Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын эдийн засаг гуравдугаар улиралд 5.2 хувиар өсжээ

АНУ-ын ДНБ гуравдугаар улиралд таамаглаж байснаас сайн өсөлт үзүүлсэн байна. Лхагва гарагт /2023.11.29/ АНУ-ын Худалдааны яам гаргасан тайлангаас харвал тус улсын эдийн засаг гуравдугаар улиралд өмнөх жилийн мөн улиралтай харьцуулахад 5.2 хувиар өсжээ.

Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд байгаагүй өндөр өсөлт байсан. Гэхдээ өнгөрсөн улирлын эдийн засгийн нөхцөл байдлыг ДНБ-ий өсөлтийн хэмжээ төгс илэрхийлэхгүй. Орлогын талаас харвал эдийн засгийн үйл ажиллагаа дундаж зэргийн өсөлттэй байв.

АНУ-ын Холбооны нөөцийн сан (Төв банк)

Харин одоо ДНБ-ий өсөлтийн эрч алдагдсан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “FWDBONDS”-ийн ахлах эдийн засагч Кристофер Рупки “Өнөөдрийн тайлангаас харахад эдийн засгийг бараан тэнгэр бүрхэх шинж алга, гэхдээ өсөлт царцаж байна. Энэ оны сүүлийн улиралд эдийн засгийн далбааг үлээх тийм ч хүчтэй салхи байхгүй” гэж хэлжээ.

Өчигдөр гаргасан тайлан инфляц өсөх тренд суларч байгааг харуулсан байна. Ийм учраас АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг өсгөж ирсэн тактикаа орхиж болно гэж мэргэжилтнүүд таамаглажээ. Зарим шинжээчид 2024 оны дундуур Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэж таамаглаж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Muugii
Muugii
2023-11-30 12:46

Shal hudlaa
Udur bur uniin usulttei nuur tulj novsh tsarailj bna shd. Shatahuun 2 dahin ussun ch buuralt ni udaan heden tsenteer l savlaj bna. Teevriin salbar buren unasan tsaashdaa herhehiig medehgui l bna shuu.

Холбоотой мэдээ

Back to top button