Top StoriesНийгэм мэдээ

O.Эрдэнэбаяр: Нохой, муурны шүдний чулууг цэвэрлэхгүй бол зүрх судасны эмгэгтэй болно

Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь тэжээвэр амьтныхаа амны хөндийн эрүүл мэндийг хайхрахгүй байх явдал юм. 2001 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж буй "Энэрэх" мал эмнэлгээс бид гэрийн тэжээвэр амьтдын амны хөндийн ариун цэврийн талаар сурвалжиллаа.

Биднийг очиход уг эмнэлэгт 10 орчим муур хэвтэн эмчлүүлж басан ба нэг хагалгааны хуваарьтай байв. Төлөвлөгөөт хагалгааг гүйцэтгэсний дараагаар салбартаа ажиллаад гурван жил болсон О.Эрдэнэбаяр эмчтэй уулзлаа.

-О.Эрдэнэбаяр: Гэрийн тэжээвэр амьтны амны хөндийн ариун цэврийг сахихгүй бол зүрх судасны эмгэгтэй болно-

Тэжээвэр амьтантай хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа нь амны хөндийн арьчилгаа дутуу хийдэг явдал юм.

Шүдний чулуу нь арчиглаа дутуу болон хооллолтоос болж үүсдэг. Бидний мэдэх нойтон хоол шүдийг ихээр бохирдуулдаг, наалдаад үлдчихдэг учраас шүдний чулуу үүсгэдэг. Зариа тохиолдолд хүмүүс өөрсдийн иддэг хоолноос нохой, муурандаа өгдөг энэ нь шүдний чулуу гэлтгүй, тэр чигтээ тэдний эрүүл мэндэд хортой юм. Давстай, цардуултай бүтээгдэхүүнүүд дотор эрхтэнд муу бөгөөд шүдэнд бөөгнөрдөг. Энэ нь цаашдаа зүрх судас болон бөөрний эмгэгтэй болгодог. Шүдний чулуутай болсныг мэдэх их амархан эвгүй үнэр үнэртэж, шүдэнд өнгөр тогтсон байдаг.

Монголд шүдний чулууг ойшоодоггүй учраас энэ төрлийн өвчлөл маш их. Зарим тохиолдолд нохой, муур үүлдрээсээ шалтгаалаад энэ өвчинд өртөмтгий, шүд нь маш хурдан чулууждаг онцлогтой амьтад бас бий.

-Сая дурдсан шүдний чулуужилтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Олон нийтийн дунд нохой, муурыг долоон сар хүртэл нь шүдийг нь угаах шаардлагагүй гэдэг. Хэдий жинхэнэ шүд ургах ч гэсэн багаас нь шүдийг нь угааж, арчлаж сургах хэрэгтэй. Том болсон нохой, мууранд шүд угаах цэвэрлэх дадлыг суулгахад хүндэвтэр байдаг. Тиймээс багаас нь дадал суулгаж, шүдийг угааж байх хэрэгтэй. Мөн гэрт болон хашаанд байдаг амьтдад булууны яс өгөхийг зөвлөдөг. Булууны яс нь мөлжигдөж байх хугацаандаа шүдний чулууг цэвэрлэж байдаг юм.

-Шүдний чулуужилтийг цэвэрлэх ажилбар хийлгэхийн өмнө юуг анхаарах ёстой вэ?

-Эхлээд эмнэлэгтээ ирж үзүүлж, нарийн шинжилгээ өгнө. Дараагаар нь ажилбарын товийг гаргана. Ажилбарт орохын өмнө юм идээгүй байх шаардлагатай. Манай эмнэлэгийн хувьд амьсгалын унтуулга ашиглан энэхүү ажилбарыг хийдэг. Нохой, муурны жингээс шалтгаалан өөр өөр тунгаар хийгддэг учир зарим нь 20 зарим нь 30 гээд янз янз минутын урттай нойрсдог.

-Өдөрт хичнээн амьтан хүлээн авдаг вэ?

-25-30 амьтан хүлээн авч үздэг. Ихэвчлэн цаг авчихсан амьтад ирдэг ч зарим тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай хүнд өвдсөн, гэмтсэн амьтад ирдэг.

-Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан амьтад байсан, тэдний тухайд?

-Мэс ажилбараасаа шалтгаалаад 3-аас дээш хоног хэвтдэг. Эмчлүүлэгчийн карт болон эм тариаг нь хаалганаас өлгөчихсөн учраас байнгын эмчийн хяналтан дор байдаг. Зарим амьтад гэрээ санаж уйлна, гаслана гэх мэт зөндөө хариу үйлдлийг тэд үзүүлдэг. Одоогоор хөлөө гэмтээсэн болон сав, давсагны хагалгаанд орсон муурнууд хэвтэн эмчлүүлж байна.

Биднийг очиход тус эмнэлэгт зургаан муур хэвтэн эмчлүүлж байсан юм.

-Хамгийн их ачаалалтай үе нь хэзээ байдаг вэ?

-Зуны улирал хамгийн их ачаалалтай муур нохой маш их бэртэл гэмтэл авдаг. Өвлийн улиралд харьцангүй бага хэдий ч ахуйн осол болон давсаг болон савны хагалгаа хийлгэх амьтдын тоо их байдаг.

-Төлбөрийн хувьд уян хатан нөхцөл бий юу?

-Одоогоор бил төлбөрөө 100 хувь бүтэн авдаг. Оны дараагаас эхлэн зээлийн апплекейшинтэй хамтарч эмнэлэгийн төлбөрөө хуваан төлөх боломжтой болгохоор ажиллаж эхлэсэн.

-Амьтан тэжээдэг хүмүүст хандаж өөрийн зүгээс зөвлөгөө өгвөл?

-Анзаараад байхад хүмүүс өөрсдийн идэж байгаа хоолноосоо амьтдаа өгөөд байдаг. Энэ нь хамгийн муу учраас зөвхөн зориулалтын хоолыг нь сайн өгч байгаарай. Зургаан сардаа нэг удаа эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй бөгөөд гадаа салхилуулж байгаарай. Хүмүүсийн гаргадаг алдаа нь гэрийн тэжээвэр амьдтыг яг гэрийнх байлгах гээд байдаг. Гэтэл өнөөх амьтанд маань байгалиас заяасан онцлог шинж чанар байдаг шүү дээ. Тиймээс байнга салхилуулж байгаарай гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү
2023-12-09 15:54

Хүнийхээ шүдний чулууг цэвэрлээгүй хэвтэж юун нохой, муур вэ?
Эхлээд хүнийхээ эрүүл мэндийг бодох ёстой юм биш үү? Манай хэдэн нохой 20,30 жил шүдээ цэвэрлүүлээгүй, тэглээ гээд зүрх, судас нь муудсан юм �##�га. Дүү хүү ингэж амжиргаагаа з�##�гуулахгүй ээ. Хөдөө гар м�##�аа эрүүлжүүл.

Mick
Mick
2023-12-10 07:10

xvnnv zov bichsen bna.

Зочин
Зочин
2023-12-10 10:26

нохой, муур 5 муу юм тараадаг, орон сууцанд бүү тэжээ ! !

Зочин
Зочин
2023-12-10 22:31

Нохой муурны шүд яаах өөрсдийнхөө шүдийг угаагаад сурах хэрэг байнашүү

Зочин
Зочин
2023-12-10 23:52

Нохой, муурандаа анхаар�##� тавьсан юм хэлэээр үхчих гээд байдаг хүмүүс байх юм аа. Яг тэжээгээд үзвэл хүүхдээс ялгаагүй хөөрхөн байдаг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button