ОХУ гадаадын иргэдээр амлалтын бичиг дээр гарын үсэг зуруулж магадгүй

ОХУ-ын Дотоод хэргийн яам нутаг дэвсгэрт нь орж ирж буй гадаадын иргэдийг амлалтын бичигт гарын үсэг зуруулах хуулийн төслийн бэлтгэжээ. Тус амлалтын бичиг нь албан ёсны бодлогыг шүүмжлэх, ЗХУ-ын цэргийн түүхийг гутаах эсвэл гэр бүлийн уламжлалт үнэт зүйлстэй харшилсан зүйл хийхийг хориглох юм.
2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхэлсний дараа ОХУ зэвсэгт хүчний хүндийг гутаахыг хориглосон хэд хэдэн хатуухан хууль баталж, эсэргүүцсэн хүмүүст удаан хугацаагаар хорих ял оноож эхэлсэн.

ТАСС агентлаг шинээр баталсан хуулийн талаар мэдээлэхдээ “ОХУ-д нэвтэрч буй гадаадын иргэд ОХУ-ын төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, гадаад дотоод бодлого, төрийн байгууллага болон алба хаагчдын нэр хүндийг ямар нэгэн хэлбэрээр гутаан доромжлохыг хориглоно” гэжээ.
Кремль энэ сарын эхээр ОХУ-ын цэргүүд Украинд байлдаж байгаа учир тодорхой хэмжээний мэдээллийн хориг тавих хэрэгтэй хэмээсэн юм. Мөн цэргүүдийг шүүмжлэхийг хүссэн хүмүүст ам нээхээсээ өмнө сайн бодохыг анхааруулсан байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ЗА ОК ТА НАРЫХААР БОЛНОО ОРОСУУДАА
Байдаг л асууд*л.Аль ч оронд очоод тухайн улсыг муулах , дотоодод эмх замбараагүй байд�##� үүсгэхийг �##�ь ч орон зөвшөөрөхгүй. Өнгөт хувьсг*лаас хамга�##�сан үйлдэл юм .
er ni huvi hun ch bai uls ornuudaar alba aminii asuudlaar yavj baigaa bol yavsan zorilgoo l bieluul. Tuhai ul, ail hurshuu shalgah,shuuh barimt notolgoo tsugluulah uureg huleegeegui gedgee l oilgoj zorisan uuregt ajlaa hiih zuv biz ee.!,Ail ch baina uu uls guren ch bai tednii ahui amidaral, es zanshiliig medeegui baij yum bolgoniig uuriinhuu oilgoltod hairtsaglah gej oroldoh ni uuruu munhag buduuleg asuudal bolno. Turiin yavdliigh amtai bolgon yarih ni zarim negend ni ahadsan asuudal shuu. Esmoi ram ramandaa jaa jigna geh ug yag ononoo