СПОРТ

МУГТ Ё.Басхүү Токиогийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Ё.Басхүү "TOKYO GRAND SLAM 2023" тэмцээнээс мөнгөн медаль хүртэв.

Тодруулбал, түүний хувьд тэмцээний 66кг-ын жинд өнөөдөр "C" хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөсөн. Улмаар Хятадын Тайванийн Ен-Мин Чен, Израйлын Матан Коколаев, Бразилын Лима Виллиан, Францын Дайдий Боуба нарыг ялж шигшээд шалгарсан. Харин алтан медалийн төлөө олимп, Дэлхийн аварга Абе Хифүмитэй барилдаж үндсэн цагт цэвэр ялагдсанаар ийнхүү мөнгөн медаль хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 3, 2023 21:48

Монголууд япон, солонгос гэхээр тавын давааны аварга, арслан, гарьд, заан, харцага, начингууд шиг хиарах юм даа.

Зочин
Зочин
12 сар 4, 2023 12:02

Амжилт хүсье! Мундаг бөх шүү.

Холбоотой мэдээ

Back to top button