Авлигаар шалгуулж байсан Н.Энхбаатарын зөрүүтэй үг, үйлдэл

Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатарын авлигын тухай ярьж бичлэг цахим орчинд цацагдаж, шүүмжлэл дагуулав.
Түүний “Нээлттэй нам” уулзалтын үеэр “Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод гэм буруутай нь шүүхийн байгууллагаар нотлогдсон этгээдийг Монгол Ардын нам бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй, намын дотоод сонгуульт албан тушаалд сонгохгүй” гэж хэлсэн нь ийн шүүмжлүүлж буй юм.
Намын XXX Их хурлаар Үндсэн дүрэмдээ: “МАН-ын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч авлига албан тушаалын гэмт хэргээр буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол МАН-ын сонгуульт албан тушаалд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, дээр нь бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн тусгасан билээ.
Н.Энхбаатар ч, нам нь ч үнэндээ дүрмийнхээ эсрэг яваа.
Н.Энхбаатарын хувьд: МИАТ ТӨХК-ийн дэд даргаар ажиллаж байхдаа бусдаас их хэмжээний авлига авч, хуулийнханд гардуулсан хэмээн АТГ-т шалгуулж байв. Улс төрийн хүрээнд түүнийг тухайн үед намын дарга У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан, тун ойрын хүн нь хэмээж байлаа. Тиймээс шалгуулж байсан хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй болж, замхарсан. Түүний дараа ажилдаа эргэн томилогдсон ч удалгүй ажлаа өгч, МИАТ ТӨХК-иас явсан. Дараа нь МАН-ын Улстөрийн бодлогын хэлтсийн даргаар томилогдож, улмаар МАН-ын нарийн бичгийн дарга болон дэвшээд байгаа нь энэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hun Chanar muutai,Ih Zantai taaruuhan Zuluu daa ene.
Tsunh Barigch.
мууг дагав�##� могойн хор гэдэг үнэн юмаа. Хүрэлсүхийг дагаж �######�ийг нь долоож цүнхийг нь барьсан хүмүүс ямар нэг но-той ба хахууль, хулгайд холбогдох нь захаас аван юмаа. ямар хүнийг ямар хөгийн юмнууд хүрээлж байсан ба байдгийн нэг жишээ бол энэ юмдаа
Хүрэлсүхийн тэжээвэр м�##�нуудын нэг юм биз дээ?