Б.Саранчимэгийг Ж.Батжаргалаар солив

Б.Саранчимэгийг Ж.Батжаргалаар сольжээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Байнгын хорооны дарга нарыг томилж, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг томилж, чөлөөлөх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат танилцуулсан юм.
Улмаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг санал хураалтад оролцсон гишүүдийн 53.7 хувь нь дэмжив.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь 1986 онд Төв аймгийн Зуунмод сумын II дунд сургууль, 1990 онд МУИС-ийг банкны эдийн засагч, 1996 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр төгсчээ. 2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга, 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Улаан хөдөө
batjargal avilgachin yu ch chadahgvi mangar gantulgar avilgal damjuulj avdag
Заамрын �##�ттай холбоотой ш�##�гагдаж л байсан хүн дээ