УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | Ц.Идэрбат: 3700 төгрөгийн үнэтэй байсан дизель түлш 4500-аар арай чамай олдож байна

Өнөөдрийн /2023.12.01/ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудлыг нэг дороос хүргэж байна.


НЭМЭЛТ: 11.30 цаг

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: "Шатахуун хомсодсон долоо хоногт хэнийх нь үгэнд итгэхээ байлаа. Нийлүүлэлт хэвийн ч юм шиг, үгүй ч юм шиг. Хоригт орсон ч юм шиг, ороогүй ч юм шиг. Эдийн засгийн сайд хойшоо явах гэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Бужигнаж одоо л нэг цэгцтэй ойлголт өгч эхэлж байна. Дизель түлшний үнэ суга өссөн. Нийлүүлэлт хэвийн байгаа бол үнэ нь яагаад өсөөд байгаа юм бэ. 3700 байсан түлш одоо 4500 төгрөгөөр арай чамай олдож байна. Үнэ ингээд өсөх үү, эргээд буух уу" хэмээлээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: "Ц.Идэрбат гишүүн ээ, нийлүүлэлт хэвийн байгаа. 2023 оны 11-р сарын 1-25-нд 102 мянган тонн шатахуун ирсэн. Өнгөрсөн жилийнхээс 35 мянган тонноор илүү байна"


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Х.Болорчулуун: ХАА-н газрын даргыг машин унахыг хориглочихсон. Яаж ажил хийх юм бэ-

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Зарим аймаг, сумд төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэхийн тулд төрийн албан хаагчид хувийн машинаа хэрэглэж байна.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: Төрийн хэмнэлтийн хуулиар дарга нарыг машин унахыг хориглочихсон. Хөдөө аж ахуйн газрын даргыг хүртэл машин унахыг хориглочихсон. Тэгэхээр яаж ажлаа хийх юм бэ. Зөвхөн ширээний ард суугаад ажил хийж болохгүй шүү дээ. Төрийн хэмнэлтийн хуулийг эргэн харж, Засгийн газар өөрчлөлт хийхэд анхаарах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Төрийн хэмнэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нэн яаралтай журмаар боловсруулан оруулж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол сумдын Засаг дарга нар ч бензин нормативээс болж малчдаар эргэх боломж бололцоо хязгаарлагдсан" гэлээ.


ЭХЛЭЛ: 10.15 цаг

-С.Амарсайхан: Өвөлжилт хүндрэх тул махаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг УОК уриалж байна-

Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хөдөө аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулж, мэдээлэл өглөө.

Тэрбээр "

Өвөлжилт, махны нөхцөл байдал: Аймаг нийслэлийн хэмжээнд бэлтгэл ажил хийгдэж байна. Засгийн газрын тогтоолын дагуу зудын байдал Улсын хэмжээнд ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл үүслээ. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувьд зудын өндөр эрсдэл үүсээд байна. Одоогоор арван аймгийн 22 сум цагаан зудтай байна. Найман аймгийн 26 сум цагаанаар зудархуу нөхцөлд шилжсэн байна. Зүүн бүс нутгаар эрсдэлтэй. Нийт нутгийн 48.5 хувьд бэлчээр хүрэлцээтэй.

Улсын хэмжээнд 190 мянган малчин өрхийн 69.1 сая толгой мал өвөлжинэ. 8.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжихөөр байгаа нь өнмөх оноос 1.9 саяар буурсан үзүүлэлт. 2023 он гарсаар 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолсны 40 хувийг дулааны аргаар боловсруулсан. Нийслэлчүүдийн ирэх хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах нөөцөнд бэлтгэх ажлыг зохион байгуулж байна. 11-р сарын 27-ноос 12-р сарын 3-нд өвлийн идэш арга хэмжээг 12 байршилд зохион байгуулж байна.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндрэх магадлалтай байгаа тул малчдыг мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулж, эрсдэлийг бууруулахыг Улсын онцгой комиссоос уриалж байна" гэв.


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэхээр товложээ.

  1. 5.Цаг үеийн шинжтэй асуудлаар мэдээлэл сонсоно /Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар/
  2. 7.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  3. 8.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  4. 9.Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  5. 10.Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
  6. 11.“Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button