Нүүрсний хулгайн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд эхэлнэ

Улаанбаатар хотод өнөөдөр /2023.12.04/ болох үйл явдлыг тоймыг хүргэж байна.
09.00 цагт:
Нүүрсний хулгайн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан”, “Үндсэн хууль” танхимд болно.
09.00 цагт:
“Интер ном”-д Олон улсын сайн дурын өдөрт зориулсан сэтгүүлчдийн уулзалттай. Уулзалтад Монголын Сайн дурын төв, МУЗН, Монголын Скаутын холбооны удирдлага, төлөөлөл оролцоно. Утас 9908-2638.
10.00 цагт:
УИХ дахь МАН, АН-ын бүлгийн ээлжит хуралдаан болно.
БШУЯ, Шинжлэх ухаан, технологийн сангаас “Шинжлэх ухаан оролцоо-2023” форумыг "Блью скай" зочид буудалд зохион байгуулна.
11.20 цагт:
ХҮН намаас мэдээлэл хийнэ.
11.30 цагт:
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, "Кино гүүр хөгжлийн холбоо" ТББ-тай хамтран "ХАРХОРУМ" Олон улсын кино наадмыг 12-р сарын 07-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах талаар Монголын Үндэсний музейд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 8864-0544, 9902-6929.
11.30 цагт:
Олон улсын Хүний эрхийн өдөр жагсаалын талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.