.09-ний өдрийн 09:40 цагийн орчим отоглосон газраас гарч яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах тухай хүсэлтийг тус аймгийн Цагдаагийн газраас 11.18-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан.
11.29-ний өдөр эрэн хайх ажиллагаа зохион байгуулагдаагүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид Сум дундын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын иргэдтэй хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар 11.29-ний өдрийн 09:00 цагаас эхлэн хөдөлгөөн үйлдэж 30 км замыг туулан Ерөө сумын Бугант багийн “Ус суваг” гэдэг газарт хоноглосон.
11.30-ны өдрийн 09:00 цагт эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэхээр хөдөлгөөн үйлдэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БОАЖЯ-ны сайд дарга хэмээгчид хушны самар түүх явдлыг хориглоогүй юм уу Ард нь МАН-ын томчуул байгаа болохоор яаж ч чаддаггүй юм болов уу Монголын хушин ой сүйрлээ гэж намаржин яриа биз дээ энэ чинь
ХУШНЫ САМРАА ТҮҮЛГЭЭД ЭНЭ ЯАМ ЭНЭ УЛС НЭГ ЖИЛИЙХЭЭ УЛСЫН ТӨСӨВИЙГ БҮРДҮҮЛДЭГ ЮМ УУ? МАЙ ШҮҮ ЭНЭ САМАР ТЭР ЧИГЭЭРЭЭ БНХАУ РУУ ГАРДАГ МОНГОЛНУУДАА ЭНЭ АЖЛАА БҮҮР ЗОГСООЖ ХОРИХГҮЙ БОЛ ЖИЛ БОЛГОН САМРАНД ЯВСАН ХҮМҮҮСИЙН НАЯН ХУВЬ НЬ ҮХЧИХДЭГ ГЭЖ НЭГ ЭРГҮҮ БАЛАЙРСАН ТЭР ЭРГҮҮГЭЭС ЯЛ АСУУГААЧ ТЭР АЛААД БАЙГААН БИШ ҮҮ? ЭНЭ ЗАЛУУ ХӨӨРХИЙ ЗЭРЛЭГ АМЬТДЫН ХООЛ БОЛОО БИЗ ДЭЭ БААВГАЙ ЧОНО ЗЭРЭГ ЗЭРЛЭГ АМЬТАД ЖАМИРСАН БАЙХ ТЭР ИХ ТАЙГЫН ХААНААС ХАЙХЫН ОДОО ӨНГӨРСӨН БАЙХӨ ХӨӨРХИЙ ШУВУУ ЭРГЭЛДДЭГ ЮМ ШҮҮ САЙН АЖИГЛААРАЙ ОЛООРОЙ САМРАА Л БОЛЬЧИХ ТЭГВЭЛ БОЛЧИХНО