"Тэнүүн-Огоо" ХХК-ийн А.Ганхуягийг үргэлжлүүлэн хорьжээ

2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна.
Тодруулбал, улс төрд нөлөө бүхий нэг, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Худалдан Авах Ажиллагааны Газар, Нийтийн Тээврийн Газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх гурван албан тушаалтан, гадаад улсын/БНСУ/ дөрвөн иргэн яллагдагчаар татагдаад байгаа юм.
Яллагдагч нараас "Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуягийг цагдан хорьжээ. Харин 24 хүнийг Монгол Улсын хилээр гарахыг хориглосон аж.
Энэ тухай өмнө нь Ногоон автобусны хэрэгт Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар, С.Одонтуяа нарт ойр хүмүүс яллагдагчаар татагджээ нийтлэлийг ЭНД уншина уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ лүдийг буудчих хэрэгтэй !
энэ махан толгой тэгээд ярьж чадахын болов уу